Телевизийн нэвтрүүлэгтэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Телевизийн нэвтрүүлэгтэй танилцлаа

Нэвтрүүлэг
бэлдэх явц:

Миний хувьд “Гэртээ харих зам” зорилтот цуврал нэвтрүүлэгт
анхны танилцах дадлагаа хийсэн.

 Тэгээд нэвтрүүлэг яаж бэлтгэдэг, хир их хүч
хөдөлмөр, цаг хугацаа хэрэгтэй байдаг тухай багагүй сурлаа. Энэхүү нэвтрүүлэгт сэтгүүлч
Мөнхтуяа, найруулагч Билэгээ, дууны найруулагч Отгонбаяр, зураглаач Анхбаяр, төслийн
зохицуулагч Болороо, жолооч Нямаа нар нэг баг болон ажилладаг. Нэвтрүүлэг 7
хоногт 2 удаа буюу Хагссайн, Бүтэнсайн өдөр эфирээр гардаг юм. Ийм учраас
зургийн баг Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв гарагуудад гадуур зургандаа гарч,
Баасан болон амралтын 2 өдөр авсан зургаа монтажилж, үзэгчдэд хүргэхэд бэлэн
болгодог. Сэтгүүлч сценари буюу нэвтрүүлгийн зохиолоо гаргаад түүнийхээ дагуу
бичлэг авдаг юм. Зарим тохиолдолд гадуур авсан дүрсээ харж байгаад нэвтрүүлгийн
зохиол гарах нь бий. Телевизийн ажил хатуу тогтсон эфирийн цагтай. Тиймээс хором
мөч бүрийг ашиглаж, уран бүтээлчид ийнхүү ажилладаг:
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж