Францын засгийн газар сүйрлийн ирмэгт ирлээ

Францын засгийн газар сүйрлийн ирмэгт ирлээ

Францын засгийн газар сүйрлийн ирмэгт ирлээ
Мишель Барниер

Хэт баруун ба зүүний намууд ерөнхий сайд Мишель Барниерд итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулна гэж мэдэгдсэн. Энэ нь Францын засгийн газар нуран унах магадлалыг дэвшүүлж буй.

Тодруулбал, ерөнхий сайд Барниер хэт барууны "National Rally" намын эцсийн саналыг харгалзан үзэлгүйгээр нийгмийн хамгааллын төсвийг парламентын доод танхимаар дамжуулан эцэслэх шийдвэр гаргажээ. Тэрбээр тусгай эрх мэдлээ ашиглан парламентын дээд танхимын хуулийг зөрчиж, тэгш бус байдал үүсгэсэн гэж "National Rally" үзэж байна. Тиймээс сөрөг хүчний удирдагч Марин Ле Пен болон түүний нам ерөнхий сайдын эсрэг итгэл үзүүлэхгүй байх санал хураалт явуулахаа мэдэгдэв.

Мөн бусад намуудаас ижил төстэй санал хураалт явуулах бол саналаа өгнө гэж онцолжээ.

Марин Ле Пен

Энэ талаар Марин Ле Пен хэлэхдээ, "Франц хангалттай зовсон. Тэд Мишель Барниер байгаа цагт бүх зүйл сайхан болно гэж бодсон байх. Үнэн хэрэгтээ бүх зүйл дордсон" гэв. Зүүний үзэлт "France Unbowed" намын гишүүн Матильд Панот хэлэхдээ "Ардчиллыг удаа дараа үгүйсгэж байгаа тул бид засгийн газрыг буруутгах болно. Бид Мишель Барниерын засгийн газар, Эммануэль Макроны удирдлага дор улс төрийн эмх замбараагүй нөхцөл байдалд амьдарч байна" гэж буруутгажээ. Хэрэв зүүн болон барууны үзэлт намын бүх гишүүд хамтран Барниерын эсрэг итгэл үзүүлэхгүй байх санал өгвөл түүний засгийн газар нуран унах болно.

Тиймээс гол хоёр сөрөг хүчин 24 цагийн дотор зөвшилцөлд хүрч чадах юм бол Лхагва гаригт санал хураалт явагдана.

Ерөнхий сайд Барниер 2025 оны төсвийг Францын парламентаар дамжуулан шийдвэрлэх гэж тэмцэж байна. Тухайлбал, Францын төсвийн алдагдлыг бууруулахын тулд татварыг нэмэгдүүлж, 60 тэрбум ам.долларын зардлаа танах тухай юм. Барниер итгэл үзүүлэхгүй байх санал хураалт явуулах талаар мэдсэн дариудаа улс төрчдөд оролцохгүй байхыг уриалсан байна. Тэрбээр "Бид үнэнийг мэдэх мөч дээр байна. Хувь хүний ​​эрх ашгийг улс орныхоо ирээдүйгээс дээгүүр тавьсан хүн бүрийг францууд өршөөхгүй" гэж мэдэгджээ.

Барниерын цөөнхийн засгийн газар есдүгээр сар байгуулагдсанаасаа хойш "National Rally" намын дэмжлэгээр оршин тогтнолоо хадгалж байв. Тиймээс хуулийн төсөлтэй холбоотой энэхүү маргаанаас болж "National Rally" нам ерөнхий сайдыг өлхөн унагааж магадгүй. Хамгийн сүүлд 1962 онд Францын засгийн газрыг итгэл үзүүлэхгүй байх санал хураалтаар албадан гаргаж байжээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 47.227.179.89

засгийн газар сүйрнэ гэж юу гэсэн үг вэ? наад толгойгоо ажиллуулж!

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.126.88.188

Украйн Орос 2-г яс хаяж алалцуулаад байгаа улс яаж өөдлөх вэ дээ.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 109.70.100.1

Ороzууд хэзээ ч дийлэхгүй дайн хийж дэлхийд тараа таниуллаа. Энэ байдлаараа удахгүй түүхээс ч арчигдаж мэдэхээр боллоо. Яана даа та нар минь очиж туслаачээ.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 139.5.219.72

Франц дампуурлаа гэхэд Монголд нөлөөлөхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж