Монгол Улсын Засгийн газраас 2025 оны төсвийг дахинболовсруулж, өнөөдөр /2024.12.04/ өргөн барина. Дахин боловсруулж өргөн барихаар хэлэлцэгдсэн төсвийн талаар зарим мэдээллийг хүргэж байна.
2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийн ашигтай байхаар төсөлд тусгасан.
Төсвийн зарлагаас хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сан, хүүгийн төлбөр, цалин, төрийн албан хаагчдын тэтгэмж зэрэг хуульд заасан тэтгэмжүүдийг хэвээр үлдээсэн бол урсгал зардал, хөрөнгийн зардлыг тус бүр 0,8 их наяд, гадаад зээлийн ашиглалт 0,7 их наяд төгрөг нийт 2,3 их наяд төгрөгийн зардал хасахаар тооцсон байна.
Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулна. Үүнд хойшлуулж болох зардлууд буюу тавилга, багаж, техник хэрэгсэл, томилолт, бичиг хэрэг, тээвэр шатахууны зардал зэрэг багтаж байна.
Нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.7 тэрбум төгрөгөөр бууруулж байна. Үүнд гаалийн орлого 174.0 тэрбум, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого 25.0 тэрбум, дотоодын барааны НӨАТ 112.3 тэрбум, хувь хүний орлогын албан татвар 21.1 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50.3 тэрбум, бусад орлого 12 тэрбум төгрөгөөр тус тус багтаж байна.
ЦАЛИНГИЙН СУУРЬ, ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХАСАХГҮЙ
Засгийн газраас төвсийн урсгал зардлыг бууруулах чиглэлээр хөндөж болох зардал хөндөж болохгүй зардлуудыг тусгайлан тусгажээ. Хөндөж болохгүй зардалд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 1,6 их наяд төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2,3 их наяд төгрөг, нийгмийн даатгалын сангийн 5,9 их наяд төгрөг, хүүгийн төлбөр болон 1,36 их наяд төгрөг, цалингийн суурь 6,6 их наяд төгрөг болон төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж бусад хуульд заасан тэтгэмжийн 0,5 их наяд төгрөгүүдийг хөндөхгүй байхаар тусгасан байна. Харин хөндөж болох зардалд урсгал зардал, хөрөнгийн зардал, гадаад зээлийн ашиглалтын зардлуудыг тусаж, өргөн барихаар болжээ. Ингэхдээ төсвийн зарлагыг бууруулж, 0,8 хувь болгож бууруулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалт 0,8 их наяд, гадаад зээлийн ашиглалтыг 0,7 их наяд байхаар тооцжээ.
СУРГАЛТ, СЕМИНАРЫН ЗАРДЛЫГ БУУРУУЛНА
Төсвийн урсгал зардлыг бууруулахдаа Соёлын сайдын гурван арга хэмжээ, сургалт, семинар болон тээврийн үйлчилгээний зардал, зөвлөл, хороо, комиссын гишүүдийн ажлын хөлс, бусад зориулалт арга хэмжээний зардлуудыг нэн тэргүүнд хасахаар тооцсон байна. Тодруулбал,
- СОЁЛЫН ЭРХИЙН БИЧИГ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн 8.2, 8.3 болон 8.4 дэх хэсгийг хүчингүй болгоно.
- КИНО УРЛАГ ДЭМЖИХ ЗАРДАЛ: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3.2, 5.3.9 дүгээр заалт, Кино урлагийг дэмжих тухай хуулийн Дөрөвдүгээр бүлгийг хүчингүй болгоно.
- СУРГАЛТ, СЕМИНАРЫН ЗАРДАЛ:Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулж улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно.
- ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ: УИХ-ын тогтоолоор тээврийн үйлчилгээг хязгаарлах чиглэлийг Засгийн газарт өгнө.
- ЗӨВЛӨЛ, ХОРОО, КОМИССЫН ГИШҮҮДИЙН АЖЛЫН ХӨЛС: Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулж улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно.
- СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ: Соёлын тухай хууль 34.3.1, 34.3.3 болон 34.4 дэх хэсэг
- БУСАД ЗОРИУЛАЛТ, АРГА ХЭМЖЭЭ: УИХ-ын тогтоолоор арга хэмжээг төсвөөс санхүүжүүлэхийг хязгаарлах чиглэлийг Засгийн газарт өгнө
ТАВИЛГЫН ЗАРДЛЫГ 100 ХУВЬ ХАСНА
Улсын төсвөөс нийт 833 тэрбум төгрөг танасан бол гадаад зээлийн ашиглалтын дүнгээс 211,6 тэрбумыг хасч, 669 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Тодруулбал, Үндэсний хиймэл дагуулын төсөлд тусгагдсан 211,6 тэрбум төгрөгийг хасч, 457,4 тэрбум төгрөгийг бууруулсан байна. Нэг удаа хойшлуулж болох зардлыг бууруулсан.Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодорхой зардлуудыг бууруулахаар тусгажээ.
- Тавилга-100 хувь
- Багаж, техник, хэрэгсэл-50 хувь
- Бичиг хэрэг-50 хувь
- Хичээл үйлдвэрлэлийн даддлага-50 хувь /Үүнд, эрүүл мэнд, боловсрол, хууль зүйн яам, батлан хамгаалах салбарууд орохгүй/
- Гадаад томилолтын зардал-50 хувь /Төрийн өндөр түвшний айлчлал, өндөр түвшний зочин төлөөлөгчийнх хамаарахгүй/
- Тээвэр шатахууны зардал-50 хувь /эрүүл мэнд, тусгай чиг үүргийн байгууллага хамаарахгүй/
Урсгал зардлын нийт хасагдах дүн 0,8 их наяд төгрөг байхаар тооцсон байна.
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 840,9 ТЭРБУМААР БУУРУУЛНА
Засгийн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтыг бууруулахд шилжих төслүүдийг хөндөхгүй гэж үзжээ. Харин
- 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны байдлаар гэрээ байгуулаагүй төслүүдийн 2025 оны санхүүжилтээс 10,2 тэрбум төгрөгийг бууруулсан.
- Бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтаас 492,1 тэрбум төгрөгийн бууруулсан.
- Зарим ТЭЗҮ, их засварын санхүүжилтийг 2024 оны гүйцэтгэлд үндэслэн 61,1 тэрбум төгрөгөөр бууруулж, хойшлуулах
- Тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 20 хувь буюу 92,4 тэрбум төгрөгөөр бууруулах
- Зээл, тусламжийн Монголын талын санхүүжилтийг 68,8 тэрбум төгрөгөөр бууруулах
- Концессын эргэн төлөлтөөс 24,1 тэрбум төгрөгийг тус тус бууруулах 2025 оны төсөвт тусгасан байна.
Харин Хавдрын эмнэлгийн их засвар болон Хавдрын эмнэлэг-2 барилгын дэд бүтцэд 7,9 тэрбум төгрөгийн нэмж тусгахаар болжээ. Тус эмнэлгийн дэд бүтцийн нийт төсөвт өртөг нь 15,7 тэрбум аж.
ТӨСВИЙН ОРЛОГЫГ 393,1 ТЭРБУМААР БУУРУУЛНА
Монгол Улсын 2025 оны төсөвт нэгдсэн төсвийн нийт орлого 33 их наяд, 864 тэрбум, 738.8 сая, нэгдсэн төсвийн нийт зарлага 35 их наяд, 795 тэрбум, 227.3 сая төгрөг бол алдагдал 1 их наяд 930 тэрбум, 488.50 сая төгрөг байхаар тусгасаж баталсан байв.
Дахин боловсруулсан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 393,1 тэрбум төгрөгөөр бууруулж, орлогыг 33,3 их наяд төгрөг байхаар тооцжээ.
Ингэхдээ, Гаалийн орлого 174 тэрбум, НДШ, ЭМД 23,4 тэрбум, дотоодын барааны НӨАТ 112,3 тэрбум, ХХОАТ 21,1 тэрбум, ААНОАТ 50,3 тэрбум, бусад 12 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж тооцжээ.
Ш.ЧИМЭГ
Ганбаатар 2024-12-05 103.10.21.106
Өөө харах гэсэнгүй шүү, Бодолоо бичлээ. Хойшилуулж болох зардалд тээвэр шатахуун ордоггүй юмаа… Энийг уншиж байгаа бол утасны цэнэг, идсэн хоол, өмс байгаа оймстойгоо эхээс төрчихөөгүй л юм бол!
Нутгийн уугуул 2024-12-05 103.212.117.131
Энэ олон мянган гаалийн болон татварын байцаагч нэртэй авилагчдын тоог 50 хувиар хасаачээ. Бүх юм цахим болж байна. Татвар төллөгчид энэ хэдэн байцагчдын ажлыг нь өмнөөс нь цахимаар хийж байгаа шүү.
сонгогч 2024-12-05 202.9.46.4
100 ЯМААНД 60 УХНАТАЙ…..МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….
Нэргүй 2024-12-05 59.153.115.174
Старлинк орж ирээд байхад хиймэл дагуул хөөргөж яанаа Утас нь ороод ирхээр хэдэн гарутасны компаниудаа хямралаас яаж гаргахаа бодож тэр мөнгөө зарцуул Тэнэг юм шиг ард иргэдээ хуурч өчнөөн зардлаар хиймэл дагуул ганцыг л хөөргөнө 260 кг тай таваг биз дээ Пуужингийн зардал нь үнэтэй байж мэднэ Учрал чи ухаантай ч бас л ах нар шигээ болоод салбарыг самрах шинжтэй дээ
Нэргүй 2024-12-05 66.181.181.89
Муусайн шумуулууд цэцэрхээд хөгжлийг хойш татаж байнаа. Тэр хиймэл дагуул чинь IT дэвшлийг шинэ шатанд гаргаж, эргээд мөнгө хэмнэх байсан юм.Энэ мэтээр цэцэрхэж танаж хойш ухраад хэзээ хөгжих юм бол
Нэргүй 2024-12-05 202.131.248.178
Битгий ш**, яг ямар шатанд аваачих юм, манайх шиг мөнгөгүй улс хиймэл дагуул нь гэмтлээ гэхэд засах зардалгүй улс шүү дээ. Нам орбит буюу одоогийн старлинкийн технологи ярьсан бол арай дээр байсан юм.
Үүлэн цэнхэр 2024-12-05 66.181.184.210
Монголд үйлдвэрлэл үйлдвэр нь баталгаатай, ажиллах хүчин нь баталгаатай хүн бүр ажилтай орлоготой байж гэмээнэ иргэдийн идэвх оролцоо хандлага нь харагддаг байх: Түүнээс бус өнөөдрийн талхны төлөө ажил ч олдохгүй байхад юун хиймэл дагуул болчихов? Нийгмийн амьдрал, эдийн засгийн байдлаа мэдэхгүй нэг иймэрхүү хүмүүс төрд ажиллаж байгаа нь итгэл үнэмшил төрөхгүй хиймэл харагдаж бна. хэ хэ
Тархи угаагч 2024-12-05 103.26.192.43
Биднийхээ тархийг бүүр савандаж угаагаад сурчихжээ.
1. Тархи угаахын тулд тэнэг хүн ч эсэргүүцэхээр хэдэн сенсаци тарих төслүүдийг төсвийн хэлэлцүүлэгт оруулж ирнэ.
2. Түүнийгээ олон нийтийн сүлжээгээр сэвж хамаг хүмүүсийн анхаарлыг эдгээр сэдэврүү чиглүүлнэ.
3. Ерөнхийлөгчтэй ярилцаж байгаад хориг тавиулна. Ерөнхийлөгч ч өөрийн оноогоо авчихна.
4. Нөгөө сүртэй нийтийн сүлжээгээр сэвсэн төслүүдээ хасаад , яг үнэндээ өөрсдийн үндсэн луйвар хийх төслүүдээ аваад үлдчихнэ. Төсөв -30их наяд !!!
Zochin 2024-12-05 202.21.111.170
Овоо нааштай үр дүн гарч эхлэлээ. Жавхлан тэргүүтэй Сангийн яамны малнууд анхнаасаа ингээд оруулж ирж болох л байсан. ОюунЭрдэнэ гэх аж, ахуй мэдэхгүй, өөрө хувийн компани ажиллуулж, хүн цалинжуулж, нийгмийн даатал, орлогын татвар төлж үзээгүй нөхөр яаж ч төсөв, хөрөнгө оруулалт, хуримтлал, орлого, зарлагын тэнцлийг мэдэх билээ дээ. Одоо тэр нөхрийг хөөж явуулсан дээр шүү МАН-ынхаан.
Нэргүй 2024-12-05 139.5.218.148
ШУНАЛТ СУКА ОГЦОР
Зочин 2024-12-05 122.201.31.75
Мөн орлогыг бууруулах хэрэгтэй. Хэт өөдрөгөөр биелэх боломжгүй зорилт тавьсан. Үүнийг багасга. Нүүрсний экспортыг 65 сая тонн болгож бууруул. Тонн тутмын үнийг 95$-оор тооц. Зэсийн үнийг 6,500$ байхаар тооц. Нөат-н татварын хуримтлалыг 1-2 их наядаар бууруул. Хэт өөдрөг төсөөлөл чинь төсөв тасрах эрсдлийг бий болгоно. Мөн инфляц 16% хүрнэ гэж тооц. Та нар тариф нэмсэн. Одоо удахгүй шатахууны үнэ нэмнэ.
Нэргүй 2024-12-05 122.201.31.75
Малчдад зориулсан Шинэ Хоршооны зээлийн 500 тэрбумыг хас. 2025 он шинээр байшин барилга барихад 5.3 их наядыг төлөвлөсөн Үүний талыг хас. 2024 онд эхэлсэн барилгуудаа гүйцээ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх зардлыг хас. Цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг хойшлуул. Мөн малчдын нийгмийн даатгалыг төсвөөс дааж буй зардлыг цуцла.
zochin 2024-12-05 64.119.31.179
Nuguu cheese -ee yasan be. Suu ni bgaa yu yamar technologoor uildververleh be
Нэргүй 2024-12-05 202.9.40.236
Улсын төсвөөр хайгуул хийж олсон Цагаан суваргын ордыг Нянтайшираас авч Монгол улсын бүр өрийг дарахаас гадна Монгол улс хэдэн жилдээ хэрэглэх мөнгөтэй болно. Хууль бусаар авсан ордыг монголын ард түмэнд буцаан олгоё. ард түмэн яагаад хөрөнгөө авахын тулд тэмцэхгүй байна вэ. Элбэгдорж сонгуульд нь 500 саяыг өгсний төлөө энэ ордыг Номтойбаярын аав Нянтайширт зүгээр өгсөн.Ийм шударга бус зүйл байж болохгүй.
Нэргүй 2024-12-05 124.158.106.14
Хулгайгаар авсан зөндөө л орд, объект байна. МАК -ийг оролдох юм бол бүгдийг нь оролд. Ялгаварлах хэрэггүй.