Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ноос улсын дугаарыг олгож эхэлсэн. Ингэхдээ найман шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй, түгжрэлд бага нөлөөлдөг тээврийн хэрэгсэлд улсын дугаарыг олгож байна.
Энэ талаар тус газрын Бүртгэлийн хэлтсийн дарга Э.Ниндэвээс тодрууллаа. Тэрбээр "Бид улсын дугаар олгох шалгуур үзүүлэлтээ батлуулж, Хууль зүйн яаманд танилцуулснаар нийтээр дагах хэм хэмжээний акт болсон. Ингэснээр 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ноос улсын дугаарыг олгож эхэлсэн. Тухайн шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй найман төрлийн тээврийн хэрэгсэлд улсын дугаарыг олгож байна. Тодруулбал, мотоцикл, механизм, зүтгүүр, чиргүүл, цистерн, тусгай зориулалтын автобус, бүх жин нь 3.5 тонноос дээш ачааны тээврийн хэрэгсэл багтаж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр тээврийн хэрэгслүүд хотын замын түгжрэлд харьцангуй бага нөлөөлдөг гэсэн үг.
Харин найман шалгуур үзүүлэлтэд бүх жин нь 3.5 тонноос доош суудлын автомашинууд хамрагдаж, цахимаар хүсэлтээ гаргана. Иргэдийн хүсэлтийг хүлээн авах цахим системийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангаж байна.
Улаанбаатар хотын улсын дугаар олгох шалгуур нь НИТХ-аас баталсан дээд хязгаар буюу 730 мянгад багтаан олгох зохицуулалттай. Хараахан улсын дугаарыг олгож эхлээгүй байна. Ойрын хугацаанд цахимаар иргэдийн хүсэлт авах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Тухайн үедээ мэдээллийг иргэдэд өгнө. Нийт найман шалгуур үзүүлэлт тавигдах хэвээрээ байгаа. Аль болох сүүлд үйлдвэрлэсэн, зүүн хүрдтэй машины эрэмбэ эхэнд байна гэсэн үг. Тэрнээс биш заавал сүүлийн 10 жилд үйлдвэрлэсэн машинаас бусдыг нь хориглож, хязгаарлаагүй" гэсэн юм.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас 2024 оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоолыг баталсан. Дээрх шийдвэртэй холбоотойгоор энэхүү зохицуулалтыг хийж эхлээд буй юм. Мөн нийслэлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах найман шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5 заасан төлбөрөө барагдуулсан байх;
- Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх;
- Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу даатгуулсан байх;
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
- Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх. /2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс/
- Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;
- Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх. /2025 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс/
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно.
- Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
- Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
- Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
- Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
- Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө нь байх.
- Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх;
- Шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх.
- Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарыг дараах аргачлалаар олгоно. Иргэн, хуулийн этгээд Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан /хуучнаар/ “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар авах хүсэлт гаргана.
- Энэ шалгуур үзүүлэлтийн 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, сар бүрийн 1-ний өдөр шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно.
tarvaa 2024-12-04 103.168.34.17
hudulguund nuluulduggui gedeg n dan ariin haalganiihan bizdee , tuunees zam deer yvaa mashinuud bugd l hudulguund tsuvaad yvj bdg shuu ! biytgii demiireed bai !
Нэргүй 2024-12-04 216.103.158.33
Davhar zam tavichaachee!! Betonon ch bj bolno byyr bolohgyi bol tumruur hiisen urt sheller shig bj bolno !
Ingej avilgal avah gesen sanaa 2024-12-04 91.74.21.196
Iim arga hemjee avlaa geed yu oorchilogdoj zamiin tvgjrel saarah yum be Zvgeer hvnd surtal ard irgedee daramtlah bas neg komunist vzel todii arga heregsel Ene Nyambaatariig ogtsoruulj oor sain medlegetei hun taviiyaa
Тэмцэл 2024-12-04 66.181.189.180
Хотын Тэнэг Бродюрчин баатар даргаа тэгвэл нисдэг машинд шууд өгнө гэж ойлголоо! Мөн ч тэнэг Брдюрчин юмаа чи! Брюдур оруулж ирээд Ард түмний татварын мөнгө угаалаа! Тэгээд стандарт бусаар замын хашилгандаа суулгачихсан өндөр нам дэгэл догол гээд гүйцэтгэл нь нус хог гээд нүдээ бүлтийлгэж бүх замаараа явж үз! Чи хөгшидэд хөөгдөж нохой шувуу шуугиулаад хотоор золбин цайраалж явж байсан. Одоо явж Брдюрчингийнхаа ажлыг шалга! Дараа нь Гитлерийн шатаах зуухаа ярь!
2 sard yvgan hvnii zam tavih mongo avsan 2024-12-04 91.74.21.196
Zamiin hashlagaas gadna yvgan hvnii zamiig chuluun havtangaar solino geed ali 2 dard ulsiin tosovoos mongo avsan odoo boltol hiigdeegui ard tvmnii tatvariin mongoor yostoi neg mongo ugaaj bna daa zaigaa taij ogoo odoo sain idleesh dee
Алтай 2024-12-04 59.153.114.108
нисдэг л биш бол бүгд замаар явна замаар явбал бүгд л түгжрэнэ ингэхэд замаа давхарлаад барьж болдоггүй юм уу уул нүхэлжээ байхаар ёстой хөшөө барьжээ байхаар замаа олшруулал л да орчин үеийн хот болооч дэ метро гэж ээ байхаар метроноос дутахгүй цахилгаан трамбай явуулал да өөрийн үр хүүхэд бол бөгсөн дээр нь алгадмаар л их тэнэгтэх юм да ичих ч юм та нараас булай
Зочин 2024-12-04 59.153.113.137
түгжирэлд нөлөөлдөггүй тээврийн хэрэгсэл гэвэл тэнгэрээр нисдэг л болж таарч байнаа.Гадаадын орнууд туршаад л байгаа гэсэн манайд туршихаар оруулаад ирээ юу.Шийдвэр гаргах түвшинд ямартархи толгойтой хүмүүс байгаад байнаа.
Зочин 2024-12-04 66.181.180.254
ЗҮГЭЭР Л ХАХУУЛЬ АВЧ ДУГААР ОЛГОНО ГЭЭД Л БИЧЧИХЭЭЧ
Нэргүй 2024-12-04 66.181.180.31
АВИЛГАЛ ЦЭЦЭГЛҮҮЛЭХЭЭ БОЛИОЧЭЭ НААДАХ ЧИНЬ ХҮНД СУРТАЛ АВИЛГАЛ ХӨГЖҮҮЛЭГЧ УСАН ТОЛГОЙТОЙ МАНГАСНУУДАА ИЛЭЖ УУЖ ЦАДАХГҮЙ НЭЭ
л***р засаг төр 2024-12-04 66.181.160.53
ямар лалрын улсад төрчихвөө с** иргэндээ ээлгүй новшийн засаглал хятадууд төр бариад монголчууд колон болон гэдэг нь энэ үү
ИРГЭН 2024-12-04 66.181.184.80
Буруу хүрдтэй машиныг дараалалд байж хүлээж байгаад номер авч болно гээд байгаа юм уу аль эсвэл хэзээ ч авахгүй юм уу!!! Зөв хүрдтэй машиныг давуу бн гээд байгаа тэгэхээр баруун хүрдтэй машиныг хойно орноо гээд байгаа тэгэхээр хүлээж байгаад авч болно гэсэн үг үү???
Иргэн 2024-12-04 103.140.10.208
п***а Нянбактерийг КИМ ЖОН УН.д үрчлүүлье ээ энэ хүүр тэнд л тохирох СҮГ
Нэргүй 2024-12-04 202.126.89.219
Үмхий хулгайч манж хужаагууд хулгай ш*** гж үхэн хатн шаадгийн 1, 2 их наядыг ярцан шаажийн л******д 1,2 их наядыг ярьж инүүхн ярьж 35 их наядыг хулгайлхцн шаажийн. Хог лаларуудыг л***р болго.
зочин 2024-12-04 192.82.65.120
Түгжрэлд нөлөөлддөггүй тээврийн хэрэгсэл юу яриад бгаа юм бэ, ардуудын машин нь бүгд л түгжрээд явж бдаг, нөлөөлддөггүй машинууд гэж улаан, цэнхэр дугаартай машинууд уу
Нэргүй 2024-12-04 66.181.179.165
уншаад үзээч мaлаа
Нэргүй 2024-12-04 202.126.89.164
achaani mashin unaa gej oilgohuu
Нэргүй 2024-12-04 103.168.34.26
Zov japan masihn horiglooo chenj nar davraad baiga bugd tugjirech bna llrudaa