"Сайд нь эргэн тойрны хүмүүстээ мөнгө тараагаад сууж байдаг сангуудтай болсон"
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2024.12.04/ Аудитын сэдэв батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийх шаардлагатай гэх асуудал хөндөгдлөө.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Төрийн сангуудын мөнгийг ярих хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйн яам гэж халамжийн яам байна. Том, том нэртэй хөтөлбөрүүд нь төсөв дээрээ багц дүнгээр орж ирж байна. Яаж зарцуулагдаж байгаа талаар аудит хийсэн юм байдаг уу. Сайд нь өөрийн эргэн тойрны хүмүүстээ тараагаад сууж байдаг сангууд харагдаад байгаа. Энэ дээр аудит хийсэн үү, хийгээгүй бол ауидтын сэдэвт оруулмаар байна. Хэнд хэдийг өгчихөөд байгаа юм.
Тариалан эрхлэлтийг дэмжх сангийн тал мөнгөнөөс илүүг нь ганцхан компани хамаарал бүхий этгээдээрээ цуглуулчихсан асуудал яригдаж байсан. Энэ асуудлыг ярих ёстой.
Татвар төлөгчдийн мөнгө болох НДШ, ЭМД төлөгчдийн мөнгө арилжааны банкууд руу орсон үйл явцад аудит хиймээр байна.
Чингис хаан банк руу 95.5 тэрбум төгрөг, Капитал банк руу 65.9 тэрбум төгрөгийн мөнгө хийсэн нь эрсдэлд орсон.
Цаашлаад “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” компани, Хадгаламжийн даатгалын корпорацийн мөнгө, төрийн өмчит Цахилгаан холбоо гээд бүх төрийн өмчит компаниудаасорсон мөнгө арилжааны банкууд дээр байна. Монголбанкны ерөнхийлөгчөөс зохистой харилцааны мэдээллийг нь он, оноор нь цуглуулж байна. Үйл ажиллагаа нь доголдчихсон байхад л энэ сангуудаас мөнгө хийгээд байсан байдаг. Энэнд аудит хийсэн байдаг уу. Үйл ажиллагаа нь хүндэрчихсэн байгаа Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал банк гээд зохистой харьцаа нь алдагдчихсан байгаа банкууд руу Төрийн сангийн мөнгө, төрийн өмчит блон орон нутгийн өмчит мөнгөнүүд ороод эрсдэлд орчихсон асуудлыг аудит шалгасан уу. Шалгаагүй бол аудитын сэдэвт оруулж шалгамаар байна.
Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав:
-Тусгай сангуудаас гадна Төрийн сангийн гүйлгээ ямар нэгэн аудитгүй яваад байгаа. Энэ бүгдэд аумит хийдэг байхгүй бол яриа хөөрөө гараад байгаа. Орост Төрийн сангийн хяналтын алба гэж байдаг, түүгээрээ хянаад явдаг. Манайд ийм бүтэц байдаггүй. Цаашдаа энэ асуудлыг сэдэвт оруулаад Төсвийн байнгын хороо шийдээд өгвөл бид бүхэн аудит хийгээд явах ёстой. Тусгай сангууд дээр сүүлийн үед аудит хийгээгүй юм билээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Төрийн тусгай сангууд тухайлбал, Хөдөө аж ахуйн яаман дээр ч юм уу, тухайн сайдын эрх мэдлээ хадгалах, эргэн тойрныхоо хамаарал бүхий этгээдийг угжих, тэтгэх, өөрийнхөө бизнесийг тэтгэх хэрэгсэл болж хувирсан.
Салбар нэгж, сан болгоноор ялгаад хийхээр том юм харагдахгүй байгаа. Нийт том дүнгээр нь яамнаас гарч байгаа бүх сангаар нь аудит хийвэл аймшигтай юм харагдана. Нэг гэр бүл нэг бизнесмэн охин компани байгуулж байгаад сангийн бүх мөнгийг авчихсан юм харагддаг.
Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудитор Г.Наранчимэг:
-Төсвийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын тусгай санд Төсвийн хуулийн цаглабарт хугацаанд аудит хийж, дүгнэлт гаргаж байгаа. Монгол Улсын Ерөнхий аудитор дүгнэлтээ баталгаажуулаад холбогдох байгууллагуудад нь хүргэж байгаа. Хөдөө аж ахуй яамны тухайд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан татан буугдаад корпораци болсон. Санхүүгийн тайлангийн аудитыг жил бүр хийж байгаа. Корпораци дээр сөрөг дүгнэлт өгсөн. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан дээр хязгаарлалттай санал дүгнэлтийг жил бүр өгч байгаа. Эрсдэл байгаа гэвэл байгаа, тухайн тайлангууд дээр зөвлөмжөө өгөөд явж байна гэв.
Танилцуулгад дурдсанаар 2025 онд Төрийн аудитын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд болон бодлогоор гүйцэтгэх 28 аудитын сэдвийг судалж бэлтгэн тэдгээрээс хуульд заасны дагуу хийх 17, бодлогоор гүйцэтгэх аудитын 11 сэдэв байна. Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цаглаварт хугацаа буюу 2025 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон улс, орон нутгийн төсөвт байгууллага, тусгай сан, төсөл хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлнэ гэв.
Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Өрийн удирдлагын тухай, Газрын тосны тухай, Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт, Улсын хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт, Газрын тосны өр өртөг, нөхөгдөх зардал баталгаажуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн” зэрэг сэдвээр аудитыг гүйцэтгэнэ.
УИХ-ын гишүүн Т.Аубакир Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж, дүгнэлт гаргах, УИХ-ын гишүүн Г.Дамдинням Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Засгийн газрын тусгай сан, хөдөө аж ахуйг дэмжих корпорацийн үйл ажиллагаа, мөн эрсдэлд орсон арилжааны банкууд дахь Төрийн сан, Засгийн газрын тусгай сангуудын болон төрийн, орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн байршуулсан хөрөнгө эрсдэлд орсон талаар гүйцэтгэлийн аудит хийлгэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Түвшин төрөөс эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, үнэ тарифын зохицуулалт болон үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын зарцуулалт, үр дүнд гүйцэтгэл, нийцлийн аудит хийх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь тус тус дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа эм, эмийн хэрэгслийн агентлагийн үйл ажиллагаа болон хураамж, торгуулийн орлогын зарцуулалтад аудит хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Д.Батлут: “Оюутолгой” 5 хувийн, “Эрдэнэт” 20 хувийн АМНАТ төлж болох уу?
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.12.04/ болж, Аудитын сэдэв батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр төрийн өмчит үйлдвэр нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хэд дахин өндөр АМНАТ төлж байгаа асуудалд Үндэсний аудитын газар хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргасан эсэх асуудал хөндөгдлөө.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-“Оюутолгой” компани 2010-2022 он хүртэл АМНАТ төлөхдөө 372 сая ам.доллар төлсөн. Нийт 12 жилийн хугацаанд. Тогтворжуулалтын гэрээтэй. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр зөвхөн энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар 615.2 тэрбум төгрөг буюу 180 сая ам.доллар төлсөн. 20 хувиар тооцож АМНАТ төлдөг. Монгол Улс нэгдсэн хуультай. Хуулийн хэрэгжилт төрийн өмчит компани дээр өөр, гадаадын хөрөнгө оруулалттай компани дээр яагаад өөр яваад байгаа юм бэ. Номхон тэмээ ноолоход амар гэгчээр төрийн өмчит компани сөхөрлөө ш дээ. Тэнд ажиллаж байгаа албан хаагчдын цалин уул уурхайн компаниудын ижил түвшинд очиж, техник технологийн шинэчлэл хийх хэрэгтэй байна. Энэн дээр аудитын байгууллага яагаад дүгнэлт гаргахгүй байна вэ. Шалгаж үзсэн зүйл байдаг юм уу. АМНАТ нь ижил тэгш бус байгаагаас “Эрдэнэт” үйлдвэрт ажиллагсдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байна.
Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудитор Г. Наранчимэг:
-Манай төрийн аудитын байгууллага төрийн байгуулладаг аудит хийдэг. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид аудит хийдэггүй.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-Гадны хөрөнгө оруулалттай компани бломжгүй гэх юм. “Оюутолгой” компани 5 хувийн АМНАТ төлдөг бол “Эрдэнэт “үйлдвэр 20 хувийн АМНАТ төлдөг. Эрдэнэт үйлдвэр оны эхний есөн сарын байдлаар 180 сам ам.доллар төлчихсөн байхад Оюутолгой төсөл 12 жилд 372 сая ам.доллар төлдөг. Ингэж болох юм уу.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-“Оюутолгой” компанийн 34 хувь төрийн өмчийн оролцоотой учраас аудит хийчихсэн юм билээ. Аудитын дүгнэлтээ нууцаар ирүүлсэн тул та бүхэнд нууцаар танилцах боломжийг бүрдүүлж өгье.
Г.ХОРОЛ
bat 3 цагийн өмнө 103.168.34.56
OT chini anhnaasaa l gadaad , dotoodiin hedhen luivarchdiig tejeeh tusgai santai yvj irsen ym shuu ! uuniig hen ch yrihgui !
Д.Раднаабазар. 4 цагийн өмнө 66.181.189.230
Төрийн тогтолцоог өөрчлөх, маш том цомхтгол хийгээч дээ…Маш том данхайсан тогтолцоогоо танаа чээ..Яасан олон яамтай, яасан олон төрийн ашиггүй компаниудтай юм бэ…
Д.Раднаабазар. 4 цагийн өмнө 66.181.189.230
1. Ер нь зуун ямаанд жаран ухна гэгчээр төрийн нэртэй байгууллагууд бол улс орныг хямрааж байгаа юм байна шүү дээ…Яасан ч олон удирдах зөвлөлтэй юм. яасан их идэж уудаг юм бэ гэж бодогдоно. 2т Хүнс ХААЯ гэдэг чинь яасан хариуцлагагүй газар байдаг юм бэ…гэж бодогдлоо. Ядаж улсын хилээр орж ирж байгаа генийн өөрчлөлттэй хортой хүнсийг оруулж ирэх гарцыг хаачих ухаан алга уу…3.Монгол орны хүн ам чинь Хятад, Энэтхэг…гээд томхон орны нэг л тосгоны хүн ам шүү дээ.Яасан ч олон яамтай юм, ямар ч
Зочин 4 цагийн өмнө 202.126.91.157
Алиа салбадай!!! Байр суурь ч байхгуй, шударга хун болох гээд ядчих юм!!!
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.183.232
Юм бүхнийг,асуудал болгоныг нэгэн хэвэнд цутгасан мэт ижилхэн байлгах бодолтой ёстой хуучирсан ялзарсан толгой бнаа,чи ! Хүлэг бүхэн жороогүй, хүн болгон адилгүй гэж үг бий, Эрдэнэт, Оюу толгой хоёр чинь шал хоёр өөр нөхцөлтэй уурхайнууд ш дээ !
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.183.232
Батлут батлут т гээд бсан чинь ийм балай харанхуй толгой байсым уу ?
Нэргүй 6 цагийн өмнө 188.162.254.3
нууц !!!!!!!!!!!
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.187.212
damdinnyam bas dajgui helhee helchdeg gishuun bna
Нэргүй 7 цагийн өмнө 139.5.219.72
Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.
Нэргүй 8 цагийн өмнө 202.9.40.52
эрүүл мэндийг дэмжих сангийн мөнга хаашаа урсаад байнаа
Зочин 8 цагийн өмнө 66.181.160.83
Яг тийм. Эрүүл мэндийн яаман дээр Глобаль сан гэж бас тиймэрхүү байгууллага байгаа шүү. Шалгаад үзээрэй.
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.186.194
Одоо мэдэж байгаа юм уу, эсвэл ярих юм нь олдохгүй болоод маазраад байдаг юм уу
Зочин 9 цагийн өмнө 46.125.249.116
энэ Оюу Толгой монгол улсад ямар ч дэд бүтэц барьдаггүй яг Африкийн жишгээр яваад бна баялгийн аваад өртэй хоосон нүх үлдэнэ хөөж гаргаачээ
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.183.232
Чи наанаа Жегкогийн бууны нохой, цаашлаад Оросын бууны гөлөг бнаа, х** х**, бүр сөйн улин х** !!
Зочин 9 цагийн өмнө 66.181.160.60
нууц нууц л гэх юм юугий нь нууцлаад байдгын хулгай хийж хувааж идэхэд амар б.даг юм уу гадаадын хөрөнгө оруулалттай компани гэхээр хүний хөрөнгө нууц байхуу Даваасүрэн та бүхэн бага шиг далдагнаач
Иргэн 10 цагийн өмнө 103.212.118.230
Оюутолгойн гэрээг харилцан ашигтай байхаар өөрчлөх хэрэгтэй.Манай авилга авсан хулгайчууд их хамгаалах байх.Хэн тэр гэрээг хамгаална тэр бол авилга авснаа илчилж байгаа хэрэг.
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.190.205
фсда минь гуцалгүй далд ор ъ