"Монгол инженер утаагүй зуух бүтээснийг Дэлхийн оюуны өмчийн байгууллага зөвшөөрсөн"

"Монгол инженер утаагүй зуух бүтээснийг Дэлхийн оюуны өмчийн байгууллага зөвшөөрсөн"

"Монгол инженер утаагүй зуух бүтээснийг Дэлхийн оюуны өмчийн байгууллага зөвшөөрсөн"

Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэхээр хамгийн тулгамдсан асуудал агаарын бохирдол болоод байна. Тэгвэл монгол инженер  утаагүй зуух бүтээгээд дэлхийн болон олон улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа юм байна. Энэ талаар инженер Ц.Мөнхбаатартай цөөн хором ярилцлаа.


-Таныг утаагүй зуух бүтээсэн гэж сонсоод бүгд л гайхаж, сонирхож байх шиг байна. Утаа өнөөдөр монголчуудын хамгийн тулгамдсан аюул болоод байгаа учраас таны технологийг олон нийт их сонирхож байх шиг байна?

-Монголчууд утаагүй зуух гэдгийг бүр мэддэггүй байлаа. Утаагаа шатаадаг зуух байдаг юм байна гэдэг ойлголтыг одоо л авч байх шиг байна. Би энэ технологийг анх зохион бүтээгээд өөрийн эх орондоо нэвтрүүлэх гэж зүтгээд 10 гаран жил боллоо.

“Нүүдэлчин эко” зуух маань утаагаа давхар шатаадаг буюу давхар шаталттай зуух юм. Маш энгийнээр хэлэхэд гал түлээд утаа нь дээшээ явахаар яндан руу шууд явуулалгүй дунд нь хоёрдохь дамжлагаар агаар өгч дахин шатаадаг гээд ерөнхийд нь ойлгочиход болно.

Ер нь хүрэн нүүрс, сайжруулсан түлш болон бусад түлж болох зүйлсийг дахин шатааж утаагүй болгож болж байгаа нь маш олон удаагийн туршилтаар батлагдсан. Монголын оюуны өмчийн байгууллага, Стандарт хэмжил зүй, Шинжлэх ухааны академи хими, химийн технологийн хүрээлэн  гээд албан ёсны мэргэжлийн бүхий л байгууллагуудад бүртгүүлэн шалгууруудыг нь даваад сертификат юмнуудыг нь авсан байгаа.

Эдгээр байгууллагууд азотын давхар ислүүд, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоосонцор зэрэг нь манай төрийн байгууллагууд 9800 мг\нм3 байж болно гэж үздэг байхад манай зуух 3169 мг\нм3 байна гэж тогтоосон. Эндээс л ямар үзүүлэлттэй гэдэг нь харагдаж байгаа биз.

-Таны бүтээлийг дэлхийн оюуны өмчийн байгууллага бүртгэсэн гэж сонссон? 

-Яг энэ технологиороо Дэлхийн оюуны өмчийн байгууллагад бүртгүүлээд хүлээн зөвшөөрөгдсөн байгаа.

ОХУ, Хятад гэх зэргээр 60 гаруй орноос оюуны өмчийн патент авсан.

Мөн патент авсан орнуудаас маань технологийг маань маш их сонирхон хамтран ажиллах талаар ярьдаг ч Монгол хүн болж төрснийхөө хувьд эх орондоо нэвтрүүлчихээд дараа нь гадаад зах зээлд гарах юмсан гэж боддог.

-Энэ зуухыг хэрэглэснээр өрх айлд гарах эдийн засгийн үр өгөөжийн талаар гаргасан судалгаа байгаа юу?

-Байлгүй яах вэ. Манай

“Нүүдэлчин эко” зуухыг хэрэглэвэл хамгийн гол нь иргэд маань угаартах аюулгүй, түлш хэмнэнэ гэдэг утгаараа эдийн засгийн хэмнэлттэй.  Ердийн зууханд сайжруулсан түлшийг шатаалаа гэхэд 50 хувь нь утаа болоод агаарт цацагдаж байхад манай зуух тэр утааг нь дахин шатааснаар дахин дулаан үйлдвэрлэж байгаа юм.

25 кг шуудай түлшийг манай зуухан дээр нэг айл хоёр өдөр хагас түлдэг. Тэгэхээр эдийн засгийн хэмнэлт гарч байгаа биз. 10 гаран жил зуухаа хөгжүүлсээр л явна. 2023 онд зуухан дээрээ хоол хийдэг тогоо тавьдаг болгосон. Тэгэхээр маш бага түлшээр хоол унд бүх зүйлээ хийгээд давхар дулаанаа гаргаад авна. Хамгийн гол нь угаартах аюулгүй болно гэдгийг хэлмээр байгаа юм.  Одоо дэлхийн бөмбөрцөг дээр ахуйн хэрэглээний 4.8 тэрбум ширхэг зуух хэрэглэдэг гэсэн тоо байдаг. Монгол Улсад бол хөдөө орон нутаг, Улаанбаатар хоттойгоо нийлээд 500 мянга гаруй зуух ахуйн хэрэглээнд хэрэглэдэг.  Зуухаа хөгжүүлээд 10 гаруй жил болж олон газраар явлаа. Гадаадаар ч их явлаа.

Дэлхийн оюуны өмчийн газар болон бусад газрууд Монгол инженер утаагүй зуух бүтээжээ гэдгийг өөр өөрсдийн лаборатор, хүрээлэндээ шинжлээд баг гарч ажиллаад хүлээн зөвшөөрсөн.

Иймээс одоо бид зөвхөн ахиун хэрэглээний дулаан ялгаруулах зуух гэхээсээ илүү аяны, албан байгууллагын гээд олон төрлөөр үйлдвэрлэж байгаа. Дэлхий дээр утаанаас гадна нэг том асуудал тулгамдаад байгаа нь хог болоод байна. Бөмбөрцөг тэр чигээрээ хогоо хэрхэх талаар шийдэл хайн ид ажиллаж байна. Иймээс хогийг утаагүй шатаах зуух бүтээгээд хөгжүүлэлтээ хийж дуусаад зах зухаас нь танилцуулж байна. Хогийг шатаагаад гарсан үнсээр нь барилгын материал хийх, эрчим хүч үйлдвэрлэх гээд үүнийг дагасан сайн сайхан үр дүнгүүд олон гарах тооцоолол хийгдсэн байгаа.

Д.ЭНХБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
80
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2024-12-05 185.247.199.4

iim saihan belen hool bhad ajil bolgood guitsetgedeggui yumuu, Yeronhiilogch, Yeronhii Said aa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-12-05 172.56.153.70

15 n jiliin umnu neg amerik ene argiig hereglej baijee hu

Avatar

Иргэн 2024-12-05 59.153.112.100

Монгол орон 3.5 сая хүн амтай гэж бодоход доод тал нь 800.000 мянган айл байранд гэж саная л даа үлдсэн хэсэг нь утаа бага гаргадаг монгол хүний бүтээсэн энэ зуухыг нэн даруй тэр зээл өөр олон аргаар авч хэрэглэх, тэрбум их наядаар яригдаад байгаагаас бага зардал гарах юм бишүү.үүнийг дэмжицгээе нөхдүүдээ.эрүүл цэвэр агаар бохирдолгүй.

Avatar

Засаг 2024-12-05 172.59.221.33

УИХурал зураггүй төсөл баталж байгаагаас харахад монголд инженер байдаггүй юм биш үү????

Avatar

Эх оронч баатар. 2024-12-05 103.168.34.209

Утаагүй зуух гэж байхгүй!!!! Одоо энэ үлгэрээ дуусга!!!! Цахилгаан болон бусад аргаар халаадаг технилоги руу ор!!!Утаа гаргахгүй гэр орноо дулаан байлгах мянган өарга байна. Ганц зуухтай зууралдаад байх юм.

Avatar

Нэргүй 2024-12-05 59.153.114.161

Hudal shagaaadl huulbarlagj Davhar shataltai zuuh oloon jiliin umnu baisan

Avatar

Сайнаа 2024-12-05 202.126.90.158

Патентыг нь харуулаач, үзье.

Avatar

Иргэн 2024-12-05 59.153.115.68

хаанаас худалдан авах вэ. үнэ нь хэд юм бол.

Avatar

Инженер хэлэв 2024-12-05 66.181.161.131

манайхан гал түлж чадахгүй буруу галлагаа хийдгээс л утаа гараад байгаашдээ. Ямарваа түлш бүрэн гүйцэд шатахын тулд тохиромжтой хэмжээний дулаан ба хүчилтөрөгч шаардана. Гэтэл яаж бна хэдэн мод асаасан болоод дээрээс нь шуудай хөлдүү нүүрсээр булчхаар яахын дулаан нь дутагдаад уугиж уугиж нэг юм асдаг энэ хооронд л хамгийн их утаа гарч бга юмшүүдэ.

Avatar

Нэргүй 2024-12-05 66.181.189.180

Энэ бүтэхгүй эээ! Хятадын сайтаар дүүрэн ийм зууханцарууд дүүрэн байна. Тэндээс хуулбаралсан зуухны хувилбар нь надад байна! Шатаж л байгаа бол утаа тортог гарна! Та нар бодоод үз! Бинзин машин утаа гарч байгаа биз дээ! Харин 100% цахилгаан машин утаа гарахгүй шүү дээ! Монголчууд бидэнд мөнгө угаах нүд хуурсан халаалтын систкм хэрэггүй! Нарны халаалтын иж бүрдэл шилдэг хямд систем дэлхийд брэнп болж байна! Гэтэл бид нүүрсээ шүүж угаартаап одоо МАН хотын бүлэглэлийн ЗУУХ аар мөнгө угаах дахин уга

Avatar

Нэргүй 2024-12-05 139.5.218.239

Энэ олон жил буян хийгээд 60 орноор мөнгөө үрээд явсан. итгэхийн аргагүй л юм.

Avatar

Иргэн 2024-12-05 139.5.219.151

Энэ НҮҮДЭЛЧИН ЭКО зуухыг яаралтай хэрэглэх хэрэгтэй..Монгол инженерийн гайхамшигт бүтээлийг бүх улс орон даяараа нэвтүүлвэл хот, аймгийн төв бүгд утаагүй болно.Энэ ёстой шинэ бүтээл нээлт байна.

Avatar

Зочин 2024-12-05 66.181.176.171

утаа гаргахгүй зуур гэж огт байхгүй энэ зуух нь утаа гаргана утаа нь давхар шаталтанд орж байж дээшээ гарна гэсэн өөр технологитой байхнээ илбэ юм бишүү

Avatar

Нэргүй 2024-12-05 202.55.188.110

бүрэн шаталттай гэж ярих байх. утаагүй түлш, зуух гэж байхгүй. шаталтын үр дүнд дулаан болон СО2 ялгарах ёстой.

Avatar

Нэргүй 2024-12-05 59.153.115.142

60 орноос патент авна гэдэг ч тоглоом биш шүү. маш их зардал гарна. Нэг улсад л хямддаа 3-4 мянган долларын зардал гарна даа.

Avatar

Зочин 2024-12-05 103.57.95.130

Цэнэггүй, ичихгүй авах юм аа. Байгалын хууль байна, физик, химийн хууль гэж байдаг байх аа. Бодит юм шатахад бодит утаа гардаггүй юм байхдаа. Эсвэл агааргүй орчинд асаад угаагч гаргадаггүй шинэ юм гарсан юм болов уу. Бодох л хэрэгтэй асуудал

Avatar

Нэргүй 2024-12-05 59.153.115.142

утаагүй байна гэж байхгүй л дээ. Гэхдээ утаа буюу СО2 бол өнгөгүй үнэргүй хий бдаг. энэ хүний хэлж байгаа нь угаарын хий буюу СО-г бүрэн шатаадаг зуух хийсэн юм шиг байна. Тэгвэл угаартаж үхээд байх нь багасна л даа. Одоогийн зуух бол угаарын хийг зориудаар үйлдвэрлэх ёстой юм шиг л зуухнууд даа. Дээр нь шахмал түлшээ хортой нэгдлүүдийн баяжмалаар хийдэг.

Avatar

Нэргүй 2024-12-05 202.70.43.34

МАССЫН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДАХУУП

Avatar

oyun 2024-12-05 202.126.88.169

Манай дарга нар авахгуй ш дээ монгол хүн хийсэн учир тэгээд тэндэр зарласан байгаа энэ хийсэн өртгөөс бага хятад компанид зориулаад манай зуух болохоор 1200000-1500000 байдаг бх тендер 800000 тэгэхээр хятад аас авч өгөх нь ялна манай монголчууд өөдгүй 3000000 аар гар утас аваад сард 60000 төгөөр ярьдаг мөртөө 1500000 аар нэг зуух аваад сардаа 30000 аар түлш аваад түлэхгүй эргүү малнууд тийм учих хөнгөлөлт бүү эдлүүл шууд зуух шахаад цалин дээрээс нь хоёр хуваагаад суутга

Avatar

Del 2024-12-05 202.55.188.33

энэ чинь физикийн хууль зөрчөөд байгаа юм бишүү ямар нэг юм шатах процесс явахад хийн төлөвт шилжинэ дахин шатаахад бас дахиад хийн төлөвт шилжинэ шүү утааны хэмжээ багасна шүү дээ наад нөхөр буруу рекламдаад байгаа юм байна

Avatar

Нэргүй 2024-12-05 66.181.180.166

солиоровоо ????

Avatar

Иргэн 2024-12-05 66.181.191.124

Монголд хэрэгтэй зүйл хийсэн ч дарга нарт унах мөнгө гарахгүй гээд дэмжиж дэлгэрүүлэхгүй , мөнгө орж ирэх шахаасны зүйл бол сайн дэмжигдэнэ

Avatar

Нэргүй 2024-12-05 202.9.46.232

Утаагүй зуух. үнэргүй баас.

Avatar

6аас 2024-12-05 202.9.46.165

тэр баас яагаад үнэргүй байна. баахдаа хошногоо амандаа углаж баасаа буцааж үнкээд эргэлдээд байх уу

Avatar

Нэргүй 2024-12-05 139.5.219.135

Gotovdorjiin zuuh geed utaagyi zuuh gej blaa. Shataaj bgaa bol utaa garna. Iim zuild odoo itgehee bolih heregtei.

Avatar

Уншигч 2024-12-05 122.201.31.234

Энэ куух маш үнэтэй.учир жирийн айл өрхүүд авч дийлэхгүй..Харин төрөөс утаанд зарцуулж байгаа тэр хэдэн тэр бум төгрөгнөөс энэ зуухыг олноор нь үйлдвэрлээд айл өрхүүдэд 100000 төгрөгөөр өгвөл УБ утаагзй болох боломж байгаа юм биш үү иддэгүү дээ

Avatar

Нийслэл. 2024-12-05 66.181.179.184

Олон янзын зууханд төсвийн хөрөнгө үрж байхаар энэ олон улсад зөвшөөрөгдсөн зуухыг гэр хороололд шахаад өгөөч.

Avatar

Монгол инженер 2024-12-05 202.131.230.162

Улаанбаатар тэгээд л нэг сална. Цаг хугацааны асуудал. Монгол орон хүйтэн бүсийн орон. Монголын бүх нутагт галлагааг мөнхөд ашиглана. Тиймээс энэ бүтээлээ оюуны өмчид бүртгүүлээд лицензээ ав гэж зөвлөе. Сайжруулсан зуухны хувьд олон Монгол инженерүүд толгойгоо гашилгасан. Сайн ч бий, муу ч бий. бүх юм нүүрсний чанараас л хамаарна. Сайжруулсан түлш чинь эрдэслэг хэсгийг салгасан шаталттай хэсгийг баяжуулсан нүүрс шүү дээ. мэдээж баяжуулахад нунтаг нүүрс л үлдэнэ.

Avatar

Иргэн 2024-12-05 66.181.191.151

За одоо ухраад юу гэхэв орон сууцны асуудалаа шийдэж байж утаагүй болох ганц арга байгаа!!! Одоо иргэд өөрсдөө хувийн мөнгөөрөө авбал авна биз дээ харин татвар төлөгчдийн мөнгөөр улс төрчид тоглохоо болимоор бн!!!

Avatar

Нэргүй 2024-12-05 202.126.89.228

утаагаа шатаана гэвэл ч болно шүү. Хэрэв тэгдэг болвол ч давхар давхар хэмнэлт гарах нь тодорхой л доо…

Avatar

Нэргүй 2024-12-05 202.179.27.234

ene unen baij boloh taltai, utaag ahin shataana gedeg utaa mash buurna

Avatar

зочин 2024-12-05 103.168.34.21

Ямар нэгэн юм дотор нь шатдаггүй гэсэн үг үү?
Юм шатвал утаа гармаар юм даа

Avatar

зочин 2024-12-05 103.57.93.136

утаа дагасан бизнес дээ

Avatar

Нэргүй 2024-12-05 103.212.162.104

Тэнэг гараа эхлээд гадаадтай хамтарч ажилла. Массаар үйлдвэрлэ. Монголыг одоогоор март. Өндөр технологийн бараа биш, өөр улсууд хуулаад д хийнэ. Хятад бараг хийж байгаа байлгүй. Цаг хожиж хэдэн төгрөг хийгээч малаа

Avatar

Нэргүй 2024-12-05 66.181.167.77

10 жилийн өмнө Хятадууд сүрэл малын өтөгөө наад технологоор чинь шатаадаг айл гэр болон жижиг оврын халаалтын зуух бүтээсэн байлаа. монголын хэсэг хүмүүс судлаад бээжинд хүртэл явж байсан. үнэхээр утаагаа шатаадаг юм шүү. Сүрэлний багширсан хар саарал утааг дахин шатаахад хар бэх шиг зүйл гардаг юм байна лээ

Avatar

Нэргүй 2024-12-05 202.9.46.29

Шатаах гэдэг химийн исэлдэх урвал. Ямар элементүүд нийлж шатна, тэд л ялгарна биз дээ. Тиймээс арай өөрөөр тайлбарламаар юм.

Avatar

Нэргүй 2024-12-05 103.212.118.226

тоож харах ч үгүй, х***а 32000 зуух оруулах гэж байна гах гах гах

Avatar

Нэргүй 2024-12-05 203.91.115.39

Авья, хаана ямар үнэтэй зарж байгаа вэ?

Avatar

Нэргүй 2024-12-05 66.181.181.77

мснай том дарга нар мэдэж байгаа болов уу, өөрсдөд нь ашиг унагахгүй бол хүн үхэх ч яамай л байна гээд хямсалзаж сүгсэлзэж байна уу

Avatar

зочин 2024-12-05 66.181.160.50

Машиныхаар бол ' EGR систем " маягийн л юм болтой юмуу даа янз нь …Болох л юм ..Гэхдээ энэ ч шинэ юм биш л дээээ…

Avatar

Тогоо 2024-12-05 202.55.188.116

ярьж байгаа нь бол яг тийм. гэхдээ egr бол шатсан хийг дахин оруулахад шатахгүй учраас хөдөлгүүрийн цлиндэрт үүсч байгаа өндөр температурыг бууруулах гэж дахин оруулдаг юм

Avatar

Нэргүй 2024-12-05 103.168.34.26

Hed deh utaagui zuuh be tegeed ygaad ub utaatai bn ve joohon amidral oir um sh aaldaa tegeed utaagui bol shuud ub taviaach heden terbumaar tosov taviaad hulgalalaad duusaad bn

Avatar

Нэргүй 2024-12-05 122.201.31.209

Ene hun ymar medeh bishdee, deer bga heden mal n l demjihgui bl 1000 shan shiidel gargaad mongold bl hogjihgui shde. Uneheer emgeneltei

Avatar

Сайн байна. олон нийтэд тeлeвизээр үзүүлмээр байна 2024-12-05 202.55.188.97

үүнийг гэр хороололд тавьж яг бодитоор бичлэг хийж үзүүлмээр байна да. энэ олон тeлeвизүүд зүгээр л нэг хогийн хэн ч үзэхгүй 10 20 жилийн өмнөх үeэ өнгөрөөсөн солонгос драмм кино нэвтрүүлэг үзүүлж байхаар яг энэ хүний зуухыг гал түлж үнэхээр утаа гарахгүй байна уу ? гэдгийг олон нийтэд үзүүлмээр байнаа.

Avatar

Нэргүй 2024-12-05 59.153.115.142

ер нь телевиз, сонин сэтгүүлүүд цаанаасаа заавраар ажиллаж зөвшөөрснийг нь үзүүлж зөвшөөрөөгүйг нь үзүүлдэггүй юм билээ

Avatar

Нэргүй 2024-12-05 122.201.31.209

Buh ym uls toroos haraat boloh iim l ayultai, medeh erh choloo ch bhgui mongol

Avatar

Нэргүй 2024-12-05 27.123.212.86

Юуны өмнө баяр хүргээд цаашдын үйл хэрэгт нь амжилт хүсье. Манай хотын удирдлагууд анхааралдаа аваад хамгийн их агаарын бохирдолтой байгаа Толгойт болон Баянхошуунд ч юм уу нэг хороог сонгоод айл өрхүүдийн зуухыг нь солиод туршилт хийж үзвэл зүгээр юм шиг санагдлаа. Тэгээд OK бол бусад дэд бүтэцтэйгээ яаж холбож ногоон хот болох вэ гэдэгтээ анхаараад цогц юм хийчихэж болохоор л юм шиг санагдлаа. Гол нь ард иргэд өөрсдөө маш идэвхитэй байх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-12-05 139.5.218.159

Монгол хүн шүү дээ. Дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2024-12-05 139.5.219.9

Тэр бүртгэлийн гэрчилгэгээгээ л гаргаад үзүүлчих. Чадахгүй бол ХООСОН ХУДЛАА сенсааци тарихаа боль үз.

Avatar

Нэргүй 2024-12-05 122.201.31.209

uher mongolchuud duuren bh ymdaa, yanadaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж