ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.12.05/ болж байна. Тэрбээр хэрэг шийдвэрлэтэл Монгол Улсын хилээр зорчих хоригтой байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
Түүнийг 2021 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Харин АТГ-аас Д.Нямхүүг 2022 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн. Тухайн үед түүнийг ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг шамшигдуулж, компьютер томографын аппарат ХӨСҮТ-д өндөр үнэтэй худалдсан гэх зэрэг мэдээллүүд гарч байсан юм.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бархүү, Д.Нямхүү нарт холбогдох хэргийг 2024 оны аравдугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, яллагдагч нарын өмгөөлөгчид болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч нараас гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийн дагуу хянан хэлэлцэж, шүүх хурлыг товлосон юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт:
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.
Нэргүй 2024-12-05 202.179.26.115
энэ нэг ганц эмчээр оролдож байхаар тэрбум их наядын хулгайчуудаа бариад оролдооч
Зочин 2024-12-05 178.208.132.130
Ковидийн үеэр Нямхүү орой бүр ТВ-ээр гарч бүх нийтээрээ тэр нь шиг сайн хүн байхгүй мэт тэнэгтэж байснаа санаж байна уу. ЕС асан Баяр хүртэл яаж хөөргөдөж байлаа, хамт сигар татаж коньяк ууя ч гэх шиг….
зочин 2024-12-05 43.242.242.59
Хулгайч хүн хулгайчаараа л дуусдаг жангийг идүүл