“9.4 тэрбумын төсөвт өртөгтэй 32 төслийг зураг төсөвгүй баталсан”

“9.4 тэрбумын төсөвт өртөгтэй 32 төслийг зураг төсөвгүй баталсан”

“Аудитын цаг”

“9.4 тэрбумын төсөвт өртөгтэй 32 төслийг зураг төсөвгүй баталсан”

Нийслэл дэх Төрийн аудитын газар “Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт гаргажээ. Тус аудитын дүгнэлтийн талаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын хэлтсийн ахлах аудитор Б.Билэгтээс зарим зүйлийг тодрууллаа.


-“Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн, үр нөлөө аудит”-ыг ямар зорилгоор хийдэг вэ? 

-Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны А/100 дугаар тушаал, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2024 онд гүйцэтгэх сэдвийг үндэслэн “Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудит хийж гүйцэтгээд байна. Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны хөрөнгө оруулалтыг хуульд нийцүүлэн төлөвлөсөн эсэх, хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хуульд нийцүүлж, үр нөлөөтэй хэрэгжүүлсэн эсэх, хөрөнгө оруулалт нь үр дүнтэй хэрэгжсэн эсэхийг аудитаар үзсэн.

-Нийслэлийн бүх дүүрэгт хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг аудитад хамруулсан гэсэн үг үү?

-Аудитад нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэл удирдлагын хэлтэс, Худалдан авах ажиллагааны албыг хамруулсан.

Мөн 2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний төлөвлөлт, худалдан авалт, ажлын гүйцэтгэл, олгосон санхүүжилт, эрх бүхий байгууллагуудаас хяналт хийсэн ажлын тайлан зэргийг хамруулан хянаж үзлээ.

-Аудитаар илэрсэн зөрчлийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?  

-Худалдан авах ажиллагаа зохион байгуулж, гүйцэтгэгч сонгон шалгаруулсан 21,194.4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 128 төсөл арга хэмжээ буюу 53 хувийг аудитын түүвэрт хамруулан шалгахад 30 төсөл арга хэмжээнд дараах зөрчлүүд илэрсэн. Тухайлбал:

  • Ерөнхий нөхцөлийг магадлах шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй-16;
  • Санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй-1;
  • Тендерийн баримт бичигт боловсруулахтай холбоотой-3;
  • Техникийн чадавх болон туршлагыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй-5;
  • Тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага-5 зөрчил байна.

Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй, өрсөлдөх тэгш боломжийг ханган зохион байгуулсан ч зарим төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалтад ТББ болон тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ.

Аудитаар илэрч байгаа зөрчил арилахгүй, давтагддаг асуудлыг засахад аудитын зөвлөмж, албан шаардлагын дагуу төлөвлөгөө гарган, ажил хариуцаж буй албан хаагчдын үүрэг хариуцлагыг сайжруулж, шат шатны хяналтын үр нөлөөг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтой байна.

-2023 оны шинээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг төлөвлөхдөө зураг төсөв батлуулаагүй, шаардлага хангахгүй байх тохиолдол аудитаар илэрсэн байна. Үүнд ямар арга хэмжээ авахыг аудитаар зөвлөсөн бэ?

-2023 онд шинээр хэрэгжүүлэх 9,408.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 32 төсөл арга хэмжээг зураг төсөвгүйгээр баталсан байсан. Аудитаар “төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг төлөвлөх, батлахдаа хуульд заасан төсөвлөлтийн болон бусад шаардлагыг бүрэн хангуулах, шат шатны хяналтыг сайжруулах, хариуцлагатай, сахилга баттай байх зарчмыг мөрдөн ажиллах” талаар зөвлөмжийг дүүргүүдийн Засаг дарга нарт хүргүүлээд байгаа.

-Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ төсөв санхүүтэй холбоотой зөрчил ямар байсан талаар мэдээлэл өгвөл?    

-Санхүүжилтийг төсөл арга хэмжээний  гүйцэтгэлд үндэслээгүй олгосон, зарим дүүргүүд ажлын барьцааг авч үлдээгүй, өөр дансанд төвлөрүүлсэн, төсөвт татуулсан зэрэг зөрчлүүд гаргасан. Иймээс Нийслэл дэх төрийн аудитын газраас төсөл арга хэмжээний санхүүжилтийг гүйцэтгэлд үндэслэн олгох, барьцаа хөрөнгийн дансанд төсөл арга хэмжээний барьцааг бүрэн төвлөрүүлэх, төсөвт тусгасан  санхүүжилтийг хугацаанд нь бүрэн олгох, гэрээнд алданги тооцох заалт оруулаагүй зэрэг зөрчлийг давтан гаргахгүй байх талаар зөвлөмж хүргүүллээ.

Тус аудитаар дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга нарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг төлөвлөх, батлахдаа хуульд заасан төлөвлөлтийн болон бусад шаардлагыг бүрэн хангуулж, шат шатны хяналтыг сайжруулах, сахилга баттай байх зөвлөмж өгсөн. Мөн төсөл арга хэмжээний төлөвлөлт, худалдан авалт, гүйцэтгэлийн үе шатны зөрчил давтагдсаар байгаа учраас үүнийг таслан зогсоож хууль тогтоомжийг биелүүлж ажиллахыг зөвлөмж болгоод байна.

-Хоёр жил тутамд хийдэг аудит учраас энэ удаад өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийг ямархуу байдалтай хэрэгжүүлсэн байна гэж дүгнэсэн бэ?

-Зөвлөмжийн биелэлтийг дүүргүүдээс ирүүлсэн ч Төсвийн тухай хуульд заасан төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл арга хэмжээг төлөвлөсөн, худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа шаардлага хангаагүй гүйцэтгэгч сонгон шалгаруулсан, захиалагчийн хяналтыг дутуу хэрэгжүүлсэн, гэрээний биелэлтийг бүрэн хангуулаагүй зэрэг зөрчлүүд дахин давтагдсан байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgediin huselt 12 цагийн өмнө 103.57.94.211

Их бага ямар ч дүнтэй төслүүдийн зураг төсөл нь гараагүй байхад тухайн жилийн төсөвт хөрөнгө мөнгө суулгах нь нэг бол тэнэг эсвэл мөнгө цавчих арга мэх гэлтэй .Гэхдээ Данх хэдийгээр тоо мэдэхгүй боловсролгүй ч гэлээ мөнгө цавчихаа сайн мэднэ, Хамсаатнууд нь тархийг угаана

Avatar

Нэргүй 2024-12-04 66.181.161.235

Угаасаа л тэгдэгшдээ. Чиний хэлж байгааг тэгээд хэн тоож байна даа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж