Японд жилийн дотор 219 хүн баавгайн дайралтад өртжээ

Японд жилийн дотор 219 хүн баавгайн дайралтад өртжээ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Японд жилийн дотор 219 хүн баавгайн дайралтад өртжээ

Японы хойд хэсэгт саяхны нэгэн өглөө буун дуу гарсан нь Сүнагава хотын албаныхан баавгай барьсан явдал байв. Бүс нутагт баавгай тэнүүчлэх нь ихэссэн тул албаныхан болон анчид хамтарч бугын сэгтэй урхи тавьжээ.

Тус улсад 2024 оны гуравдугаар сар хүртэлх сүүлийн нэг жилийн хугацаанд 219 хүн баавгайн дайралтад өртжээ. Тэдний зургаа нь нас барсан харамсалтай мэдээ байна.

Мөн дээрх хугацаанд 9000 гаруй баавгайг барьж, устгасныг Байгаль орчны яам мэдээлэв. Баавгайтай тэмцэгсдийн тэргүүн эгнээнд улам улмаар цөөрч буй ахмад анчид байна. Анчид ажлаа хийхээ больвол цаашид яах бол гэж олон хүн санаа зовниж байна.

Хоккайдо дахь хүрэн баавгайн тоо 2020 он хүртэлх гучин жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэж, 11700 хүрчээ. Харин 2023 оны байдлаар тэдний тоо толгой 44 мянга дөхөөд байна. Ан агнуурт хязгаарлалт тавьж, байгаль хамгаалахад илүү их ач холбогдол өгөх болсон нь сүүлийн хэдэн 10 жилд баавгайн тоо толгой нэмэгдэхэд нөлөөлжээ. Хөдөө тосгоны хүн ам цөөрч байхад эсрэгээрээ баавгайн тоо толгой нэмэгдэж, суурин газар руу орж ирэх болсон байна.

Анчдын зарим нь баавгайг хоббигоороо агнадаг. Гэвч амь насаа алдах эрсдэлтэй тул ан агнуурыг моод болгоосой гэж хүсдэггүйгээ анчдын холбооны тэргүүн Харүо Икэгами хэлжээ. Сүнагава мужийн хувьд баавгай агнасан анчин 8000 иенийн цалин авдаг аж. Баавгайн дайралт ихэссэн учир буу хэрэглэх дүрмийг зөөлрүүлэхийг засгийн газрын зарим албан тушаалтан санал болгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.57.93.181

Хаха япон 2500 баавгайтай шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж