Крипто валют зээлдүүлэгч "Celsius Network"-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Алекс Машинский залилангийн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлэн зөвшөөрч, буруугаа хүлээв. Түүнийг 2023 оны долдугаар сарын 13-нд залилан, зах зээлийг хууран мэхлэх хуйвалдаан зохион байгуулсан гэх долоон хэрэгт буруутгасан юм.
Манхэттэн дэх холбооны прокуроруудын мэдээлснээр, Машинский хэрэглэгчдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд компанийнхаа крипто токены ханшийг зохиомлоор өсгөсөн байна. Тухайн үед Машинский өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж байжээ. АНУ-ын дүүргийн шүүгч Жон Коетлийн шүүх хуралдаан Мягмар гаригт явагдаж, Машинский буруутгагдаад буй долоон зүйл ангийн хоёрт нь гэм буруугаа хүлээсэн байна. Энэ нь барааны луйвар болон компанийн дотоод "CEL" токены үнийг хөөрөгдүүлсэн явдал аж.
Тэрбээр шүүх хурлын үеэр "Celsius Network"-ийн хэрэглэгчдэд итгэл найдвар төрүүлэхийн тулд 2021 онд "Earn" хөтөлбөрөөс зөвшөөрөл авсан гэх хуурамч мэдээлэл тараасан гэдгээ илчилсэн байна.
Уг хөтөлбөр нь хэрэглэгчдээс "Bitcoin", "Ethereum", "Tether" зэрэг крипто валютыг нь авч, хариуд нь долоо хоног бүр крипто валютын дүнгээс хамаарсан хүүгийн төлбөрийг олгодог бөгөөд жилийн 18 хүртэлх хувийг санал болгодог. Машинский хэлэхдээ "Миний хийсэн зүйл буруу гэдгийг мэднэ. Бүх зүйлийг залруулахын тулд юу ч хамаагүй хийхийг хүсч байна" гэжээ. Гэм буруугаа хүлээсний хүрээнд Машинский 30 ба түүнээс доош жилийн ялыг давж заалдахгүй байх тохиролцоонд хүрсэн бөгөөд түүнийг зөвхөн хоёр зүйл ангиар шүүх болсон байна.
Машинский нь 2022 онд крипто ханшийн уналтаас болж "FTX" бирж зэрэг хэд хэдэн компанийг дампуурахад нөлөөлсөн гэж буруутгагдаж буй крипто магнатуудын нэг юм.
2022 оны долдугаар сард крипто ханш унаснаас болж хэрэглэгчид "Celsius Network"-оос хөрөнгөө татан авах гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн байна. Үүний дараа тус компани зээлдүүлэгчдээ хохирлын хэмжээг эргэн төлөх хүртэл үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог "11-р бүлэг: Дампуурлын хамгаалалт"-ийн дагуу засгийн газарт хүсэлт илгээсэн аж. Улмаар дампуурлыг тойрч чадсан бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 31-нээс эхлэн биткойн олборлолт руу шилжих болсон. Гэсэн хэдий ч хэрэглэгчид мөнгөө татан авч чадахгүй байсан тул Машинский токен гаргаж, ханшийн хөөргөдөл үүсгэн, хөрөнгө оруулалт хийх юм бол ашиг, урамшуулал авна гэж хуурамч мэдээлэл түгээж эхэлсэн байна. Дараа нь өөрийн эзэмшилд байх "CEL" токеноо өндөр үнээр зарсан бөгөөд компани нь удалгүй дампуурсан аж.
MGL 7 цагийн өмнө 103.57.94.15
Манайхан америкаас түрүүлээд луйвраа хийжээ, тэд бараг Монголоос санаа авсан байх.
Нэргүй 10 цагийн өмнө 103.168.34.26
Munkhjin nohoi g*** hezee shuuh bee heden terbum hulgai shagad shuugchind 1 terbum amand chiheed chimeegui yalgui ongorchih geed bnau talh ganhuyag ch bas hud shaasn bzda