Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хойшлуулах санал гаргана

LiveТөрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хойшлуулах санал гаргана

Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хойшлуулах санал гаргана
19 : 43
2024-12-5

П.Сайнзориг: Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хойшлуулах санал гаргана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Энэ хүрээнд гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Төрийн албаныхныг мэргэшүүлэх гээд 6 тэрбумын зардал явж байна. Ямар учиртай зардал вэ

Сангийн сайд Б.Жавхлан:

-Н.Учрал сайдын багц дээр байдаг зардал. Удирдлагын академид олгодог зардал. Үйл ажиллагаагаа санхүүжүлдэг. Бүх төрлийн албан хаагчдыг сургах зардал гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбат:

-Орон сууцжуулах дээр хүлээлт ихтэй байна. Ирэх жилд хэчнээн айлыг ипотекийн зээлд хамруулахаар хөрөнгө оруулалт тавьсан бэ. Хасагдсан уу яав.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Моргейж төсвөөс санхүүждэггүй. Ипотекийн гурван хувийн хүүтэй зээлийг орон нутгийн иргэдэд олгож байгаа. Түүний татаасанд 63 тэрбум төгрөг тавигдсан нь танаагүй, хэвээр тавигдсан.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Алдагдалгүй гэдэг тал руугаа төсөв батлах нь. Үр ашигтай төсөв гэдэг концепци рүүгээ ойлголцсон бол. Төсвийн  урсгал зардлын 70 хувь цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө байдаг. 30 хувь дээр нь дараа дараагийн цалингаа нэмэх, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнийг хийх тэр суурь бүтцийн хөрөнгө оруулалтыг хийх нь. Сүүлдээ гүйцэхгүй байх.

Улсын төсөв гэдэг бол компанийн төсөв баталж байгаа зүйл биш. Хүний эрхийг хангах бодлогын бичиг баримт. Хувийн хэвшлийг дэмжих бодлогын баримт бичиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын баримт бичиг байдаг.

Компанитай ялгаагүй алдагдалгүй байх ёстой гээд ардын баатар царайлдаг. Хэдэн жилийн дараа тэтгэвэр, цалин нэмэгдүүлэх орлогын суурь дэд бүтэцгүй, энэ бүтэц дээр авлига цэцэглэж, утаа униар нь манарч байна. Харамсалтай байна. Мега төслүүдийг буюу хөрөнгө нь гадаадын зээл тусламжаар шийдэгдсэн нефть боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц,  Солонго 1,2 хороолол төслийг явуулахын тулд гадаадын зээл тусламжаас хасагдаж байгаа 650 тэрбумыг бага тануулах бодлого барина. Төрийн албан хаагчдаасаа уучлал гуйж байгаад санал гаргана.

Төрийн албан хаагчдын цалинг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 6 хувиар нэмэгдүүлэхээр байгаа, үүнийг 2025 оны долдугаар сарын 1-нээс эхлүүлэх санал гаргана. Зүхвэл зүхэг.

Цалингаас 200 орчим тэрбум төгрөг хэмнэгдэнэ, түүнийг том мега төслийг төслийг санхүүжүүлэхэд оруулах саналтай байна. Нефть боловсруулах үйлдвэр хойшлох тусам нэг тэрбум ам.долларыг галдагшаа алдаж байгаа. Энийг бодолцмоор байна.

Шүүхийн төсөв дээр ямар өөрчлөлт орсон бэ?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Шүүхтэй холбоотой зардал хөндөгдөөгүй. Хууль зүйн байнгын хороон дээр санал гараад УИХ олонхиороо шийдээд явсан. Хуучнаараа төсөв нь орж ирсэн. Хөндөгдөхгүй байх тусмаа хөндөөд байгаа зардал дээр ачаалал үүсч байгаа. Засгийн газар шүүхийн төсвийг төлөвлөхгүй, Байгын хороон дээр төлөвлөөд УИХ-аар батална гэдэг заалттай. УИХ дээр нэмж тусгагдсан тэр дүнгээрээ явж байгаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-44 хороо Засгийн газарт байгаа. Бүтээмжийн хороо, Хурдасгуур гээд энэ бүгдийг татан буулгая. Яамдаас илүү орон тоотой, яамдаас илүү цалин авдаг.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хороодууд ажиллаж байгаа. Байнгын ажиллагаатай ч байгаа, байнгын бус ч байна. Бүтэцтэй ч байна, бүтэцгүй ч байна. Гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хариуцдаг сайд нартаа уламжилъя, сонсч байгаа байх.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Гадаа бас амьсгалмаар байна гэдэг жагсаал болж байга юм байна.энийг дэмжих юм нь дэд бүтцээ дэмжих.  Төрийн албан хаагчдыг учир явдлыг ойлгоод цалингийн нэмэгдлээ 7 сарын 1-нээс авъя гэдэг урилгыг дэмжээч гэж хүсэх байна.

17 : 49
2024-12-5

Зөвлөл, хороо комиссын гишүүний урамшууллыг 100 хувь бууруулжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Ерөнхий сайд эзгүй тул Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг танилцууллаа

Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг боловсруулахдаа зардлыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж, алдагдалгүй төсөв өргөн барьсан.

Энэ хүрээнд Нийгмийн даатгалын сангаас санхүүжих тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэрт гарахад нэг удаа олгодог тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөр, мөн шүүх байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын урсгал зардлыг бууруулаагүй болно.

Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулсан болно.

Салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагын тавлига эд хогшил худалдан авах,сургалт семинар,  хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг 100 хувь бууруулна.

Соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлялдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, Засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр урамшуулах, эрүүл идэвхтэй аьмдралын зардлыг 100 хувь бууруулна.

Эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулна.

Дээр дурдсан 50-100 хувь бууруулах зардлуудаас гадна байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар, ашиглалтын зардлыг 10 хувиар тус тус бууруулахаар тусгажээ. 

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн төслүүдийг дуусгана.

1/Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн 512 төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих дүнг бууруулаагүй буюу 2,080.7 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгасан.

Гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулна.

1/Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлж эхлүүлэхээр батлагдан ирэх онд үргэлжлэн хэрэгжих боловч 2024 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар гэрээ байгуулаагүй 32 төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих 117.8 тэрбум төгрөгийг хойшлуулсан.

2/Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийн хүрээнд 38 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дахин эрэмбэлж бүс нутагт нэн тэргүүний, богино хугацаанд хэрэгжих боломжтой, дараа онуудад төсөвт ачаалал бага үүсгэх төслүүдийг 2025 онд хэрэгжүүлэхээр 29 төсөл, арга хэмжээнд 497.0 тэрбум төгрөгийг тусгасан.

Зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулна.

1/Зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах найман  төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих дүнг 62.1 тэрбум төгрөгөөр бууруулсан.

2/Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх, иргэдийг төрийн үйл ажиллагаагаар хэвийн хангахад шаардлагатай тоног төхөөрөмж болон шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн салбарын барилгуудын тоног төхөөрөмжийн зардлыг 2025 оны төсвийн төсөлд анх төлөвлөж өргөн барьсан хэмжээнээс 20 хувь бууруулсан.

Хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулна.

1/Үндэсний хиймэл дагуулын төсөл хэлэлцээрийн шатанд байгаатай холбогдуулан 2025 оны зээлийн ашиглалт 211.6 тэрбум төгрөг, зарим зээлийн төслүүдийн санхүүжилтийг 300.0 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, нийтдээ 511.6 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг төсвийн төсөлд буурууллаа. Мөн тус зээлийн ашиглалттай холбоотой Монголын талын санхүүжилтийг бууруулах зарчим баримталлаа.

“Хавдар судлалын Үндэсний төв-II” хөрөнгө оруулалтыг нэмж тусгана.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулиар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр “Хавдар судлалын Үндэсний төв-II барилга” төсөл, арга хэмжээ тусгагдсан боловч газрын асуудлыг бүрэн шийдвэрлэгдээгүйгээс тендер шалгаруулалт зарлаагүй хасагдсан. Төслийн газрын асуудлыг шийдвэрлэгдсэн бөгөөд хавдрын эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах, хавдрын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой, нийгмийн үр ашигтай учир төслийн төсөвт өртөг 10.0 тэрбум, санхүүжих дүнг 5 тэрбум төгрөгөөр төсвийн төсөлд тусгалаа. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн одоогийн барилга нь 1981 онд баригдсан бөгөөд урсгал засвар зайлшгүй хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор их засвар, шинэчлэлтэд 5.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2.9 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд шинээр тусгасан байна. 

 

16 : 41
2024-12-5

"Эрдэнэт" -ийн 49 хувийг төр авна гэдэг шийдвэр гарсан, шийдвэр эцсийнх

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсал/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Энэхүү төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

-Ирэх дөрвөн жилд алдагдалгүй төсөв оруулж ирэхээр хамтарсан Засгийн газар амласан амлалтаа биелүүлж чадах уу.

Төрийн өмчит компаниудын өмчлөл хувьчлал, менежмент дээр тодорхой мэдээлэл өглөө. Олон нийтийн оролцоо хяналттай болгох,  үр ашгийг нь нэмэгдүүлэх, тоог цөөлөх гэдэг дээр санал нэг байдаг. Гэхдээ  өнөдөр хэрэгжүүлэх механизм бүрдсэн үү гэдгээ харах хэрэгтэй.

“Эрдэнэт” үйлдвэр дээр 49 хувиа зарчихсан, энэ асуудлыг шийдээгүй байхад 10 хувийг нь олон нийтийн оролцоотой болгоно гэж байхгүй.

“Эрдэнэт” үйлдвэр үүнээс үүдэлтэй алдагдсан боломжийг өртгийг нөхөөгүй, өр авлага дуусгаагүй явж байна.

“Эрдэнэс Тавантолгой”,  “Эрдэнэт” үйлдвэр хоёр ашигтай ажиллаж, ногдол ашгийн 98 хувийг оруулж байгаа.  Алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудын асуудлаа эхэлж шийдээд, дараа нь хууль шүүхийн асуудалтай байгаа юмаа цэгцэлж байж нэгдсэн ойлголттой болохгүй бол болохгүй. Өгөөж сайжруулах менежерийг Засгийн газар төрийн өмчит  бүх компани дээр тавина гэлээ. Өгөөж сайжруулах нь гүйцэтгэх захирлын үүрэг гэж бодож байна. Компаниуд өгөөжгүй байвал гүйцэтгэх захирлын удирдлагын багтай хариуцлага ярина.  Хэн нэгэн Засгийн газраас томилогдож очоод үйлдвэрийн газрын өгөөж нэмэгдэнэ гэж байхгүй. Төрийн хэмнэлтийн тухай хуулиа бариад орлогч нарыг байхгүй болгосон.  Хэдий Засгийн газар хамтраад явж байгаа ч гэлээ мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа салбараа бага улстөржүүлээрэй гэж хүсэх байна.

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Хоёр үзүүртэй юм ярьж байна. Төрийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүл гэж шаардаж байгаа юм. Бид бүтээмж нэмэгдүүлэх менежер томилно гэхээр “Наадах чинь болохгүй, улстөржих гэж байна” гэж байгаа.

Бид төрийн өмчит компаниуд дээр бүтээмжийн менежер, хяналтын менежер томилно, Засгийн газраас шийдвэрээ гаргасан. Тэгэхээс өөр аргагүй.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг хэн нэгэнд зараагүй. Оросуудын эзэмшиж байсан 49 хувийг Монгол Улс худалдаж авсан. Авсан эзний тухай маргаан байгаа. Төр авна гэдэг шийдвэр гарсан, энэ эцсийн шийдвэр. Тийм учраас урагшаа хараад явахгүй бол эргэж хулгаад байвал цааш явахад хүндэрнэ.

Эдийн засгийн өсөлт буюу Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Нэг хүнд оногдох ДНБ-ийг 10 мянган ам.доларт хүргэх зорилттой. Үүнд хүрэхийн төлөө ажиллахын тулд хувийн хүчийг бүрэн дайчлах ёстой.

Хувийн хэвшлийг дайчлахын тулд бизнесийн орчноо эрүүл саруул болгох ёстой. Гомдол санал байдаггүй, мөрдөж мөшгөдөггүй байх хэрэгтэй. 

Цагаан сар гэхэд Монголын бизнесийн орчин сэргэж байгаа тухай мэдээ гардаг болно, хууль ярьдаг болно. Хувийн хэвшлийн орон зайг нэмэгдүүлэх, эдийн засгийн орчныг сайжруулах гэдэг дээр эргэлзэхгүй хөдөлнө. Төсөв бүгдийг шийдэхгүй. Төсвөөр зарим зүйлсийг шийдэх гэж оролдсон.

Санал хураахад УИХ-ын гишүүдийн олонх нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

15 : 10
2024-12-5

Л.Гантөмөр: Удахгүй төрийн өмчит компаниудад менежер томилно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсал/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Энэхүү төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Монгол Улсын 2025 оны төсвийг 33.5 их наядын орлоготой, 33.5 их наядын зардалтай байхаар төлөвлөжээ. Үүний 31.5 их наядын орлого нь татварын орлогоор бүрдэх нь. Улс орны хэмжээнд ирэх онд татварын ачаалал их байх нь. Татварын бус орлого гэдэгт төрийн өмячит аж ахуй нэгжүүдийн ногдол ашиг, бусад орлогууд байх ёстой. Татварын өндөр ачаалал дээр тайлбар өгөөч. Төрийн өмчит аж ахуй нэгжээс олох орлого нэмэгдэх үү. Төрийн өмчит аж ахуй нэгжийг олон нийтийн болгох тал дээр хийх ажил байна уу?

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Хувийн хэвшил дангаараа  татвар бүрдүүлэхгүй.  Төрийн өмчит газрууд хамгийн том татвар бүрдүүлнэ. Өмнө нь бид Төсвийн хүрээний мэдэгдэл ярьж байхад яавал цаашдаа эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах вэ гэдгийг түлхүү тойрч ярьсан. Тийм учраас улсын үйлдвэрийн газрын үр ашигтай ажиллах тооцооллыг хийж, зардлыг нь бууруулж, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох зүйлийг хийнэ. Ашиггүй ажилладаг компаниудын үйл ажиллагааг зогсооно. Хувьчилна гэхээр хүмүүс буруу ойлгоод байдаг. Төрийн өмчийг хэн нэгэн хулгайгаар хувьчилж авах гээд байна гэдэг.

Ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит газрыг хэн нэгэн хувийн өмчит компани аваад ашигтай ажиллуулна гэж байхгүй юм билээ.

Тийм болохоор Засгийн газоын хэмжээнд төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, менежментийг сайжруулах ажил хийгдэж байгаа. Удахгүй энэ тухай танилцуулна.

“Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай өнгөрсөн долоо хоногт би очиж танилцсан. “Эрдэнэт” үйлдвэр хиймэл оюун ухаанаар худалдан авалт хийж үзсэн байгаа. Зардал гаргасан юм билээ. Улам эрчимжүүлэх үүрэг өгсөн. Засгийн газар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Төрийн өмчит компанийн худалдан авалтыг хиймэл оюун ухаанаар хийх хэрэгтэй. Ирэх дөрвөн жилд төрийн бүх худалдан авалтыг хиймэл оюун ухаанаар хийдэг болгох нь чухал, боломжтой. Хамгийн гол нь эрмэлзэл хэрэгтэй.  Хөгжүүлэлт богино хугацаанд даацтай явна гэдэгт эргэлзэхгүй байна.

Засгийн газраас төрийн өмчит компаниудын өгөөжийг сайжруулах чиглэлээр менежерүүд томилох шийдвэр гарсан. 

Удахгүй төрийн өмчит компаниуд дээр менежерүүдийг томилно. Үүний дараа аль компанийг олон нийт болгох вэ гэдгээ тодорхой болгоно.

“Эрдэнэт” үйлдвэр олон нийтийн болох хөрөнгийн бирж дээр гарах үндсэн бэлтгэлээ хийчихсэн. Сүүлийн 4 жилд олон улсын аудит оруулчихсан байгаа.  Энэ нь бирж дээр гарах үндсэн бэлтгэлээ хангаж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Парламент, Засгийн газар хоёр нэг юм гэж харж УИХ руу хандаж болохгүй. Тусдаа явж байх ёстой засаглал. Алдагдалгүй төсөв гэж орилсоор оруулаад ирлээ. Улсынхаа эдийн засгийг хязгаарласан юм л оруулж ирлээ. Гайгүй байгаа дээрээ тэлээд авмаар байгаа юм.

Засгийн газрыг бага ч гэсэн улсынхаа эдийн засгийг тэлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхээ  бизнесийг дэмжсэн хөрөнгө оруулалтын төсөв оруулж ирэх байх гэж найдсан алга.

Улсын хөгжлийн төлөвлөгөө, Төсвийн хүрээний мэдэгдэл хоёр уялдах уу.  Та нар эдийн засгийн өөлтийг 8 хувиар гаргасан байна лээ, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл боломжгүй гэсэн.  Төсвийн зарлага багасч байгаа юм чинь эдийн засгийн өсөлт доошоо явна. Нэг том үзүүлэлт нь төсвийн зарлага. Яаж тооцоод 8 хувийн өсөлт гарна гэв. Хэт өөдрөг төсөөлөл юм биш үү. Зэсийг 7.4 мянган ам.доллараар, нүүрсийг нэг тонныг нь 129 ам.доллараар тооцсон байна. Орлого чинь хүрэх юм уу. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл орлого хүрэхгүй гэсэн.

Гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ. Зардалгүй төсвийг хөрөнгө оруулалтаар нөхнө. Н.Учрал сайд төрийн өмчит компаниуд дээр сүртэй гоё юм яриад байна. Баахан дарга нарын тавиул байгаа, баахан хулгай зэлгий байгаа, ухаж чадах уу?

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Нэг бол тэл гээд эс бол Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үгэнд ороод тана гээд байх юм. Аль нь юм бэ. Парламентаас тусдаа Засгийн бодлого гэж байхгүй. Засгийн газрын нэг жилийн хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг парламент баталсан. Баталсан төлөвлөгөөнд эдийн засаг 8 хувь өснө гээд байгаа. Ард түмэн парламентыг сонгодог,  тийм учраас цэцэн мэргэнээ шалгадаг газар парламент биш. Бодлого гарах ёстой. Парламентаас баталсан хөтөлбөрийг ажил хэрэг болгох нь ойлгомжтой.

Ирэх онд 8 хувийн өсөлтийг хийнэ. Энэ жилийн импорт асар идэвхжсэн. 2.9 тэрбум ам.долларын тоног төөхөрөмж орж ирсэн. Машин механизм орж ирсэн.

Уул уурхайн  тоног төхөөрөмж гэж ойлгох хэрэгтэй. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг нь тэр хэмжээний орлого орно гэсэн үг.  Ирэх онд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэхийн төлөө Засгийн газар ажиллана. Энэн дээр парламент нэг дуутай байх хэрэгтэй. Дарга нь цэргээ загнаж байгаа юм шиг  байж болохгүй. Парламент Засагтайгаа хамт  бодлогоо гаргаж байж үр дүнд хүрнэ.

Н.Учрал сайд төрийн өмчит компанийн шинэчлэлийн хөтөлбөр дээр яс сууж байгаа шүү. Ажлынхаа ард гарна гэдэгт итгэлтэй байна.

Дарга нарын тавиул гээд компанийн захирлуудыг халж чадахгүй, сольж чадахгүй юм байхгүй. УИХ -ын гишүүд араас нь чаргууцалдахгүй байхад  бид бол ёс зүйтэй хариуцлагатай асуудлыг шийдэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Хөрөнгө оруулалтын тухайд, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулж байна. Үзэл баримтлал нь гарсан, энэ хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа өргөн барина.

 

 

14 : 37
2024-12-5

2025 онд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэнэ

Түр завсарлуулаад байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг дөнгөж сая эхлүүлээд байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төслийн танилцуулгыг Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр хийлээ.

Танилцуулгад дурдсанаар 2025 онд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх зорилт тавьсан байна. Монгол Улс энэ онд 78 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд одоогоор /2024.12.04/ 78 сая тоннд хүрсэн. Он дуустал нүүрсний экспорт үргэлжилхэд 83-84 сая тоннд хүрч, төлөвлөснөөс 6-7 хувь давж биелэхээр байгаа аж. Ииймээс ирэх 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд төлөвлөгөөг давуулан биелүүлэх боломжтой гэж үзсэн.

Хөдөө аж аахуйн салбарт сэргэлт ирж буй бөгөөд ирэх оноос эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж тооцжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 33 гишүүн асуулт асуухаар кнопоо дараад байна. 

10 : 18
2024-12-5

УИХ: 2.3 их наядаар бууруулсан 2025 оны төсвийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2024.12.05/ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Засгийн газар 2025 оны төсвийн хуулийн төслийг дахин боловсруулахдаа өмнө оруулж ирсэн төсвөөсөө улсын нэгдсэн төсвийг ДНБ-ний 35.2 хувьтай тэнцэх хэмжээнд буюу өмнөх төсөлтэй харьцуулахад 2.3 их наядаар бууруулж, алдагдалгүй төсөв батлахаар оруулж ирсэн юм байна.

Одоо үргэлжлүүлэн УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдах бол 10.30 цагаас УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдана. Харин 12:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yag l unendee 2024-12-05 103.57.94.211

за за мэдэхгүй юм өө. Ямарч байсан л Учирал өөрийн хувийн сургуульдаа өгөх хөрөнгийг төсөвт суулгаад амьжсан бололтой

Avatar

yag l unendee,бодит баримт 2024-12-05 103.57.94.211

Учрал сайд өөрийн багцдаа багтаагаад бүр 6 тэрбумыг төрийн албан хаагчдыг мэрэгшүүлэнэ гээд гоё нэр өгч байгаад авсан байна. Уг Учирлын аавийнх нь хувийн сургууль тул суралцагчдаа саа чамгүй өндөр төлбөр авдаг ш дээ.Тэгвэл удирдагын акдемаа л татан буулгачих доо. Тэртээ тэргүй давхардсан чиг үүргийн байгуулалгаа цэгцэлж нэгтгэн гээ биздээв.Мөн төрөөс татаас авч байгаа тул сонсогчдоос авдаг төлвөрөө бууруулах хэрэгтэй. шудрага ёсонд нийцнээ. Учрал даргаа ?

Avatar

зочин 2024-12-05 192.82.66.30

Удирдлагын академийг татан буулгах хэрэгтэй бүх төрийн албан хаагчдыг 1 анги болгон хооронд нь танилцуулан авилга хээл хахууль мафи үүсэх нөхцлийг бүрдүүлдэг учраас хэндч хэрэггүй сургах тогтолцоогоо хүнд суртлаа багасгах хэрэгтэй тендер зарлаж эрх зүйн чиглэлээр сургалт хийх их дээд сургуулийг шалгаруулж ажиллавал илүү бодит үр дүнтэй болно

Avatar

зочин 2024-12-05 103.168.34.21

Бензин гаргах үйлдвэрээ явуулаач дээ. Бусдыг гь танаж болно ооо. Цалин тэтгэвэр гээд…

Avatar

Зочин 2024-12-05 139.5.219.51

Удирдлагын академи угаасаа Төрийн албаны зөвлөл болон түүний хэдэн гишүүдийн бизнесс болчихсон, тэрийг нь алба хаагчид эртнээс шүүмжилсээр л байдаг. Дагалдаад хэдэн сургалтын байгууллага байгаа, цаад эзэд мөн л Төрийн албаны гишүүд, хуучин гишүүдийн нөөлөгт байдаг. Баахан сургалт, ихэнхи нь үр дүнгүй, тэгсэн мөртлөө бусад төрийн байгуулагуудаас дарамталж төлбөр авах хэрэгсэл болчихсон. Сонгон шалгаруулалт нь ч будилаантай, алагчилдаг. Төрийн албаны зөвлөлд өөрт нь учир бий шүү. Шалгаарай…

Avatar

зочин 2024-12-05 139.5.219.112

Төр данхар бүтцээ өөрчлөө, давхардсан чиг үүргээ нэгэтгээ, орон тоогоо цомхотгоо. Бэлхнээ Аргентены туршлага байна.
Зиа тэгээд холоос туршлага хайлтгүй хаяанд бгаа Орос, Хятад төрөө цомхотгож байна. Танаж байна. Тэгэж байж үргүй зардлыг хэмнэж ард түмний амьдрал дээшилж байна. Иргэдийн амьдрал дээшилбэл энэ олон шүүх, шүүгчид, цагдаа цэргийг ч цомхотгож болно.

Avatar

ахмад настан 2024-12-05 202.9.41.116

Төрийн алба цахимжсаар байгаа: иймээс албан хаагчдын тоо цөөрөх учиртай, гэтэл эсрэгээрээ нэмэгдээд байгаа. Иймээс төрийн захиргааны албан хаагчдыг цөөрүүлэх хөтөлбөрийг боловсруулж мөрдөх нь зүйтэй

Avatar

Нэргүй 2024-12-05 66.181.176.212

Юун удирдлагын академи 6 тэрбум бэ

Avatar

Нэргүй 2024-12-05 202.55.188.110

Төсвөө дахиад тана аа! Ургамал хамгаалах агентлаг байгуулах 500 тэрбумыг тана. Буйр нуурын эрэг дээр байгуулах нисэх онгоцны буудал 200 тэрбум. Үүнийг тана. Шинэ Хоршоо хөдөлгөөний 500 тэрбумыг тана. Тбсвийн орлогыг бууруулж тооц. Хэт өөдрөг байна. Нүүрсийг 65 сая тонн болго. Үнийг нь 90$ болго. Зэсийн баяжмалын үнийг 6,500$ болго. Нөат-хуртмтлалыг 2 их наядаар бууруул. Төсөв найдвартай тасарна шүү. Юун цалингийн 6%-н нэмэгдэл вэ? Цалин тэтгэвэр тавьж чадахгүй болно шүү.

Avatar

Уншигч 2024-12-05 202.9.46.215

Яамд, агентлагуудын орон тоог цөөлмөөр байгаа юм даа. Олон орон тоотой болохоор хүн бүр ажил хийж буй нэртэй хэрэгтэй, хэрэггүй ажил зохион байгуулж, мөнгө үрэхийн зэрэгцээ доод нэгж байгууллагууддаа ачаалал дарамт үзүүлээд байх шиг. Сүүлийн жилүүдэд орон тоо хэт нэмэгдсэн.

Avatar

Нэргүй 2024-12-05 66.181.183.218

7 хоног бүр л ямар нэг хурал форум болдог, ямар ч үр дүн гардаггүй. Ядахдаа хурал форумаас гаргасан хийх ажлын санал, авах арга хэмжээ, гарсан шийдвэрүүдээ нэгтгээд дээшээ мэдүүлж арга хмэжээ авагдтал нь хойноос нь уйгагүй хөөцөлдөж, үр дүнг эргээд ард түмэнд мэдээлдэг бол бас яахав.

Avatar

Зочин 2024-12-05 202.126.91.157

Данхар тер, мулгуу парламент!!!

Avatar

Нэргүй 2024-12-05 158.59.146.30

archaagui novshnuud, yag ingeed uguh bolohoor, jaahan shuls shig yum nemeh bolohooroo hasna, boliulna, esvel og t nemehgui geh meteer novshirch s h e e s b a a s aldana, tavar uchnuun nemeh bolohooroo buh turluur nemne, ene arai zadarch bainaa

Avatar

Нэргүй 2024-12-05 202.9.46.178

Ямар ч бүтээмжгүй төрийн амьгүй албат түшмэлүүдийн цалинг нэмэхгүй шүү

Avatar

Нэргүй 2024-12-05 139.5.219.18

"100 хувь бууруулна" гэдэг нь бүрмөсөн хасна гэсэн үг юм байгаа биз дээ??

Avatar

ард 2024-12-05 139.5.218.56

Төр муу менежер гэдэг бол ард түмний хөрөнгийг идэхийн тулд гаргасан лоозон. Иймд менежерийг сайн шалгаж олон шалгуураар оруулж тавих тавьсны дараа сайн хяналт тавих хэрэгтэй. Хуучин нийгмийн үед хяналтын систем маш сайн байсан. сэргээх хэрэгтэй.тухайлбал: прокурорын ерөнхий хяналт, ардын хянан шалгах хороо зэрэг хяналтын маш сайн механизм ажиллаж байсан. Ард түмн хөрөнгөө эдгээр байгууллагаар дамжуулж хяналт тавих юм бол ард түмэнд ирэх ногдол ашиг юун эрдэс таван толгой түүнээс хэд дахин их.

Avatar

Нэргүй 2024-12-05 139.5.219.18

Үлэг гүрвэл амилаад босч иржээ??

Avatar

Нэргүй 2024-12-05 122.201.31.38

Алдагдалтай ТӨҮГ уудаа зогсоо. Юун менежер нэмэх . хаа байна тэр чадалтай менежер, бас л нэг цүнх баригчдаа албанд тавих гэж. Төсвөө ярьж байхад Жавхлан нь байдаггүй. Гантөмөр согтуу, галзууу нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй юм бувтнаад л. Энэ төр , засаг бишээ. Их хурлын дарга гэж их сул нөхөр бас ажилгүйээ !!!

Avatar

Бат инженер 2024-12-05 202.9.40.59

Юу гэнэ ээ Эрдэнэтийн 49%-ийн асуудал дууссан гэнэ үү. Төр Нямдорж хоёр Пүрэвтүвшинд өрөө төлөөгүй байгаа биз дээ. Одоо дээрээс нь Халзан бүрэгтэйг нь бас төр төр ч юу байх вэ МАН авна гээд байгаа гэл үү. Төр гэдэг чинь хоосон нэр. Эрх барьж буй гнамын хэдэн хүний зугаа. Бүх юм хүний өмч байж л ашигаа өгнө. Төрийн мэдэлд батлан хамгаалах, шүүх цагдаа эррүл мэнд, сургууль соёлын 30% байхад л болоо Бусад цөм хувьд байх ёстой. Үндсэн хуульд байгаа газрын доорх баялаг Ард түмний мэдэлд гэдэг чинь ч

Avatar

TsM 2024-12-05 66.181.187.171

Дахиад л менежер нэрээр цүнх баригчидаа томилох нь дээ! Одоо удирдаж байгаа захираланцаруудыг шилдэг мёнежерүүд гээд томилсон санагдах юм. Нам намынхаа б**с долоогч , ямар ч боловсрол, чадавхгүй цүнх баригч нартаа шагнал болгож өгөх байх даа. Үхсэнийх нь менежерүүд байхав дээ!!!!!!¡

Avatar

Даваа 2024-12-05 66.181.185.112

төрийн өмчит компаниудад менежер томилох ямар ч шаардлага байхгүй, ажил хариуцаж байгаа хүмүүс нь байгаа, ингэж баахан хүн чихэх хэрэгүй дээ. байгаа хүмүүсээ ажиллуулаад хийх ажлаа хийсэн нь дээр, эсвэл хараат бус хөндлөнгийн баг ажиллуулаад хийх хэрэгтэй дээ,

Avatar

Нэргүй 2024-12-05 192.82.66.11

өөрийнхөө хүнийг тавих гээд бөөн хөөрцөг болж бна.

Avatar

Зочин 2024-12-05 76.220.74.140

Энэ одоо болиоч ээ. Төрийн алба хэт данхайгаад байхад бас 1 хурган дарга нэмэж ямар ацаа хийх гээд байгаа юм бэ. Толгойгоо ажиллуулж зөв бодлого тодорхойлох нь чухал болохоос 1 дарга томилохыг бол хэн ч чадна шүү дээ.

Avatar

МӨӨГИЙ 2024-12-05 202.131.235.36

ТӨҮГ-АА БАГАСГААЧ ЭЭ

Avatar

Нэргүй 2024-12-05 103.168.34.33

BOLOVSROLIN SANGIIN HULGAICHAA CHI HEZEE HULGAI MONGO BUTSAJ TOLOHU

Avatar

сонгогч 2024-12-05 202.9.46.4

100 ЯМААНД 60 УХНАТАЙ….МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….

Avatar

Энхбаатар 2024-12-05 202.21.113.146

Их хурлаар оруулж батлахаас өмнө 2025оны төсөвийг бүх нийтэд ил болгох. Богд хан уулыг нүхэлж түнэл гаргах 5 их наядыг царцааж 5р цахилгаан станц барих төсөлд үлдээх хэрэгтэй байх. Төв аймаг орох замыг жоохон товчиллоо гээд яг одоогын нөхцөлд улсад оруулах хувь нэмэр алга байна. Эхлээд төв аймагт /их дээд, дунд сургууль цэцэрлэг, ясли, худалдаа үйлчилгээний цогцолборууд г.м/барьж шийдэж байж. тийшээ хотын төвлөрөл аяндаа шилжилт хөдөлгөөн хийгдэнэ.

Avatar

Нэргүй 2024-12-05 202.9.40.164

Уих зг шигдсн Өлөн хулгайч манж х***а зулбасгууд хулгайч адгийн өлөн нь арилддгүй манж х***а зулбасгуудруг2 чиглсн цутглт шааж лаларуудыг л***р блгноо. Үмхий зулбасгууд хулгайг-р нам төриыг эзлсн гсн зулбасгдийн нам төрд шигдж эзлсн гсн шиг зулбасагдийн пайзлж устгн2.

Avatar

зочин 2024-12-05 66.181.180.253

Барууны тавиулууд улс оронд самуун үүсгэх гэж л оролдож байна,Тэдний гол зорилго бол өөр,,Төрийн эрх булаах санаа, Алдагдалгүй төсөв энээ тэрээ бол ердөө жүжиг,Иргэдэд эх оронч хүн болж харагдах нийгмийг хуурах л оролдлого,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж