Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ өчигдөр/2024.12.04/ болж, нийслэлийн 2025 оны төсвийг баталлаа. Эрчим хүч тасарсанаар шалтаглаж, НИТХ-ын хуралдааныг Live-аар ч дамжуулсангүй, иргэд ямархуу төсөв батлагдсаныг мэдэж ч амжсангүй.
Угтаа бол Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь буюу 1.7 сая иргэн амьдарч буй Улаанбаатар хотын төсвийг иргэдэд нээлттэйгээр ил тод хэлэлцэн батлах учиртай. Гэвч хаалттай хуралдаж, төсвийг батлахдаа 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн автомашины моторын багтаамжаас шалтгаалан тээврийн хэрэгсэлд ногдуулах зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлжээ.
Зам ашигласны төлбөр:
- 4000-с дээш бол өдөрт 694, жилд 250 мянган төгрөг
- 2001-3000 бол өдөрт 416, жилд 150 мянган төгрөг
- 2000 хүртэлх бол өдөрт 275, жилд 100 мянган төгрөг болгон нэмжээ.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар НИТХ-д нийслэлийн төсвийг танилцуулж байхдаа 2025 онд 3.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2024 оныхоос 648.9 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй болохыг онцолсон. Энэ нь нэг ёсны татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай мессеж байв.
Тухайлбал, ирэх онд Автомашины албан татварын хуульд өөрчлөлт оруулснаар автомашинд ногдуулах албан татвар 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлснээр замын сангийн орлогыг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн. Тэрхүү саналыг нь НИТХ хүлээн авч, баталсан нь энэ.
Уг нь бол татвар нэмэгдүүлж, иргэдэд ирэх дарамтыг нэмэгдүүлэхээс илүүтэй УИХ-аас баталсан хуулийнхаа хэрэгжилтэд анхаарвал замын сангийн орлогыг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой төдийгүй түгжрэлийг ч сааруулах бололцоо харагдаж буй.
Учир нь, Нийслэл, Тээврийн цагдаагийн алба хоёр хамтран өнгөрсөн аравдугаар сард мэдээлэл хийхдээ “Арванхоёрдугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлана” гэж мэдэгдсэн. Гэвч энэ ажил өнөөдөр ч хэрэгжээгүй, ярихаас хэтэрсэнгүй. Нийслэлчүүд өглөө, оройдоо түгжирдгээрээ түгжирч, зам дээрээ 2-5 цагийг өнгөрүүлсэн хэвээр байна.
Статистик мэдээгээр энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байсан. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь мөн л Улаанбаатар хотод бүртгэлтэй бол торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарсан.
Үндсэндээ 670 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох эрхээ хязгаарлуулах дүр зураг гарсан. Үүнээс 231.397 нь татвараа төлөөгүй Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа юм.
Бодит байдал ийм байхад татвар нэмчихээр түгжрэл буурна, замын сангийн хөрөнгө нэмэгдэнэ гэж тооцсон НИТХ-ын төлөөлөгчдийн толгой бол үнэн хөөрхий.
Ер нь цаашдаа Улаанбаатар хотод хэчнээн ч метро, дүүжин тээвэр байгуулаад, түгжрэлтэй тэмцэх төлбөр бий болголоо ч түгжрэлээсээ салахгүй. Тэр дундаа татварын хувь хэмжээг нэмснээр хөлийг нь тушина гэж бодож байгаа бол эндүүрэл. Харин ч татварын хувь хэмжээг өсгөснөөр төлөх хүмүүсийнх нь тоо буурах талтай. Иргэдийн мөнгө нь багталцаж ядсандаа унаа унадаг юм биш. Нийтийн тээвэр нь хүрэлцээгүй учраас л хувийн унаагаа унадаг. Ийм байхад замын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай, мөн түгжрэл 7 хувиар буурна гэдэг хийсвэр төсөөлөлд үндэслэн татвар нэмэх нь НИТХ-ын төлөөлөгчид амьдралаас тасарсны л илрэл.
Уг нь НИТХ-ын төлөөлөгчид асуудлыг углуургаар нь харсан бол 670 мянга гаруй тээврийн хэрэгслийн жолооч нараас татвар, даатгал, торгуулиа барагдуулж авах шаардлагатай гэдэг шийдвэр гаргаж болох л байлаа. Харамсалтай нь, НИТХ-ын төлөөлөгчдөд энүүхнийг тооцоолчих ухаан алга.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-12-05 122.201.31.8
Татвар нэмэж Ард түмний халаасаас авч Улсын төсөв УБ хотын төсөвөө бүрдүүлэх санаатай Ард түмэнээ МАН ынхан бодохгүй эээээ
Нэргүй 2024-12-05 202.55.188.100
Ард түмнийхээ халаасыг ухаж татвар нэмчээд тэр орлогоор нь та нар хөлжих саналтай биздээ тиймдээ гар өргөж бхтлаа биз
Төсөв 2024-12-05 14.1.81.151
Бүх сан нь хоосорсон
Нэргүй 2024-12-05 82.149.82.18
Номхон буурай тэнэг Монголчууд, хэзээ ясны хувьсгалч Францчууд шиг болох бол?
TsM 2024-12-05 66.181.187.171
Түгжрэлийг бууруулах гэж татвар нэмээгүй байх аа! замын сангийн орлогыг нэмэх зорилготой шүү!.Энэ мөнгөөр та бидний өдөр, цаг тутамдаа үнэгүй шахам ашиглаж байгаа замыг чинь засаж, сайжруулж, шинээр тавих юм аа! Хорол гуай та иргэд төр засгийн хооронд бүү яс хая! Өөрийг чинь анзаараад байхад нэмэр болохгүй байж үргэлж гай болж баых юм. таныхаар энэ засаг төрд ертөнцийн адгийн шаарууд л ажиллаад баыгаа юм аа даа! Яг өөр шиг чинь!!!
Зочин 2024-12-05 66.181.176.171
ингэж сонгуулийн шархаа нөхдөг биздээ
zochin 2024-12-05 202.131.232.158
хэдхэн сарын өмнө ухаангүй гээд байгаа хүмүүсийг сонгосон хүмүүс нь хэн юм бол
Zochin 2024-12-05 103.68.107.114
Буурахгүй байж магад гэхдээ ихсэхгүй
Нэргүй 2024-12-05 66.181.181.89
Татварыг шат дараалан сайн нэмэх ёстой. Татвар түгжрэл буурах нэг шалгуур мөн.Ингэж эдийн засгийн арга хэрэглэх нь зүйтэй: Мөн хууль, тушаал захирамж, журам, дүрэм зэрэг захиргааны аргыг хослуул, тэгэхдээ Эдийн засгийн арга хэмжээ голлох учиртай. Энэ хооронд зохих асуудлыг хөнгөвчлөх бүтээн байгуулалт хийгддэг жишигтэй, хугацаа ч орно
Нэргүй 2024-12-05 103.57.94.146
татвар нэмсэн бол такси, машинаар үйлчилдэг үйлчилгээний үнэ нэмэгднэ
ИРГЭН 2024-12-05 66.181.191.151
Автомашины тоо буурч байж л УБ хотод багтаана биз дээ!!! 600-мянга болгох зайлшгүй шаардлагтай болжээ!!!
zochin 2024-12-05 202.9.40.253
Түгжрэлийг зохиомолоор үүсгэж байгаа хэд хэд нөхцөл байна. Дүрэмгүй дураараа явж аваар осол гаргаж бгаа, чадваргүй жолооч нар (жолооны курсыг чанаржуулах), зохицуулж чаддаггүй замын цагдаа, зарим гэрлэн дохионы зохицуулалт зэрэгт анхаарах хэрэгтэй.. Татвар, торгуулиа төлдөггүй жоллоч нарын машиныг тодорхой хугацаа тогтоож өгөөд биелүүлэхгүй бол ноймерийг хураах юм уу машиныг журамлах хүртэл арга хэмжээ авах хэрэгттэй бнаа.
Зочин 2024-12-05 64.119.29.46
Гарсан журамаа мөрдөөд үзлэгт ордоггүй татвараа төлдөггүй зөрчил гаргасан жолооч нартайгаа эхлээд хариуцлага тооцоод даоаа нь татвараа нэмэх хэоэгтэй шүү дээ төлөөд явдаг өдөр нь бага шүү дээ
Нэргүй 2024-12-05 66.181.181.77
хотын дарга түүний багийнхан, ард нь байж санхүүжүүлдэг нууц эздүүд нь ажил гүйцэтгэх нэрээр хагартлаа баяжаад л дуусах биз ээ. замын чанар, амьдралын чанарт сүртэй нөлөөлөхгүй байх. харин ч хүчээр шийдсэн ажил эсрэг үр дүн авчирч ч мэднэ
Нэргүй 2024-12-05 66.181.187.93
Татвар нэмсэн нь зөвөө, татвараа, торгуулиа төлөөгүй, оношилгоонд ороогүй ухамсаргүй нөхөд маш их явж байна. Жолооны үнэмлэхгүй, насанд хүрээгүй хүүхдүүд машин их барьж явж байна, ингээд бодхоор Улаанбатарын машины тоо бүр замбараагүй болсон шүү. Зам өргөсгөөд, давхарлаад, уртасгаад түгжрэл бүрэн шийдэгддэггүй юмаа, машин нэмж орж ирээд л байна гэсэн үг.
Нэргүй 2024-12-05 139.5.218.148
МУ ЗАМАС САИХАН ЗАМ
хотын иргэн 2024-12-05 202.21.127.114
Татвар нэмчихээр хөдөлгөөний эрчим сайжирна гэж юугаа тэнэгтээд байгаа юм бэ? Замаар яг зорчих үед нь авдаг хураамжаа л нэмээч!!! Мөнгөтэй тэнэг нь мөнгөө төлөөд түгжрээд явж л байг. Тэрнээс би би их татвар төлсөн юм чинь бага явна гэдэг тэнэг олдох уу?!
зочин 2024-12-05 202.21.127.114
Татвар нэмчихээр л түгжрэл буурна гэж гэж юугаа тэнэгтээд байгаа юм болоо?! Замаар яг зорчих үед нь л хураамж авдаг болооч ээ!!! Мөнгөтэй нь мөнгөө төлөөд түгжрээд явж л байг. Тэрнээс би би их татвар төлсөн юм чинь бага явна гэдэг тэнэг олдох уу?!
хүннү 2024-12-05 202.55.188.39
Татвар хураамж нэмсэнээр түгжрэл буурахгүй. Энэ бол зүгээр мөнгө идэх арга. Нөгөө утаагүй зуухтай адил. Замын хураамжийг хэн илүү зам ашгилсан нь илүү төлдөг, бага ашгилсан нь бага төлдөг байхаар боловсруулах ёстой. Иймхэн юм сэтгэж чадахгүй НИХТ байгааг гайхаад байна. Нийслэлийн иргэд, ИТХ-д сонгосон гишүүдээ татан авцгаая.
Нэргүй 2024-12-05 43.242.242.59
Энэ янзаараа байвал хэн ч түгжрэлийг бууруулж чадахгүй. Машины тоог багасгаж байж л буурна. өөр ямар ч гарц байхгүй
СУУДАЛ ОЛОХГҮЙ... ГҮЙДЭЛ 2024-12-05 202.21.114.141
Зовлон их бна. татвар хураамжаа төлөөд ч машинаа ашиглаж, хөдөлгөөнд оруулж чадахгүй байхад явахгүй, зогсоолд байсан машинд татвар хураамжийг нэмчихлээ…олон ардын чадах зүйл нь БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙГ НЭМЭХ БОЛЛОО.
ахмад настан 2024-12-05 202.9.41.116
Татвар нэмэх нь зөв, харин нэмэгдсэн татварын хэмжээг ил тод байлгаж зам барих, гүүр гарц нэмэхэд ашиглах зүйтэй.
Зарим алдагдсан дампууралын өрнөлт 2024-12-05 14.1.81.145
Өмнөх жилүүдийн татвараа хураан авч чадахгүй байж дахин нэмдэг ойлгомжгүй татвар төлөгчийнтоо буурна.
Нэргүй 2024-12-05 202.9.46.178
татвар нэмж түгжрэл бууруулах гээгүй. Зам арчлалтад зарах хэдэн цаастай л болох гэсэн.
Зочин 2024-12-05 202.131.230.162
Татвараа төлөөгүй нь бараг нийт машины 50% юм биш үү? эдгээр машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг нь маш зөв ажил. Татвараа төлөөгүй замын хөдлөгөөнд түгжрээ үүсгэчихээд хотын удирдлагыг хараан суудаг эдгээр оркуудыг бүр УБ-аас хөөж ч болно.
Хотын иргэн. 2024-12-05 202.126.91.162
Дэлхийн бүх хотууд авто машины татвар, зогсоол, торгууль өндөр байдаг. Хариуцлагатай, ухамсартай, ажилтай орлоготой хүмүүс машин унадаг юм шүү дээ гадны оронд. Өмхий үнэртсэн машин унаад зорилгогүй дэмий тэнээд, хууль дүрэм зөрчөөд явдаг энэ байдал чинь цэгцрэх юм л даа уг нь. Их хотод амьдарч байгаа бол ажил хийгээд татвараа төлөөд амьдраа хэрэгтэй. Сэтгүүлч нэртэй анархистууд та нар орк занг битгий өөгшүүлээд бай.
МӨӨГИЙ 2024-12-05 202.131.235.36
ХУУЛЬ ХЭЗЭЭ ХЭРЭГЖИХ ВЭ ДАРГА НАРАА. АЖЛАА ХИЙГЭЭЧ. ТАТВАР НЭМЭЭД ҮР ДҮН ГАРАХ УУ.
зочин 2024-12-05 103.168.34.21
Татвар нэмж болно оо болно. Харин тэрнийгээ хурааж авч чаддаггүй юм уу даа. Татвараа одоогийн байдлаар төлөөгүй олон машин явж байгаа гэсэн биздээ
зочин 2024-12-05 202.70.44.46
Чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс оронд хориглох гэхээсээ эдийн засгийн арга хэрэгслээр асуудлыг зохицуулдаг. Тиймээс татвар, хураамж, торгуулиар зохицуулах ёстой. Одоо татвараа нэмсэн учраас дугаарын хязгаарлалтаа зогсоо. Хүмүүсийн бухидаад байгаа буруу биш. Яагаад татвар, торгуулиа төлөөгүй хүмүүс чөлөөтэй хөдөлгөөнд оролцоод байгаа юм. Тээврийн цагдаагийн газар үндсэн ажлаа хий. Уулзвар дээр зохицуулалт хийж байна гэж түгжрэл үүсгэхээ зогсоо. Түүнийгээ тэр хөдөлгөөн зохицуулалтын алба нь
Нэргүй 2024-12-05 66.181.176.122
Татвар нэмэх нь зөв сонгуулийн амлалтаа биелүүлж байна дараагийн сонгуульд Татвар, Хураамж 20 дахин нэмнэ гээд шууд дахиад багаараа сонгогдоно
Нэргүй 2024-12-05 103.57.94.164
Энэ бол,,,, зүгээр арчаагүй засгийн ард түмнээ дээрэмдэх,,, хүчирхийлэх л үйлдэл юмшүүдээ,,,,,замын бөглөрлийн буруутан нь хэдэн ченж мөн хэдэн ченжээсээ хөл залгах унаа авсан иргэд буруутай болоод ялтай болгов,,,,нөгөө ногоон автобусны чэнжүүд,,,нийтийн тэээрэр хариуцсан албан тушаалтнууд,,,, үе үеийн төлөвлөлтгүй барилга барьсан,,,,хотын дарга нарын газрын наймаа хулгай ингээд л бүрэн замхран дууслаадаа,,,,
Уншигч 2024-12-05 202.21.99.52
Шудрага бус байна. татвараа цаг хугацаандаа төлөөд явж байхад, татвараа төлөөгүй нь олон байна. Энэ олон татвараа төлөөгүй машиныг л хөдөлгөөнд оролцуулахгүй байхад л түгжирэл буурахаар байна. Гэтэл энэ талаар юу ч хийхгүй мөртлөө татвар нэмээд байгаа нь Нямбаатар болон түүний бүлгийнхэн бүгд татвараа өөрсдөө төлдөггүй учир хуулийг хэрэгжүүлэхэд хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа юм биш үү