Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурал өнөөдөр /2024.12.04/ хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийн төслийг баталжээ. Нийслэлийн төсвийг хаалттай хэлэлцсэн шалтгааныг албаныхан тайлбарлахдаа танхимд тог цахилгааны асуудал үүссэн учраас шууд дамжуулалт хийх боломжгүй байсан гэв. Өмнөх хурлаар ээлжит бус хуралдааныг 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар олонх төлөөлөгч дэмжиж, завсарласан юм.
НИТХ-д хотын дарга Х.Нямбаатар 2025 оны төсвийн төслийг танилцуулахдаа "Нийслэлийн 2025 оны төсвийн суурь орлого, зарлагыг 3.2 их наяд төгрөгөөр тооцож, нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байгаа, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 60.3 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус баталсан. Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх онд ДНБ-ий өсөлтийг 8, хэрэглээний үнийн өсөлтийг 6 хувиар тооцсон. Нийслэлийн төсвийн төслийг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас цахим хуудаст байршуулж, цахим хуудсаар дамжуулан 4 дүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд иргэдийн саналыг авсан. Мөн есөн дүүргийн 400 гаруй иргэдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, нийт 147.135 санал ирүүлснийг эрэмбэлэн төсвийн төсөлд тусгасан.
Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь өнгөрсөн оноос 648 тэрбум төгрөг буюу 20.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 30.4 хувиар өссөн дүнтэй байна. Энэ өсөлтөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 210.9 тэрбум, Хувь хүний орлогын албан татвар 251.9 тэрбум төгрөг, Хөрөнгийн албан татварыг 107.7 тэрбум, Татварын бус орлогыг 351.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа нь голлон нөлөөлж байна.
Нийслэлийн төсвийн орлого 85.9 хувь буюу 3.3 их наяд төгрөг нь татварын орлого, үлдсэн 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөг нь татварын бус орлогоор төвлөрүүлнэ.
Мөн нийт 1.3 их наяд төгрөгийг урсгалд зардалд, 1.7 их наяд төгрөгийг хөрөнгийн зардалд, 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 14.1 тэрбумыг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт зориулна. 2025 оны төсвийн хөрөнгөөр 4.6 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1.5 их наяд, нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 153.2 тэрбум төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 24.1 тэрбум төгрөг, нийт 1.7 их наяд төгрөгөөр шинэ 97 төсөл арга хэмжээ, шилжих 68 төсөл, дамжин санхүүжих 2.9 их наяд төгрөгийн 263 төсөл арга хэмжээг санхүүжүүлнэ.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ өөрчлөлт ороогүй 14 жил болж байна. Татварыг хууль тогтоомжийн хүрээнд нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын арчлалт, урсгал засвар, техник технологийг шинэчлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.
Шалга 2024-12-04 202.70.43.34
ТӨХК-иуд Ямар Мөнгөөр Шинэ Жилдэж, Бэлэг Дурсгал тараадагийг шалгамаар…………
Зочин 2024-12-04 45.117.32.5
Хөдөө орон нутагт хэдэн хүнсний дэлгүүрээс өөр хөгжилгүй байхад хөдөөрүү хөөх үйлдэл хийж байгаа нь тэнэглэл юм .
Нэргүй 2024-12-04 202.9.40.67
Энэ лалрууд яаж анх ард иргэдээс санал гуйж гувшиж жүжиглэж авсанаа сандаг болуу даанч монголд нам дагаж хагартлаа баяжаад дараан нь ял гэж авдаггүйн гайхамшигтай солнгос авилга хулгаадаа хатуу ялтай болжээж хөгжсөн гэж үнэн юмдааа ждү нүшрс хуучин ногоон автобусны шахааа бузрын нүгэлтэй хүүрүүду
Нэргүй 2024-12-04 66.181.184.234
ха ха хойд Солонгосын Ким шиг өөрийгөө бодцон н**ш уу. ёстой чигчий хуруунд нь хүрэхгүй байлгүй
Нэргүй 2024-12-04 66.181.178.231
энэ нэг эргүү юмыг яанаа
Ганбаатар 2024-12-04 103.10.21.106
Зүгээр бродуранд хэдийг зархаа л хэлчих. Үлдэснээ хойдохоо бодоод замын голын трубагаа солихоо болиод үерийн далангаа л хийчих дэ. Ядаж энүүгээр урсаж байсаг тэрүүгээр болгосон гэж ярих юмтай л үлд. Дүүрч
Arai l ard tvmniig teneg gej basan 2024-12-04 91.74.21.196
Doromjilj bna daa Nyam baatar guai Chinii tolgoi deer irnee
И 2024-12-04 103.168.34.146
Нян бродюроор алдаршсан. 25 онд зуух тарааж, явган хавтан шахаж поопрох гэж бна уу ? Зоригтой тэнэг хүн шүү !
Нэргүй 2024-12-04 202.9.40.197
Үхээрэй чи
Нэргүй 2024-12-04 66.181.188.174
улсын төсөв батлагдаагүй байхад хотын төсөв батлана гэдэг чинь хуулт, баталсан төсөв чинь хүчингүй шүү
Нэргүй 2024-12-04 202.55.188.107
Нийслэлийн төсвийн орлогоос улсын төсөвт татан төвлөрүүлдэггүй байгаа шүү