“NEWS” агентлаг өнөөдрийн /2024.12.05/ үйл явдлын хураангуйг хүргэж байна.
09:00 цагт:
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Шадар сайд С.Амарсайхан, Н.Ариунтуул нарийн гомдлоор сэтгүүлч А.Баярмаад холбогдох хэргийн шүүх хурал болно.
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогын шинэчлэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан асуудлууд, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох, зөвлөлдөх, 2024 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн удирдлагаар хангах Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн МҮХАҮТ-д болно.
09:30 цагт:
- Монголын Үндэсний сайн дурынхны чуулган болно. Утас: 8060-9070.
10:00 цагт:
- Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Цахим гэмт хэргийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр Нийслэлийн цагдаагийн удирдах газарт мэдээлнэ. Утас: 8989-2022.
11:00 цагт:
- Чөлөөлөх дайнд Зөвлөлт-Монголын цэргийг командалж байсан БНМАУ-ын Баатар И.А.Плиевын хөшөөний нээлт Хайлааст дахь 49-р сургуульд болно. Нээлтэд ОХУ-ын Элчин сайд оролцож үг хэлнэ.Утас: 9974-9024.
- Ахмадуудад цахим ур чадвар олгох сургалт болно. Төв шуудангийн төв хаалганы зүүн талд Мэдээлэл холбооны сүлжээ компани гэсэн хаягтай байранд.
13:00 цагт:
- “Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогыг шинэлчлэх асуудал” ХААИС-д хуралдана. Утас: 8802-3300.
14:00 цагт:
- Боловсролын ерөнхий газар, “Эмнести интернэшнл” байгууллагаас зохион байгуулж буй “Хүний эрхийн үзэл санааг сургалтын хөтөлбөрт тусгах нь” хичээлийн хаалтын үйл ажиллагаа МУБИС-ийн номын санд болно. Утас: 8822-5332.
15:00 цагт:
- “Хишиг” төвийн хойдох 51-р байрны 601 тоотод: Сэтгүүлчдэд зориулсан хүний эрхийн клубын уулзалтыг “Нутгийн шийдэл” ТББ-аас Нийслэлийн шүүхийн байр зохион байгуулна.
16:00 цагт:
- МҮХАҮТ, "SheTrades Mongolia Hub", Голомт банк хамтран зохион байгуулж буй “SheLeads” хүлээн авалтын арга хэмжээ Уран зургийн галерейд болно. Утас: 8810-7869.
Нэргүй 2024-12-05 66.181.160.20
Ялыг нь өгөөд хий
Нэргүй 2024-12-05 43.242.242.59
Хүнийг гүжирдэх доромжлох явдал хэрээс хэтэрсэн. Энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Бусдыг ил гүжирдсэн бол эрүүгийн хариуцлага оногдуулах л ёстой
Нэргүй 2024-12-05 14.1.81.128
ХУЛГАЙЧУУДАА ШҮҮГЭЭЧЭЭ, НОВШНУУДАА…