Сансар огторгуйн үнэр | News.MN

Сансар огторгуйн үнэр

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Сансар огторгуйн үнэр

Олон улсын сансрын станцийн дарга, оросын сансрын нисэгч Александр Скворцов сансар андашгүй содон үнэртэй байдаг гэж нотлон ярьжээ.

Скворцов  “Тиймээ. Сансар өөрийн гэсэн онцгой үнэртэй байдаг юм. Түүнийг үгээр тайлбарлан ойлгуулах боломжгүй” гэж эх дэлхийгээс түүнд хандан тавьсан асуултад хариулсан тухай РИА-Новость агентлаг мэдээлсэн байна.

Скворцов “Тийм ч тааламжтай, ердийн үнэр биш. Түүнийг өөр ямар ч үнэртэй андуурах боломжгүй. Өөрийн гэсэн онцлогтой тул бусад үнэртэй харьцуулах аргагүй” гэжээ.

“Би сансрын үнэрийг төмрийн үнэртэй адил байх гэж бодож байсан боловч манай нөхдүүд сансрын хөлгөөс гарч, задгай орчинд ажиллаж байгаад буцаж ирэхэд нь тэд нарын скафандраас өөр үнэр үнэртэж байсан юм” гэсэн аж. 

Оросын сансрын нисэгч тэрхүү содон үнэрийг “Хүүхэд боржин чулууг хооронд нь хүчтэй мөргөлдүүлэхэд гардаг үнэртэй адилхан” гэж харьцуулсан байна.

1998 оноос эхлэн ажиллаж байгаа сансрын станцийн одоогийн дарга “Сансрын үнэр ийм л байдаг” гэсэн бөгөөд саяхнаас энэхүү сансрын станцийг 2020 он хүртэл ажиллуулахаар хугацаагийг нь сунгажээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-06

ovliin oroi 3 ba 4 eer horoolold ih utaatai baidag tegeed bid sansariin yner ynertdegdee

Avatar

xaxaxaxax 2010-09-06

Ene deer bichsen garuud bvgd sumtai sdakuud yum aavaaxaxaxax

Avatar

xaxaxaxax 2010-09-06

Ene deer bichsen garuud bvgd sumtai sdakuud yum aavaaxaxaxax

Avatar

hodoonoos 2010-09-06

manai muu honinuud sansariin ynertei baidag honiiihoo hashaand orohoor l sansariin yner ynerteed baidag yum syyliin yed yneeniihee hashaand orohod hyher ynertdeg bolood baigaa manai yneenyyd hodoo belcheert garahdaa end tendehiin hyher idchiheed irdeg yum shig baigaa yum

Avatar

Зочин 2010-09-06

naadah chini yuu ch bish namaig hehreheer sansariin yner gardag yum l daa

Avatar

Зочин 2010-09-06

minii shuluun gedesnii tugsgul neegdeh muchid sansriin uner yalgardag yum daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж