
Скворцов “Тиймээ. Сансар өөрийн гэсэн онцгой үнэртэй байдаг юм. Түүнийг үгээр тайлбарлан ойлгуулах боломжгүй” гэж эх дэлхийгээс түүнд хандан тавьсан асуултад хариулсан тухай РИА-Новость агентлаг мэдээлсэн байна.
Скворцов “Тийм ч тааламжтай, ердийн үнэр биш. Түүнийг өөр ямар ч үнэртэй андуурах боломжгүй. Өөрийн гэсэн онцлогтой тул бусад үнэртэй харьцуулах аргагүй” гэжээ.
“Би сансрын үнэрийг төмрийн үнэртэй адил байх гэж бодож байсан боловч манай нөхдүүд сансрын хөлгөөс гарч, задгай орчинд ажиллаж байгаад буцаж ирэхэд нь тэд нарын скафандраас өөр үнэр үнэртэж байсан юм” гэсэн аж.
Оросын сансрын нисэгч тэрхүү содон үнэрийг “Хүүхэд боржин чулууг хооронд нь хүчтэй мөргөлдүүлэхэд гардаг үнэртэй адилхан” гэж харьцуулсан байна.
1998 оноос эхлэн ажиллаж байгаа сансрын станцийн одоогийн дарга “Сансрын үнэр ийм л байдаг” гэсэн бөгөөд саяхнаас энэхүү сансрын станцийг 2020 он хүртэл ажиллуулахаар хугацаагийг нь сунгажээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг