
Өдөрт 40 тамхи татдаг Индонезийн хоёр настай хүү эрчимт эмчилгээний ачаар тамхинаас гарчээ. Өмнөд Суматрийн загасчны тосгонд амьдардаг Арди Ризал хүүгийн тухай өнгөрсөн таван сард интернетээр цацагдсан нь Индонезийн тамхины үйлдвэрлэлд хязгаарлалт хийх цаг болсныг олон хүнд харуулсан юм. “Telegraph” сонинд мэдээлснээр хүүгийн эцэг анх тамхи өгч татуулснаас хойш зургаан сарын дотор илүүдэл жинтэй хүү өдөрт хоёр хайрцаг тамхи татдаг болж, хэрэв өгөхгүй бол нэхэж уйлдаг болсон байжээ.
Сэтгэл зүйч Сето Муляди хүүг гэртээ авчирч, гаж зуршлаас нь гаргасны ачаар хүү дахин тамхи нэхэхээ больсон байна. Сето” Загасчны тосгоны бүх эрчүүд тамхи татдаг нь хүүг ийм зуршилтай болоход нөлөөлсөн” гэж тайлбарлажээ. Хүүг тамхигүй орчинд авчирч, түүнтэй хамт зураг зурж, тоглоход хүү тамхи нэхэж уйлагнахаа больсон аж.
Алдигын аав хүүг 18 сартай байхад тамхи зуулгасан гэж хамаатнууд нь ярьжээ.
О.Халиун