Оросын баячуудад давуу эрх олгох гэрээг цуцална

Оросын баячуудад давуу эрх олгох гэрээг цуцална

Оросын баячуудад давуу эрх олгох гэрээг цуцална

Гүржээс салан тусгаарласан Москвагийн дэмжлэгтэй Абхаз бүс нутгийн хууль тогтоогчид эсэргүүцлийн жагсаал болон удирдагчаа огцруулахад хүргэсэн Оросын хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах санал хураалт Мягмар гаригт явуулав. Тодруулбал, Орос, Абхазын эдийн засгийн сайд нар аравдугаар сарын 30-нд Москва хотноо уулзаж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай хэлэлцээнд гарын үсэг зурсан байна.

Уг гэрээ нь 18.8 сая ам.доллар ба түүнээс дээш хөрөнгө оруулалтад давуу эрх олгох тухай байсан бөгөөд энэ нь Оросын баячуудад Абхазын газар нутгаас худалдан авч, орон нутгийн бизнесийг шахалтад оруулах боломжийг олгоно гэж сөрөг хүчнийхэн үзсэн.

Хууль тогтоогчид уг гэрээг дэмжих санал хураалт явуулахаар төлөвлөж байсан ч арваннэгдүгээр сарын дундуур эсэргүүцлийн жагсаалтай тулгарсан юм.Жагсагчид тухайн үеийн ерөнхийлөгч Аслан Бжанияг абхазуудын амьжиргаанаас илүү Оросын эдийн засгийн ашиг сонирхлыг урьтал болгосон хэмээн буруутгаж, хурдны замыг хааж, засгийн газрын байруудыг эзэлжээ. Улмаар Бжания албан тушаалаасаа огцорч, орлогч нь түр хугацаанд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх болсон. Гэсэн хэдий ч тэрбээр ирэх оны хоёрдугаар сарын 15-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших бодолтой байгаагаа илэрхийлжээ. Орон нутгийн "Апсный" агентлагийн мэдээлснээр, Оросын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах тухай санал хураалтаар парламентын гишүүд 21-0-ийн харьцаатайгаар цуцлахыг дэмжсэн бол хоёр хүн түдгэлзсэн байна.

Гэсэн хэдий ч зарим сөрөг хүчний хууль тогтоогчид хоёрдугаар сард болох сонгууль дууссаны дараа хөрөнгө оруулалтын гэрээг дахин боловсруулах санал гаргажээ.

Сүүлийн жилүүдэд орос жуулчдын хамгийн их очих дуртай газар болсон Абхазын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ноёрхох стратегийн хүрээнд Кремль тодорхой хөнгөлөлт санал болгож магадгүй Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна. Түүнчлэн эсэргүүцлийн жагсаал болсны дараа Абхазтай харилцах дипломат харилцаанд сэв сууж магадгүй гэж Кремлийн зарим өндөр албан тушаалтнууд хэлж байжээ. Абхаз нь Гүржийн нутаг дэвсгэр гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Хар тэнгис ба Кавказын нурууны дунд оршдог бүс нутаг юм. Москва болон Тбилисийн хооронд 2008 онд болсон богино хэмжээний мөргөлдөөнөөс хойш Абхаз, Өмнөд Осетин улсууд Гүржээс салан тусгаарласан боловч де-факто Оросын нөлөөлөлд байдаг аж.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-04 66.181.180.146

новшийн оросууд энд тэнд хагалан бутаргаад л өөртөө нэгтгэх гээд л чичирчих юмаа. зэвүүн новшнууд шүү

Avatar

зочин 2024-12-04 66.181.160.50

Украйнууд сүүлийн хориод жилд Оросын олигархуудын хөрөнгийг идвэхтэй хураасан гэсэн… Бараг 80 гаран турбум ногооны хөрөнгийг хураасан юм дагуу да ..Тэгээд л Путин олигархуудынхаа шахалтаар Украйнруу дайрсан ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж