Ханх суманд 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Ханх суманд 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Ханх суманд 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр /2024.12.05/ өглөөний 06.16 цагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээллээр Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс зүүн зүгт 10 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн хойд зүгт 91 км, Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 102 км газарт хүчтэй газар хөдөлсөн гэж мэдээллээ.

Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн долоо хоногт /2024.11.28/ 04.34 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол тус суманд арваннэгдүгээр сарын 20-нд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан юм.

Монгол орны хувьд Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд сүүлийн 10 жилд болсон 260 мянга гаруй газар хөдөлснөөс 2 удаа 7 магнитудын хүчтэй, 7 удаа 6 магнитуд, 100 гаруй удаа 5 магнитуд, мянга гаруй удаа 4 магнитуд, 10 мянга гаруй удаа 3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж