ХЭҮК: Албан хаагчдын маргааныг шийдвэрлэх шүүхийн шийдвэрийг хүлээж байна

ХЭҮК: Албан хаагчдын маргааныг шийдвэрлэх шүүхийн шийдвэрийг хүлээж байна

ХЭҮК: Албан хаагчдын маргааныг шийдвэрлэх шүүхийн шийдвэрийг хүлээж байна
Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр /2024.12.04/ мэдээлэл хийлээ.

ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг:
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа маргааны тухайд авч үзвэл Тамгын газрын албан хаагчид хөдөлмөрийн харилцаанд оролцох явцдаа маргаан үүссэн. Ажил олгогч, албан хаагчийн зүгээс бие биеэ үл хүндэтгэх, дарамт учруулах асуудлыг Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны хуулиар хориглосон байдаг. Энэ төрлийн хэрэг маргаан үүсвэл аливаа ажилтан өөрийн хуулиар хамгаалагдсан эрхийн хүрээнд тухайн байгууллагынхаа удирдах албан  тушаалтан болон холбогдох ёс зүйн хороо, зөвлөл, шүүх, ХЭҮК-т хандаж, шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй.
Энэ үүднээс Хүний эрхийн үндэсний комиссын албан хаагчдын дунд үүссэн маргаантай холбоотойгоор нэг гомдлыг ХЭҮК-ын Тамгын газрын даргад 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гаргасан байдаг. Уг гомдлыг хүлээн авч, хянаад төрийн албан хаагчдын дунд ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудал байх үндэслэлтэй гэж үзэн ХЭҮК-ын дэргэдэх Ёс зүйн хороонд тухайн маргааныг шилжүүлсэн.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 онд баталсан. Хуульд аливаа маргааныг хүлээн авч шийдвэрлэх асуудлыг зохицуулсан. ХЭҮК-т гаргасан гомдлын дагуу Ёс зүйн хороо хянаж шалгасан. Энэ маргаанаар дүгнэлт гаргахдаа ёс зүйн зөрчил гаргасан байна гэсэн. Тиймээс томилох эрх бүхий албан тушаалтан дүгнэлтийг үндэслэн ёс зүйн хариуцлага хүлээлгэх тушаал гаргасан. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хэн ч байсан хуулийн байгууллагад гомдол гаргах эрхтэй. Тиймээс Захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган, шийдвэртэй холбоотой асуудлыг нягтлуулахаар хүсэлтээ гаргасны дагуу нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хэргийг шалгаж байна. Шүүхээс гарах шийдвэрийг хүлээж байна. Ямар ч тохиолдолд ажилтан өөрийн эрхийг хамгаалуулах хүсэлтээ гаргах эрх нь баталгаажсан байдаг" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж