С.Бямбацогт: Олон сонгогдсон гишүүдийг ад үзэх хэрэггүй

LiveС.Бямбацогт: Олон сонгогдсон гишүүдийг ад үзэх хэрэггүй

С.Бямбацогт: Олон сонгогдсон гишүүдийг ад үзэх хэрэггүй

 

 

12 : 52
2024-12-4

С.Бямбацогт: Олон сонгогдсон гишүүдийг ад үзэх хэрэггүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

-Дэгийн хуулийнхаа 30.2-т заасан хугацааг яаж зохицуулах вэ.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-69.1 гээд хуулиар олгогдсон хугацаагаа мөрдөх боломжгүй учраас түүнийгээ тойрох замыг гаргаж ирж байгаа. УИХ-аар өчигдөр баталсан Төсвийн тухай хуулиа дагаж мөрдөх гарцыг нээж байгаа хэрэг. Яаралтайгаар орохоор хэлэлцүүлэг хоорондын хоног хугацаа, цаглабар ямар байх вэ гэж асуугаад байх шиг байна. Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар цаглабарыг гаргаад явах хуулиараа боломжтой. Дэгийн хуулиараа Төсвийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хамтад нь явуулж болох бүрэн боломжтой.

УИХ-ын нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Манай дэгийн тухай хуулийн 30 дугаар зүйл дээр хуулийн төслийг хэлэлцэн батлах үе шат байгаа. 30.2 дээр хуульд батлах хугацааг тусгайлан зааснаас бусад хуулийн төслийг хэлэлцүүлэг хоорондын зай тав хоног байна шүү гэж заасан.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль арваннэгдүгээр сарын 5-нд батлагдах ёстой байсан. Ерөнхийлөгч хориг тавиад бүхэлд нь хоригийг хүлээж аваад хууль хүчингүй болсон. УИХ-аас Засгийн газарт  2025 оны төсвийн хуулийг арванхоёрдугаар сарын 10-нд өргөн мэдүүлнэ шүү гэдгийг тогтоолоор үүрэг болгосон. Энэ ондоо багтааж батлах ёстой байгаа. Хуульд тусгайлан хугацааг заасан байгаа. Засгийн газраас нэн яаралтай горимоор өргөн барина, тэгэхээр УИХ нэн яаралтай горимоор хэлэлцэх үү гэдгээ шийдээд 30.2-ор явах юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Нэг удаагийн өөрчлөлт орох гэж байх шиг байна. Шинэ парламент шинэ тогтолцоогоор хуралдаад явж байгаа, үүнтэй холбоотойгоор өөрчлөх олон асуудал гарч ирж байна. УИХ-ын дарга “Ирсэн ирцээрээ урагшаагаа суудаг болъё” гэж байна, би дэмжиж байгаа. Яах гэж УИХ-ын гишүүн болдог билээ. Төр түмнээ төлөөлнө гээд маш их зүйлийг амладаг, маш их мөнгө хөрөнгө зарцуулдаг, худлаа үнэн ярьдаг. Уулыг нураана, усыг эргүүнэ гэдэг. УИХ-ын гишүүн болчихоод хуралдаа суудаггүй, ажилдаа ирдэггүй, ард түмнээ төлөөлдөггүй, ард түмний эрх ашгийн төлөө ажилладаггүй, хувийнхаа эрх ашгийн төлөө л ажилладаг. Энэ парламент гэхгүй урд талын парламентад зөндөө л байсан, энийг цэгцлэх ёстой. Яах гэж УИХ ын гишүүн болдог билээ, бодох ёстой.

Ер нь бол хуралдаа ирдэггүй,хувийн ажлаа амжуулаад,  худлаа үнэн яриад яваад байдаг хүмүүс олон сонгогддоггүй. Нэг л удаа сонгогдоод алга болдог.

Тийм болохоор олон сонгогдоод байгаа хүмүүсийг ад үзээд байх шаардлагагүй. Би өмнө нь буюу 2016 онд хуралдаа ирдэггүй гишүүдийг цэгцлэх гэж хууль санаачилж байсан. Урьд нь карт шургуулаад ирцэндээ орчихдог, өмнөөс нь кнопыг нь дараад санал өгдөг байсан. Тийм учраас УИХ-ын гишүүн хурууны хээгээр зөвхөн өөрөө санал өгдөг болгож, хуульчилж цэгцэлсэн. Үүнтэй адилхан энэ парламентын дэвшил нь ирсэн ирцээрээ асуултаа асууж байгаа. Одоо ирсэн ирцээрээ урагшаагаа суудаг болчих.

Яах гэж УИХ -ын гишүүн болдог билээ гэдгээ бодох ёстой. УИХ, Засгийн газрын ажлаа сайн хийх юм бол ард иргэд төрөө хүндэлдэг болно. Тийм болохоор аль аль нь хариуцлагатай байх ёстой. Төсвөө баталж чадахүй байгаагаас ард түмэн бухимдаж байна. Тийм учраас Дэгийн хуульдаа өөрчлөлт оруулж, хуралдаа ирдэггүй гишүүдийг цоллодог байя.

Нэг удаагийн хууль батлах гэж байгаа. Ерөнхийлөгч дахиад бүхэлд нь хориг тавибал яах вэ. Ямар зохицуулалт байна. Хэсэгчлээд хориг тавибал яах вэ?

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Энэ тухай ярилцсан. Одоо байгаа Дэгийн хууль дээрээ дэг нэмээд байгаа юм шиг ойлголт үүсээд байгаа. Одоо бид нарын хэрэглээд байгаа, өргөн бариад байгаа хууль үндсэндээ одоо мөрдөж байгаа Дэгийн хууль.

Дахиад хэрвээ хориг тавьсан тохиолдолд энэ арга замаараа явна. Дэгийн хуульдаа өөрчлөлт оруулна гэдгээ ярьж байгаа. Гэхдээ бас юу юугүй яарах нь учир дутагдалтай байна гэж үзсэн. Хэдэн удаагийн нэгдсэн чуулган явуулж үзээд одоо ч асуудал байгаагаа мэдээд шинэ зүйл байгааг олж хараад байна. Намрын чуулганаар явж үзээд энэний ард нэгдсэн дүгнэлт хийгээд Дэгийн тухай хуульдаа нэгмөр өөрчлөлт хийгээд явъя.

Онолын үүднээс яригдах асуудал бас бий. Эрх мэдэл хуваарилах онол дээрээ хэдийгээр Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй ч нөгөө талдаа УИХ -ын үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох, хууль батлах процессыг зогсоочих гажиг харагдаад байгаа.

Ажлын хэсэг дээр энийг ярьсан. Энэ УИХ чадамжгүй, шинээр бүрэлдсэн парламент нэг л болохгүй байна гэдэг юмыг гишүүд их ярьж байна. Хэтийдүүлсэн дүгнэлт хийгээд байгаа. Гэхдээ 126 гишүүнтэй парламентад шинээр орж ирсэн 80 гаруй гишүүд чамбайрах юм байна гэдэг сайн дүгнэлт харагдаж байна. Өмнөх шигээ бүлэглээд хүч түрээд багцлаад явдаг зүйл цаашдаа байхгүй юм байна. Хоёр намын бүлэг дээр ч байхгүй гэдэг нь гишүүдийн байр сууринаас харагдаж байгаа.

Энэ парламент миний бодож байгаагаар төсөв дээр үүсгэсэн шигээ олон зүйлийг тунгалагшуулах, сайн зүйл рүү нь чиглүүлэх сайн паралмент болох юм байна гэж дүгнэж байгаа гэлээ.

Эцэст нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад гишүүдийн 87.2 хувиар дэмжин, төсөл батлагдлаа.

 УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.

 

 

 

 

 

11 : 33
2024-12-4

Б.Пүрэвдорж: Идэж уугаад тулчихсан хүмүүсийн араншин өөр байх юм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая /2024.12.04/ эхлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, хууль тогтоомж хүчингүй болсонтой холбоотой Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Дээрх асуудлыг хэлэлцэх болоход Засгийн газрын сайд нарын ирц тааруу байсанд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж шүүмжлэлтэй хандлаа.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Ж.Батсуурь байгаа юм байна, бусад нь алга. Төсөвтэй холбоотой асуудал хэлэлцэх болохоор сайд нар нь алга болчихдог. Нэг их том том юм ярьсан хүмүүс. Төрийн ажил явдаггүй, хамтарсан гэчихээд. Ерөнхий сайд нь хамтраад УИХ нь хамтраад яваад байх шиг байгаа юм.

Доогуураа албан тушаалтнууд нь бүгдээрээ дунд хуруугаа өгчихөөд “Май та нартай хамтарна гэж байхгүй шүү” гэсэн ийм байдалтай.

Сайд нар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” компанийн удирдлага бүгдээрээ ийм байдалтай байна.

Т.Мөнхсайхан надтай өчигдөр яаж харьцаж байна даа. Идэж уугаад, баяжаад бүр юм нь тулчихсан хүмүүсийн араншин шал ондоо байх юм аа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Эртнээс төлөвлөсөн олон улсын арга хэмжээнд Ерөнхий сайд болон Засгийн газрын гурван сайд оролцоод явж байгаа. Бусад сайд нар УИХ-аар төсөв хэлэлцэх үед бүрэн оролцох ёстой.

Б.Дэлгэрсайхан гишүүний гадаад руу явах хүсэлт ирсэн, өнөөдөр цуцалсан. Төсөв хэлэлцэх үеэр сайд нар оролцоогоо бүрэн хангах ёстой.

Хэчнээн ч удаа төсөв хэлэлцэж байна, хэн хэнээс нь үүдэлтэй алдаа дутагдал дахин гарсаар л байгаа. УИХ -ын гишүдийн хэлээд байгаа саналыг хүндэтгэж авч үзээрэй.

Төсөв дээр Засгийн газрын гишүүд бүрэн байж, төсөв ерөнхийлөн захирагчийн хувьд салбарынхаа төсөвт оруулсан бодлогоо тайлбарлах хамгаалах үүрэгэй. Энэн дээр онцгой анхаарна шүү. Ерөнхий сайдын хувьд эртнээс төлөвлөсөн арга хэмжээнд оролцож байна гэлээ.

Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг арванхоёрдугаар сарын 2-ны өдөр яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлснийг парламент арванхоёрдугаар сарын 3-ны нэгдсэн хуралдаанаар баталсан.  Уг хуулиар УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон. Иймд Засгийн газар холбогдох төслийг дахин өргөн мэдүүлэхэд төсвийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх цаглавар, төсвийн төсөлд хийх олон нийтийн хэлэлцүүлгийн зохицуулалт хамаарахгүй байхаар заасан.

Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаас Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуультай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг дахин өргөн мэдүүлсэн тохиолдолд УИХ-ын чуулганаар хэлэлцэх дэгийн талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулан, А.Ариунзаяа, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Г.Очирбат, Б.Хэрлэн, Д.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Тус ажлын хэсэг  “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Уг төслөө Ёс зүй, дэгийн байнгын хорооны энэ сарын 3-ны өдрийн хуралдаанд танилцуулсан байна. Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцээд, гишүүд санал нэгтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулахыг дэмжсэн байдаг.

Хуулийн төслийн талаар танилцуулга хийсний дараа гишүүд асуулт тавьж эхлээд байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tojiljav 2 цагийн өмнө 103.168.34.25

ded dargaPurevdorj unen yrij bn , Munhshn , J.Enhbayr gesen tulaad ylzarsan etgeeduud 4 jil ordond tolgoi horogdoj zuguidaad gishuun said bolson n hashilsan hoolnoosch umhii boljee ,daraagiin 4 jil gej bas bdg biluu ? sanaj yvhad gemgui l huusun tolgoituud bdg shuu !

Avatar

Ок 4 цагийн өмнө 109.110.159.238

нэг юмыг ойлго монголчууддаа. бүх үеийн ерөнхийлөгчид ерөнхий сайд нөр улиран сонсогддог хүмүүсийн ажлын үр дүн яг одоогийн Улаанбаатар Монгол улс. утаа хавдар авилгал ядуурлаасаа бид дэлхийд толгой цохиж бнаа. өөр ярих юм бол бхгүй. юу үнэн энэ үнэн

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.161.235

Бямбацогт оо, чи бол өөрөө бас шалгарсан хулгайч шүү. Үгээ бодож яриарай. Дараагийн удаа чамайг Даваасүрэнтэй чинь хамт амбаардаад хөөж явуулах вий. Камер харж алцаганалгүй болгоомжтой байгаарай.

Avatar

966 6 цагийн өмнө 103.57.95.142

126 болоод олуулаа олон толгойтой олиггүй амьтдаар дүүрч нээх хол явгүй он гараад гудамд хөөрхийс

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.190.205

эргүү Данхыг итгэл үзүүлэх эсэхээр санал хураалт явуулья.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 8 цагийн өмнө 59.153.113.104

Нууц санал хураах үед ийм найдваргүй төхөөрөмжөөр санал хурааснаас цаасаар хураасан нь дээр.Яагаад гэвэл, гишүүн “Би зөвшөрсөн санал өгсөн юмсан, арай төхөөрөмж буруу заагаад миний санал татгалзсан дүн рүү орчихоогүй байгаа даа” гэж бодно. Татгалзсан санал өгсөн гишүүний толгойд үүнтэй адил бодол мөн төрнө.Цаасаар санал хураахад мөн цаг хугацаа их зарна

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.184.234

хулгай луйвар л сайн хийдэг нь даам юм биш үү. хийсэн бүтээсэн ажил гэж үгүй дүр үзүүлсэн алиалагч нар

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Санал хураах төхөөрөмжийнхөө найдвартай ажиллагааг хангаасай 8 цагийн өмнө 59.153.113.104

УИХ-ын чуулганы хуралдааны танхимын Санал хураах төхөөрөмжийг анх монгол инженерүүд бүтээсэн. Одоогийн төхөөрөмж анхныхаасаа үйлдлийн хувьд их боловсронгуй болжээ.Харин найдвартай ажиллагаа нь дорджээ.Энэ нь их уршигтай.Гишүүд төхөөрөмжид итгэхгүйгээс бүх маргаан гардаг. Гараар санал хураахад зарим гишүүн өөр юм хийгээд саналаа өгөхгүй, эсвэл гараа өргөж байгаа, үгүй нь мэдэгдэхгүй дутуу өргөнө.Үүнээс болоод зөвшөөрсөн, татгалзсан гишүүдийн тоо хуралдаанд оролцсон гишүүдийн тоотой таарахгүй.

Avatar

zochin 8 цагийн өмнө 202.179.18.242

idda ard tumniig tuluul songogdohchood huraldaa suudagui naad maknuudaa erguulen tatdag huuli gargaach AMARBAYSGALAN guai

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 9 цагийн өмнө 59.153.113.104

Улсын Бага Хурал 4 намаас бүрддэг байв. Маргах, хуучин, шинээрээ дуудалцах нь наад захын асуудал.Тэд хэн хэнийхээ дутууг нөхөн хамтраад шинэ нийгмийн харилцааны эрх зүйн шинэтгэлийн суурийг тавьсан. Шинэ Үндсэн хуулийн төслийн гол үзэл санааг АИХ-ын чуулган дээр УБХ-ын 4 намын төлөөлөл-депутатууд хамгаалж авч гарч чадсан.Одоогийн УИХ-д шинээр сонгогдсон гишүүд ажилдаа хичээн зүтгэж, ёс суртахууны доголдлоос хол байж чадваас маш их ирээдүй бий шүү.ХУВЬ ХҮНЙИ ИДЭВХ, САНААЧИЛГА МЭДНЭ ДЭЭ.

Avatar

Зочин 9 цагийн өмнө 103.212.117.138

олон сонгогдсон би бол загалмайлсан дархан аварга хулгайч авлигач гээд өөрөө өөрийгөө тунхаглаад байгаам уу муу түрүүний толгойд гарсан бөөс чинь

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.187.229

bymbatsogt aimaar bayjsan l gej bicheed bdag daa

Avatar

Бямбацогт мэт нь зхйл 10 цагийн өмнө 66.181.184.15

Ер нь бүгд зайлцгаа

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 59.153.115.142

олон сонгогдсоны хэрэг алга. эсрэгээрээ олон сонгогдож сандал суудал бөглөөд гай болоод байгаа юм биш үү. ажил сайжраад бгаа бол нэг хэрэг. сайжрахгүй болохоор хэрэггүй хүмүүс л дахин дахин гараад байна гэсэн үг биш үү

Avatar

иргэн 10 цагийн өмнө 202.179.22.28

үнэн үнэн авилга хээл хахууль нь бүр тулчихсан юмнууд тархинд нь нөлөөлөөд тэнэг тэнэг юм яриад суудаг болжээ. Мөнгө нь хатгаад орон гаран болцгоожээ Бямбацогт,Даваасүрэн гээд бүгд адилхан,Ичих булчирхай нь устчихдаг юм байна

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.131.225.242

Энэ лодойсамбуу гэж цээжний бангаар ш****г ямар ч мэдлэггүй сэтгүүлч гэхэд хэцүү нөхөр УИХ ын гишүүн болчих гэж инээдм шүү. Наараагаас дээрдэхгүй гар юм билээ шдээ. Нэг их хүний анхаарал татах гэсэн худ пи ар хийхээс цаашгүй мал. улаан бал гэдэг нэвтрүүлэг нь зүгээр нохойн баас байсан даа.

Avatar

Зочин 11 цагийн өмнө 66.181.180.119

Шинэ хуучин гэлгүйгээр улс орноо бодож ажиллах нь чухал шүү дээ. Үнэхээр болж бүтэх зүйл байдаг юм бол шууд ил тод гаргаад тавьж, бүх нийтэд ил болгож байж зөв зам руугаа орнр шүү дээ. Ямар нэгэн асуудал байдаг бол ил болгох нь чухал шүү дээ.

Avatar

Аахр 11 цагийн өмнө 202.126.88.218

Олон сонгогдсон гишүүдийн буруугаас улс орон ийм байдалд орсон муусайн өлөн цадаж ханадаггүй хулгайч шдээ. Ялангуяа бямбацогт бол Монголын төрд битгий хэл Монголд хэрэггүй хулгайч

Avatar

Zochin 11 цагийн өмнө 202.21.111.170

Энэ Амарбаясгалан гэдэг ямар мунхаг дарга бээ. Хуралдаа суухгүй таслаад алга болчихсон гишүүддээ арга хэмжээ аваач. Намын дарга нарыг дуудаад… хурал таслаад байгаа гишүүнийг жагсаалтаар орж ирсэн бол шууд хөөж жагсаалтын дараагийн хүнийг УИХ-д оруулах, тойргоос сонгогдсон бол тойргийн ард иргэдэд хүнээ татах уриалаг хүргүүлэх" гэх мэт санаа, санаачлага гаргаач.
Тэнэгтээд хуралд сууж байгаа гишүүнийг суудал урагшлууна гэнээ. Мал минь ямар картын архиа авах оочирлож байгаа юм уу.

Avatar

лутаа 12 цагийн өмнө 66.181.164.23

ирэхгүй байгаа хулгайчуудыгаа тэр чигт нь пялаад зайлуулаачээ, хувийхаа ажлыг хувьдаа л хөөцөлдөнө биз, зайлуулаад ордны хаалгаар дахиж оруулахгүй байх хэрэгтэй

Avatar

Иогэн 2024-12-04 66.181.161.47

Улсаа тонодог нам нэртэй арчаагүй хулгайчдын уурхай МАН болон АН …Одоо ХҮН сүгнэ эндсэн.
Өнгөрсөн түүх Өөрөөр хэлбэл 1400 ..1500….1600…1700 орнуудын түүх иймэрхүү увайгүй урвагч Алсын хараагүй хаад ноёдынгайгаар Монгол мөхлийн ирмэг дээр байсан .Одоо эдний гайгаар 2100 он гэхэд Монгол Хятад хүмүүсийн уурхай болно

Avatar

Зочин 2024-12-04 66.181.160.83

Пүрэвдорж голыг нь олоод хэлжээ

Avatar

Нэргүй 2024-12-04 202.9.40.164

Лаларуудыг л***р болго адгийн угаадс хүлээж бга өлөн зулбасгууд.

Avatar

Нэргүй 2024-12-04 103.212.117.96

Пүрэвдоржтой бөхийж харьцах стандарт байдаг юм уу ккк. Адилхан гишүүд танхимд уралцаж л байдаг биз дээ???

Avatar

сонгогч 2024-12-04 103.168.34.29

пүрэвдоржийг хэн тоохов дээ нарансэвстэйгээс гараа татаарай

Avatar

зочин 2024-12-04 202.21.104.2

Амарбаясгалаг дурак Ерөнхий сайдын дээр байх ёстой болохоос найз гээд өмөөрөөд доор нь ороод базуулаад явах ёсгүй шүү

Avatar

Нэргүй 2024-12-04 139.5.218.172

Тодорхой шдээ нотлох шаардлагагүй түмний нүдний өмнө ил байхад муусайн хулгайчид

Avatar

зочин 2024-12-04 66.181.191.179

Хэн гэгч сайд ямар хэмжээгий хөрөнгө идэж уусныг Пүрэвдорж нотол, Эс бөгөөс бусдыг гүтэгсэн хэргээр өөрөө хариуцлага хүлээх ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж