Зардлаа хэмнэж, үр ашигтай ажиллах үзүүлэлтүүдийг тогтоолоо

Зардлаа хэмнэж, үр ашигтай ажиллах үзүүлэлтүүдийг тогтоолоо

Зардлаа хэмнэж, үр ашигтай ажиллах үзүүлэлтүүдийг тогтоолоо

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурлаар эрчим хүч үйлдвэрлэж буй 8 дулааны цахилгаан станцын түлшний зарцуулалт, дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний зарцуулалт, цахилгаан дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг 18 компанийн дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулах 2025 оны зорилтот түвшинг тогтоосон байна.

Тодруулбал төвийн бүсийн нэгдсэн системийн дулааны цахилгаан станцуудаас ирүүлсэн 2025 онд мөрдөж ажиллах зорилтод түвшингийн саналыг хянаж, түлшний зарцуулалтын хэмжээг цахилгаанд 1 кВт.ц тутамд 5.1 гр-аар, дулаанд 1 Гкал тутамд 1.2 кг-аар  бууруулан 5,4 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцоолж шийдвэрлэжээ.

Харин дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний зарцуулалтын хувь хэмжээг 28.5 сая кВт.цагаар бууруулсан байна. Ингэснээр төвийн бүсийн нэгдсэн системийн дулааны цахилгаан станцуудын хэмжээнд 6.1 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцоолж байна.

Цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлын хувь хэмжээг компаниудаас ирүүлсэн саналаас бууруулан нийт 25.5 сая кВт.цаг буюу 5.5 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гаргахаар алдагдалын хувь хэмжээг тогтоогоод байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.164

1,2 их наядын алдагдл ярдагүймаа 37 их наядыг хулгайлх адгийн бузр санаархлыг ярдгиймаа жижиг хэлтрхийг ярцан шаажийн бузр л******д аймшгийг хулгайг ярихгүй далдлх бузр арга хэрэглцэн шаажийн далдлж хулгайлхцн шаажийн яаарал-t дуусга.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.126.89.219

Төсв хулгайд тасд дэд бүтц гэж хулгай шаахгүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж