Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэж байна.
Шүүх бүрэлдэхүүн 2024 оны арванхоёрдугаар сарын 2-3-ны хооронд шүүгдэгч, өмгөөлөгч, прокурорын гаргасан гомдол, эсэргүүцэл, хууль зүйн дүгнэлт, саналыг сонсож, улмаар энэ сарын 4-ний өдрөөс эхлэн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шилжин хуралдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж байна.
Хяналтын шатны шүүхийн шийдвэр танилцуулах товыг Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудсаар жич зарлахыг мэдэгдэнэ гэв. Өмнөх өдрийн хурлаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж, шүүх хуралдаан 18. 50 цагт завсарласан. Шүүх хуралдааны хоёр дахь өдөр биечлэн 31, цахимаар нэг нийт 32 оролцогч буюу прокурор, өмгөөлөгч болон шүүгдэгч санал, тайлбараа хэлсэн юм.
Холбоотой мэдээ