БҮТ-өөс шалгуулагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгнө

БҮТ-өөс шалгуулагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгнө

БҮТ-өөс шалгуулагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгнө
Өвлийн Элсэлтийн шалгалтыг 2024 оны арванхоёрдугаар сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх хуваарьтай байна. Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад зориулан сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа гэнэ. Хэрэв та зөвлөгөө авах бол 70119498 /2-2/ дугаарт ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд холбогдох, шаардлагатай бол ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авах боломжтой.

Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй,  бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй. Элсэлтийн шалгалтад шалгуулагч хариултын хуудас будах харандааг Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өгөх гэнэ.

Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжуулан шалгалт өгөх хичээлээ нэмэх боломжтой.

Ингээд 2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-д ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Суудлын хуваарь /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
  • Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж