Барууныхны үнэнч байдлыг шалгаж буй баривчлах тушаал

Барууныхны үнэнч байдлыг шалгаж буй баривчлах тушаал

Барууныхны үнэнч байдлыг шалгаж буй баривчлах тушаал

Олон улсын эрүүгийн шүүхээс дэлхийн “томчууд”-ыг баривчлах тушаал үе үе гаргадаг боловч засгийн газрууд үүнийг биелүүлэх нь ховор. Сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд Гаагийн шүүхээс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант нарыг баривчлах шийдвэр гаргасан билээ. Гэтэл тушаалын биелэлт хангалтгүй байгаа учир шүүхэд итгэх итгэл үнэмшил сүүлийн жилүүдэд хамгийн доод түвшиндээ хүрчээ.

Нетаньяху бол дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгагдаж буй барууны холбоотнуудын анхны удирдагч юм. Израиль улс энэ шийдвэрийг давж заалдах гомдол гаргаж, шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлэхийг хүссэн. Үүний зэрэгцээ хэд хэдэн хүчирхэг улс захирамжийг хэрэгжүүлэхгүй байхаар шийдсэн бол зарим нь илт татгалзжээ.

Ялангуяа Францын шийдвэр олон улсын анхаарлыг татав. Тус улс Путиныг баривчлах тушаалыг тууштай дэмжиж байсан ч Нетаньяхугийн тохиолдолд өөр хариу үйлдэл үзүүлэв. Тэд анхандаа шударга ёсыг дэмжих урт хугацааны амлалтаа дурдсан боловч хэдхэн хоногийн дараа байр сууриа өөрчилжээ. Тодруулбал, тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ “Израиль нь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон биш тул ерөнхий сайд нь баривчлагдахгүй байх боломжтой” гэсэн юм.

Олон улсын шүүхийг үүсгэн байгуулах гэрээнд гарын үсэг зурсан 124 улс Нетаньяху, Галлант нарыг баривчлах үүрэг хүлээсэн билээ. Хэрэв улс орнууд энэ үүргээ биелүүлэхгүй бол тус байгууллагын үйл хэрэг амжилттай явагдаж байна гэж хэлэхэд хэцүү.

Эдгээр нь заавал биелүүлэх ёстой тушаал гэдгийг Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел онцолсон. Ирланд, Канад, Нидерланд улсууд тушаалыг биелүүлнэ гэдгээ мэдэгдсэн бол Герман улс Израильтай өвөрмөц харилцаатай, асар их үүрэг хариуцлага хүлээдэг гэдгээ хэлжээ. Мөн Нетаньяхуг Германд айлчлахаар болвол л дараагийн алхмаа хийнэ гэжээ.

Гэтэл шүүхийн гишүүд болон Аргентин, Унгар улсууд баривчлах тушаалыг үл харгалзан Нетаньяхуг айлчлахыг урьж байгаагаа ил тодоор илэрхийлэв. Унгарын ерөнхий сайд Виктор Орбан баривчлах тушаалыг хачирхалтай бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Олон улсын эрүүгийн шүүхэд хэзээ ч нэгдээгүй АНУ мөн баривчлах тушаалыг буруутгаж байна. Байдены засаг захиргаа Израилийн ерөнхий сайдын баривчлах тушаалыг буруутгасан атлаа Путины тушаалыг дэмжсэн юм. Путины тушаал гарсны дараа Байден “Энэ тушаал маш хүчтэй санааг илэрхийлж байна. Тэр дайны гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой” гэж хэлсэн.

Франц шинэчилсэн байр сууриа илэрхийлэхдээ "Бид Ойрхи Дорнодод энх тайван, аюулгүй байдлыг хангахын тулд ерөнхий сайд Нетаньяху болон Израилийн бусад эрх баригчтай нягт хамтран ажиллахыг зорьж байна" гэжээ. Тэд ийнхүү байр сууриа өөрчилсөн нь шалтгаантай байх магадлалтай. Тодруулбал, “Франц улс Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалыг дэмжсэн тул Ливанд гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд тэдний үүрэг оролцоог хүлээн зөвшөөрөхгүй” гэж Израиль тодорхой илэрхийлсэн. Энэ мэдэгдлийн дараа Франц гэнэт чиглэлээ өөрчилсөн аж. Ингэхдээ Ромын дүрмийн 98 дугаар зүйл буюу “Хүний дипломат халдашгүй байдлын талаарх олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүрэгтээ нийцэхгүй үйлдэл хийх боломжгүй” гэх заалтад түшиглэжээ.

“Эмнести Интернэшнл” тэргүүтэй хүний эрхийн байгууллагууд Францын байр суурийг буруушааж байна.

ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАТАЙ ЗӨРЧИЛДСӨН УЛС ТӨР

Улс төрийн ашиг сонирхол заримдаа олон улсын өмнө хүлээсэн үүргээс давж гардагийн нотолгоо бол Путины Монгол дахь айлчлал гэж “CNN” мэдээлжээ. Хятад, Орос гэх хоёр том гүрний дунд оршдог Монголын бодит байдлыг ойлгож буйгаа АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мэдэгдсэн байдаг. Тэрбээр “Бид хоёр том хөршийн дунд оршдог Монгол Улс ямар байр суурьтай байгааг ойлгож байгаа. Гэсэн ч тэд хууль дээдлэх ёсыг үргэлжлүүлэн дэмжих нь чухал гэж бид үзэж байна” гэсэн юм.

Харин Израилийн тухайд АНУ-ын байр суурь арай өөр байна. Тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ шийдвэрийг яаруу сандруу шийдвэр гэж үзэж буй.

Энэ жилийн үйл явдлууд нь дайны дараах Германд болсон Нюренбургийн шүүх хурлаас хойш Олон улсын эрүүгийн шүүхэд ахиц дэвшил гарсан уу гэх эргэлзээг төрүүлж байна. Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн Өмнөд Африк 2015 онд Суданы тухайн үеийн удирдагч Омар аль-Баширыг баривчлах тушаалыг мөн үл тоомсорлож байв.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим энэ жил Олон улсын эрүүгийн шүүхтэй холбоотой хувь хүмүүс болон шүүгчдийн эсрэг санхүүгийн хориг арга хэмжээ авч, визний хязгаарлалт хийнэ гэсэн мэдэгдэл хүртэл хийсэн. Сенат уг хуулийн төслийг хараахан хүлээж аваагүй байгаа. Гэвч Олон улсын эрүүгийн шүүх Израилийн удирдагчийг баривчлах шийдвэрээ эргэн харахгүй бол Бүгд найрамдах намын олонх уг хуулийн төслийг батлуулахаар чармайна гэж таамаглаж байна.

Дональд Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа Олон улсын эрүүгийн шүүхийн прокуроруудад хориг арга хэмжээ авч байсан удаатай.

Эцэст нь дүгнэхэд, том зураглалаар харвал Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаал өртсөн хэн хүний хувьд дэлхий жижгэрч, хөл тавих газар нь багасдаг. Гэхдээ өөр нэг өнцгөөс харвал хэрвээ та зөв газарт найз нөхөдтэй бол улаан хивсэн дээр хөл тавих л болно гэдгийг энэ жил болсон үйл явдлууд харууллаа.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-12-05 202.9.46.4

ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ШҮҮХ…………МОНГОЛ УЛС ЯАРАЛТАЙ ГАР

Avatar

Нэргүй 2024-12-05 103.168.34.218

PUTIN TEGEED ZUGAATSAH UMU

Avatar

Нэргүй 2024-12-05 192.42.116.196

Путлерын хажууд бурхны элч шүү. Бенжамин террористуудыг дарж дэлхийн энх тайвныг хамгаалж байгаа баатар эр. Энх тайвны Нобелын шагнал өгөх ч багадна.

Avatar

ЗОЧИН 2024-12-05 122.201.31.2

МОНГОЛ МАШ ТОМ КЭЙС БОЛЛОО. ГАДААД НЭР ХҮНД ОДООХОНДОО МУНДАГ ТУЛДАА Л ТЭСЭЖ БАЙНА. ГЭХДЭЭ ГАДНЫХАН ЗАЙГАА БАРИАД ЭХЭЛСЭН НЬ ИЛТ БАЙНА. ПУТЛЁР МОНГОЛЫГ ЯМАРЧ ГЭСЭН ХОРОЛЛОО.

Avatar

Зочин 2024-12-05 66.181.190.59

ардчилал бол барууныхны зохиосон худлаа үлгэр үүнд итгэдэг хүмүүс бол дэлхийн хамгийн тэнэг хүмүүс

Avatar

baruuniihan iim l davhar standartai daa 2024-12-05 66.181.181.48

nuguu goy ardchila huuli es shudarga vnenii tuil gedeg baruuniihan vlger duusaj bnaa.ugaasai s baihgui baisan daa hoo..

Avatar

мно 2024-12-05 202.21.117.34

Хүн төрөлхтөн худлаа шудрага ёс, ардчилал гэж худлаа солиорч байхаар зэрлэг байгалийн хуулиа дагасан дээр юм бишүү. Хэн хүчтэй ямагт зөв байдаг гэж … Хэн з****г сайтай, байлдах чадвар сайтай нь дэлхийг захирна гэж. Яг цагаа тулахаар барууны гөлөгнүүд Оросуудтай байлдах юм бол үнсэн товрог болно. Украйныг Изриаль Ливан, Газын зурвасыг өрөвдөх юмгүй бөмбөгдөж пуужиндаад өгвөл барууны хулчгарууд юу ч хийж чадахгүй

Avatar

Бат Үүл 2024-12-05 66.181.161.249

зөв үйлийн төлөө буруу номтныг алж болно буюу зорилго нь аргаа зөвтгөнө

Avatar

Нэргүй 2024-12-05 202.126.91.155

тэгээд элбэгхулгайч та 2 зөв юм хийж байна гээд зориггийг алжээ

Avatar

Нэргүй 2024-12-05 103.57.93.216

Нөгөө дабль стандарт

Avatar

Нэргүй 2024-12-05 103.57.94.136

тарвагаа чирч ирж чадахгүй байж яПутинг барихч хол бнаа кккк

Avatar

Нэргүй 2024-12-05 185.220.101.11

ха ха ха, Франц улс ОУЭШ гишүүн мөртлөө тэр алиа шүүхдээ салаавч өгчихлөө! ха ха ха

Avatar

Нэргүй 2024-12-05 103.168.34.218

HAMAAS BURUUYAI ZA

Avatar

Нэргүй 2024-12-05 45.148.10.169

Хэний буруу зөвийн тухайд биш, ОУЭШ гишүүн шийдвэрийг нь биелүүлэх үүрэгтэй Франц улс тэр эзэн шүүхдээ салаавч өгчихдөг тухайд юм! ааааа ха ха ха ха

Avatar

Нэргүй 2024-12-05 202.9.40.236

Шударга бус олон улс байна. Нэг талыг барьж шийдвэр гаргадаг нь хачирхалтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж