УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа идэвх муутай оролцож байгаад УИХ-ын дарга аргаа барахдаа урамшуулал хүртэл олгохоо хэлсэн. Ингэдээ "муу" сурлагатнуудыг хойгуур суулгаж, хэлэлцэж байгаа асуудалд идэвхтэй оролцож буй гишүүдийг урдуур суулгахаа мэдэгдсэн.
Гэсэн хэдий ч спикерийн үгийг ангийнхан нь "нохой хуцсан" дайтай сонсохгүй байгаад Д.Амарбаясгалан бухимдсан. Тэрбээр “Урд талын эгнээнд суудаг олон удаа парламентад сонгогдсон гишүүдийн суудал одоо ч хоосон байна. Тийм учраас УИХ-ын гишүүд ирсэн ирцээрээ суудлаа эзэлдэг байх зохицуулалт хийхээр журам боловсруулж эхэлсэн. УИХ-ын гишүүдээс ёс зүй, хариуцлагын асуудлыг ард иргэд маш ихээр шаардаж байна. Нийтээр нь харлуулдаг биш чуулганы хуралдаа идэвхитэй оролцдог, ажил хэрэгч байгаа хүмүүс нь УИХ-ын үйл ажиллагаанд оролцох оролцоогоор нь дэмжиж урамшуулдаг байдлаар дээрх журмыг боловсруулж байна. Олон нийтэд хов хоосон парламентын танхим харуулдаг байж болохгүй.
Хурал эхлээд удаагүй байна. Гэтэл 82 гишүүн ирцэнд бүртгүүлсэн боловч танхимд 60 гаруй гишүүн сууж байна. Өглөө орж ирж бүртгүүлчихээд гараад явчих юм. Нэг сайхан эрт ирдэг ирцтэй. Өдөржин хуралд суухгүй, бүх санал нь эсрэг гардаг гишүүд олон байна.
Шинээр өргөн барьсан төсөв хэлэлцэх үед олон улсын арга хэмжээнд эртнээс төлөвлөж, зайлшгүй оролцоод гадаад томилолттой явж байгаа хүмүүс бий. Тухайлбал, Ерөнхий сайд болон Засгийн газрын гурван гишүүн бий. Бусад Засгийн газрын гишүүд төсөв хэлэлцэхэд бүрэн оролцох ёстой. Б.Дэлгэрсайхан гишүүний гадагшаа явах томилолтын хүсэлт ирсэн. Түүнийг цуцласан. Төсөв хэлэлцэх үеэр сайд нар оролцоогоо бүрэн хангах ёстой. Бид хэчнээн ч удаа төсөв хэлэлцэж байна. Хэн хэнээс үүдэлтэй алдаа дутагдал удаа дараа гарсаар байна гэдэг дээр онцгой анхаарах ёстой.
Төсөв хэлэлцэх үеэр Засгийн газрын гишүүд бүрэн байж төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд оруужл ирсэн төсвөө тайлбарлах хамгаалах үүрэгтэй. Энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай” гэв
УИХ-ын 2024.12.04-ны Лхагва гаригийн ээлжит бус чуулганд 18 гишүүн дараах шалтгаанаар оролцоогүй байна. Тухайлбал, 11 гишүүн гадаад томилолттой, 5 гишүүн эмнэлгийн чөлөөтэй, 2 гишүүн чөлөөтэй буюу нийт 18 гишүүн оролцоогүй байна
Гадаад томилолтой:
- Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Алтангэрэл
- Шадар сайд Т.Доржханд
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа
- УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал
- УИХ-ын гишүүн Б.Батбаатар
- УИХ-ын гишүүн Ж.Бямбасүрэн
- УИХ-ын гишүүн Л.Лувсанжамц
- УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир
- УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
- УИХ-ын гишүүн Дам.Цогтбаатар
Эмнэлгийн чөлөөтэй:
- УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр
- УИХ-ын гишүүн П.Батчимэг
- УИХ-ын гишүүн А.Ганбаатар
- УИХ-ын гишүүн Д.Ганбат
- УИХ-ын гишүүн С.Лүндэг
Чөлөөтэй:
- УИХ-ын гишүүн Ж.Галбадрах
- УИХ-ын гишүүн Ч.Ундрам
Нэргүй 2024-12-04 202.9.41.53
SBayriin beltges n hylgaich
Нэргүй 2024-12-04 202.9.41.53
Зөвөө зөв.Энэ хулайчийн явсан газар нуль авилга хахуульөөр юу ч байргүй шүү
Зочин 2024-12-04 103.212.116.90
Одоо хаана хаанаа хариуцлагатай , дэг журамтай болъё . Ажлаа таслаад байгаа улсуудыг эргүүлж татдаг байх хэрэгтэй . Тэр гадаад томилолт юун олуулаа явдаг юм бэ . Арай хэтэрч бна шүү
Зочин 2024-12-04 202.55.191.194
Та нар ажлаа хий л дээ. Хийхгүй бол хийдэг хүмүүсийг нь гаргая.
Нэргүй 2024-12-04 192.82.65.119
Ажилдаа ирээгүй ажилтныг халдаг , тм болохоор Ажилдаа ирэхгүй байга гишүүдийг эргүүлэн татах эсвэл дахин нэр дэвших аливаа албан тушаалд томилогдох эрхүүдийг хасдаг хууль батлая, Үндсэн хуулинд хүн бүр эрх тэгш үйлчлэх ёстой, хариуцлагагүй гишүүдийг хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
Нэргүй 2024-12-04 66.181.187.229
ajilaaa hiigeeech
Zochin 2024-12-04 202.21.111.170
Үндсэн, үүрэгт ажил болох хуралдаа суухгүй бол "хөөе". НАмын жагсаалтаар орж ирсэн бол шууд хөөгөөд, жагсаалтын дараагийн хүнийг УИХ-д оруулах үүргийг нмын дарга нарт даалгах, Тойргоос сонгогдоод хурлаа таслаад байгаа хүнийг "тойрог"-ын ард иргэдэд нь "эргүүлэн татах" саналыг УИХ-аас гаргадаг байх зарчимд шилжье.
иргэн 2024-12-04 203.169.48.150
Улиралтын ирц 60%-д хүрэхгүй бол эргүүлэн татах арга хэмжээ авах хэргэтй. Иргэдийн төлөөлөл болж сонгогдочоод, төлөөлж чадахгүй бол байна гэсэн үг.
хэрүүлч өвгөн 2024-12-04 103.212.163.224
УИХ-ыг тараасан дээр.
Нэргүй 2024-12-04 103.168.34.26
ENE P Z DAGI HARTS MARTS HARAARAI ENE l***r CHIN GATSDAA BSN PZ DA GELUUUU BAS L SAIHAN HULGAICH SHU MONGOL TOMORIN ORD ACHIJ DUUSAJ BGA PZ DAADA
ичмээр дамшиг 2024-12-04 202.179.22.28
энэ нээрээ үнэн ДУРАК шүү,юу ярихаа цэнэж байгаач,сонгогч нарт нь л харуул. УИХ-ын гишүүд бүгд хувийн компаниасаа цалинждаг ,дахин сонгогдсон нь авилгадаа бялуурсан хүмүүсш дээ. Даваасүрэнгээс эхлээд бүгд…..
УИХ ТАР 2024-12-04 66.181.184.15
УИХ ТАР
ИРгэн 2024-12-04 202.21.104.2
Намын бүлгүүд ирцээ бүрдүүлж, гишүүдээ хуралд нь суулгадаггүй юм уу? Бусад орнуудад НАМЫН БҮЛЭГ энэ асуудлыг хариуцдаг. Манайд ч бас тэгэх хууль, журамтай. Хуйвалдах юман дээрээ бөөн бөөнөөрөө цуглачихаад хариуцлага, сахилга бат тал дээр нь ажиллахгүй юм бол намын бүлгээр ч яахав дээ.. Наадуул чинь Тамгын газраа тоохгүйш дээ. ккк
зочин 2024-12-04 103.29.144.172
УИХ-ын гишүүн болоод өргөсөн тангараг, Улсын ИХ Хурлын гишүүний ёс зүйн дүрэм зэргийг зөрчиж хуралдаандаа суухгүй байж нь хууль бус санагдана. Тийм гишүүдийн эгүүлэн татдаг болохсон
Нэргүй 2024-12-04 203.98.77.101
УИХ-ын гишүүний ажлын байрны тодорхойлолт, сахилга бат, цаг баримтлах, УИХ-д ямар үүрэгтэй оролцох зэргийг нь тодорхой болгож хуульчлах, УИХ-д хэдэн удаа аар шаар шалтгаанаар таслах, суухгүй байх зэргийг нь чанарын үзүүлэлтээр нь гаргаж хариуцлага тооцох, сахилгын, мөнгөн торгуулийн шийтгэл оноож улмаар УИХ-аас татдаг тогтолцоонд орж байж л жигдэрнэ. Тэрнээс урдуур хойгуур суулгаж онигоо болохоос хэтрэхгүй шүдгүй арслан минь
эсэргүүцэхээс өөр сонголт үгүй ээ 2024-12-04 103.57.94.211
Засгийг тэргүүлж байгаа хүний хувьд төсвөө засгийн газрын хурал дээрээ эхлэж ярилцааж тохироод их хуралд оруулох учмртай бус уу? Засгийн тэргүүн сангийн сайдтайгаа их хурал ирж танилцуулж бас хамгаалах юмаа хамгаалах ёстой болохоос биш өнөөдөртөө хоолой тулчихсан чухал биш онцын их ач холбогдолгүй хуралд өч дөчнөөн сайд нараа бас кнопчидоо дагуулж зүгээрийг хийж зугаалах нь яаж ч бодсон зөвтгөх аргагүй буруу ажил