Увайгүй УЛСТӨРЧИД!

Саяхан Ерөнхий сайдаа эзгүйчилж, 2025 оны төсвийн алдагдлыг бууруулах ёстой хэмээн ордны бослого дэгдээж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахдаа "матрын нулимс" унагаж суусан УИХ-ын гишүүд одоо төсвийн таналтаа эсэргүүцээд эхэлсэн байна. Төсөвт бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авснаас болоод Засгийн газар хоёр дахь удаагаа  төсвөө шинээр боловсруулж, парламентад өргөн барьсан. Ингэхдээ төсвийн зардлыг 1,4 их наядаар танасанд парламентын гишүүд дахиад "бослого" гаргаж байгаа бололтой.

Өмнө нь хасуулна, танана гээд орилоод байсан гишүүд маань Засгийн газраас алдагдлаа бууруулж, боловсруулсан төсвийг эсэргүүцэж, энийг ч тэрийг ч тануулахгүй хэмээн “гоншигнож” эхэлжээ.

УИХ-ын чуулган арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж, санал хураалтад УИХ-ын нийт 89 гишүүн оролцсоноос 76 нь  дэмжсэнээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай УИХ-ын тогтоол батлагдаж байв. Өөрөөр хэлбэл, парламент олонхоороо Ерөнхийлөгчийн төсвийг алдагдалгүй батлах ёстой гэсэн 2025 оны төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг хүлээж авсан гэсэн үг. Энэ нь олонхоороо төсвийн зарлагыг бууруулах, алдагдалгүй төсөв батлах дээр санал нэгдсэн гэсэн үг. Нэгэнт УИХ хориг хүлээж авсан бол 2025 оны төсвийн 1,9 их наяд төгрөгийн алдагдлыг бууруулах үүрэгтэй. Хууль эрх зүй тодорхойгүй байдлаас үүдэж Засгийн газар 2025 оны төсвөө дахин өргөн барихаар өнөөдөр хуралдаж буй. Харин Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны төсвийн 1,9 их наядын алдагдлыг 1,4 болгож бууруулсан төслөө өчигдөр УИХ дахь МАН, АН-ын бүлгүүдэд танилцаалж. Гэвч УИХ-ын гишүүд төсвийн зарлага бууруулсныг эсэргүүцэж, энэ зардлыг хасч, танаж болохгүй, тэрийг ч болохгүй хэмээн эсэргүүцэл үзүүлээд эхэлжээ.

УИХ-ын гишүүд парламентаар орж ирж байгаа хуулийн төсөл бүрийг үг үсэг, цэг таслал, заалт бүрээр нь нягталж, хуулийн зөрчил үүсгэхгүй байх, нийтийн эрх ашгийн төлөө байхад нь анхаарч, ажиллах үндсэн үүрэгтэй. Ялангуяа жил бүрийн төсөв бол энэ улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг шийддэг маш том асуудал учраас төсвийг үг үсэг, цэг таслал, заалт бүрээр нь нягталж, уншиж, судалж шийдвэрээ гаргаж, алдаа байвал дор бүр нь засч залруулж, саналаа илэрхийлж, батлалцах учиртай.

Гэвч шинэ парламентын 126 гишүүн ажилдаа хариуцлагагүй хандаж, алдагдалтай төсөв баталсан, төсөв хэлэлцэх үеэр олноороо гадаадад айлчилж, шинэ  гишүүд төсөв дээр хариуцлагагүй ажилласан учраас Ерөнхийлөгч хориг тавьсан.

Парламентын гишүүд ч алдаагаа ухамсарлаж, хоригийг хүлээж авсан. Харин одоо алдаагаа засах болохоор эсэргүүцэж, миний, чиний төсвийг танаж, хасч болохгүй гэх хандлага үл гаргах ёстой юм. Нэгэнт алдагдалтай төсөв баталсан учраас Засгийн газраас танаж, хасч, хойшлуулж болох бүх зардлуудаа танаж, 1,9 их наядын зарлагыг 1,4 болгож оруулж ирж байна. Засгийн газар танаж, царцааж, хойшлуулж болох таналтаа хийчихсэн, харин одоо 126 гишүүнтэй парламент алдагдалгүй, сайн төсөв батлахад хүн бүр оролцож, гадаад, дотоодын томилолт, хувийн ажлаа хойш нь тавьж, дахин алдаа гаргахгүй байхад анхаарах цаг ирлээ. Наашаа харж инээж, цаашаа харж уйлсан ч хамаагүй алдаагаа засч, алдагдалгүй төсөв батлах чухал цаг ирлээ, эрхэм гишүүд ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ганбаатар 2024-12-05 103.10.21.106

Хүсэж байгаагаар нь батлаад өгвөл жимбийтэл хийгээд май гээд өгдөг байсан бол цалингаа ч нэмэрлэмээр…

Avatar

Зочин 2024-12-05 14.1.81.54

Аргентины Ерөнхийлөгч Хавиер Милейгийн туршлагыг манай ерөнхийлөгч гэх нөхөр судлаасай

Avatar

Нэргүй 2024-12-05 103.212.119.179

cham shig hudaldagdsan setguulchid eree tseeree aldaj ard tumnii raehiig ugaadagtai yag adilhan, ta nar oligtoi bsan bol uls oron uur bh bsan shuu, setguulchid yalanguya chimeg shig hudaldagdsan setguulchid mongold gai bolj bn

Avatar

сонгогч 2024-12-05 202.9.46.4

100 ЯМААНД 60 УХНАТАЙ…..МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….

Avatar

Нэргүй 2024-12-05 59.153.115.159

Угсаа гарал удам судар харж жинхэнэ удирдагч уу эсвэл ухаан бодол нь цэгцэрсэн төрийн хүн үү гэдгийг сонгохгүй бол гуйлгачин эсвэл луйварчдын удам нийгмийн шилжилтийн сиймхийгээр төрд шургалсан болохоор нэн түрүүнд ард түмний амьдрал биш өөрийн шуналыг бодоод төрийн ажлыг сэтгэлээрээ биш сувдаг сэдлээр явуулаад байх юм!Өөрийгөө золиослож чадах хүмүүс л төрд ард түмний өмнөөс шийдвэр гаргаж ачааг үүрч явах учиртай юм шүү

Avatar

Нэргүй 2024-12-05 66.181.181.89

Монголын улс төрөө гэж. Бүхнийг өөлж буруутгана. Төрийн олон албан хаагчид энэ тэнэгүүдээс тэнэг байв гэжүү. Ажилдаа гаршсан, анх орохдоо уралдаант шалгалтаар шалгарсан олон зуун төрийн албан хаагчид шат дараалан, салбар салбараараа төсөв боловсруулж нэгтгэгдсэн, дараа нь олон давхар шалгаж сүүлчийн хяналт засвар хийсэн төсөв орж ирдэг. Тэр байтугай задаргааг нь мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй улс төрчид, захын сэтгүүлчид улс төр хийнэ, тодрох гэж цэцэрхэнэ хөөрхий дээ

Avatar

лутаа 2024-12-05 66.181.164.23

Улаан шагайсан хэдэн гуйлгачин
Улс болж тоглож байна… үр хүүхдүүд минь газар шороо ирээдүй хойч минь яана даа яана

Avatar

И 2024-12-05 103.168.34.146

Төсөв батлагдана гэсэн ойлголтоор зарим ажлууды нь тендер, ТЭЗҮ г хийгээд эхэлчихсэн, одоо буцахад хэцүү бгаа болтойдог. Бүх захиалагатай ажлууд төсөвт ордог нь нууц биш.

Avatar

зочин 2024-12-05 66.181.180.253

ОХУ, БНХАУ-ыг сүйрүүлэх зорилгоор,барууны хөрөнгөтнүүд газар сайгүй самуун үүсгэж дайн тэмцэл шинээр өдөөж байна, Барууны алсын тусгалт пуужингаар Украины нацистүүд ОХУ-ын гүн рүү цохилт өгч дайныг улам аюултай төвшинд хүргэв,Сирийн босогчдыг турхирч з****г техникээр хангаж дайны бас нэг аюутай цэг буй болгов,Мөн эдний заавраар Гүрж-д төрийн эсрэг самуун үүсгээд байна,Энэ жишгээр Монголд ч зарим УИХ-ын гишүүд,,барууны тавиулууд эздийнхээ заавраар үймээн,самуун дэгдээхийг оролдож байна

Avatar

зочин 2024-12-05 66.181.180.253

Төсөв алдагдалгүй батлана гэж улайраад байгаа нь хоосон жүжиг, Эх оронч дүр эсгэн, иргэдийг хуурч буй явдал,Гол зорилго нь одоогийн төрийг унагаж өөрсдөө төрд гарах явдал,Монголд барууны түрэмгий бодлогыг дэмжигч,орос хятад орныг дайсагнагч төр буй болгох л оролдлого, Монгол улс хоёр хөршдөө дайсагнаж харилцаагаа тасалбал сүйрнэ гэдгийг эд нар мэдэж л байгаа

Avatar

Нэргүй 2024-12-05 202.9.40.164

Уих зг шигдсн өлөн хулгайч манж хужаагуудыг дүүжил л*****н өлөн арилддгүй зулбасгууд.

Avatar

Нэргүй 2024-12-05 43.242.242.59

АН-аас нэр дэвшсэн гишүүд л эсэргүүцэж байгаа байхаа. Тэд ямар юм үзсэн биш. 8 жил гудамжинд лааз өшиглаж яваад юу ч үгүй болчихсон байсан юм биш үү. Ямар сайндаа хамтарсан засагт шууд орж байхав дээ. Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог хуультайг зарим хүмүүс огт мэддэггүй бололтой. олонх иргэд Ерөнхий сайд болохыг нь дэмжсэн байна.

Avatar

Нэргүй 2024-12-05 64.119.29.146

Танай идэж ханадаггүй МАН-ынхан чинь төсөд хасагдсанд үхлээ.

Avatar

Нэргүй 2024-12-05 59.153.115.159

Юм үзсэн хүн гэж монголд лав байхгүй дэг шүү!Бусдын сайн сайхан ирээдүйн төлөө оюун бодол эрдэм ухаан хамаг хүч чадлаа зориулж чадах хүнийг л юм үзсэн хүн гэх буюу!Тэрнээс биш таван цаас луйвраар олж таван орноор ороод гарсан халтар удамтангууд лав биш

Avatar

Нэргүй 2024-12-05 66.181.190.205

ҮХСЭН АЦНЫХ НЬ ЕРӨНХИЙ САЙД…Зүгээр нэг муу хоноцын…Золбин

Avatar

Нэргүй 2024-12-05 66.181.160.20

Тагнуул ийм сэгнүүдийг устгах хэрэгтэй

Avatar

Зочин 2024-12-05 202.126.91.198

Бэрхийн гачгаар золбин гудамжны гөлөг Данх

Avatar

Нэргүй 2024-12-05 14.1.81.128

Солонгосууд төсөв дээрээ зодолдоод 6 цаг онц байдал зарлаад цуцалжээ, өчигдөр. …

Avatar

Л.Лхагва 2024-12-05 103.57.92.42

Хэн хэн эсэргүүцээд байна аа. Яагаад нэр дурдахгүй байна вэ? Сэтгүүлч нэр зүүсэн сэхээтэн сэтгэлгээгүй холион баэнтан хутгагч нар төр засаг ард иргэдийн хооронд яс хаяхаа боливол зохино.

Avatar

Нэргүй 2024-12-05 14.1.81.128

АЛДАГДАЛГҮЙ Л ГЭХ ЮМ, ХУЛГАЙ БАГАТАЙ ТӨСӨЛ ШААРДААЧЭЭ…ҮР АШИГ ҮГҮЙ, БӨӨН ХУЛГАЙН ЗАРДАЛ.

Avatar

zochin 2024-12-05 64.119.31.179

Eserguutseed yahav dee. Olonhooroo shiidne dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж