Ч.Номин сайдын төсвөөс хэдийг хасав?

Ч.Номин сайдын төсвөөс хэдийг хасав?

Ч.Номин сайдын төсвөөс хэдийг хасав?

Засгийн газраас 2025 оны төсвөө дахин өргөн барьж, зарлагыг нь танахаар болжээ. Ингэхдээ соёлын салбарт төрөөс олгох хоёр, гурван зардлыг хассан байна. Түүний нэг нь олны шүүмжлэл дагуулсан соёлын ваучер буюу 18.3 тэрбум төгрөгийн төсөвтэй "Соёлын эрхийн бичиг"-ийг хасч, Хавдрын эмнэлгийн барилгын дэд бүтцэд 7.9 тэрбум төгрөгийг төсөвт тусгахаар болсон гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн багц хамгийн өндөр төсөвтэй сайд нарын тэргүүн эгнээнд бичигдэж байв. Ирэх онд нийт 598 тэрбум төгрөгийн төсвөөс соёлын эрхийн бичиг, кино урлаг дэмжих сан, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэгт төсөвлөсөн зардлыг танахаар санал оруулж байгаа аж. Тодруулбал,

Соёлын сайдын багцаас

  • Соёлын эрхийн бичиг буюу 18 тэрбумын ваучер
  • Кино урлаг дэмжих
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэгт төсөвлөсөн зардлыг танахаар санал оруулж байгаа аж.

Кино урлагийг дэмжих санд 2023 онд 403 сая төгрөг төсөвлөж байсан бол 2024 онд 2.5 тэрбум төгрөгийг төсөвлөж байв.

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬ:

Энэ хуулийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, төсвийг Засгийн газар батална гэдэг зүйл заалтыг хүчингүй болгох гэнэ.

  • 34.3.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх;
  • 34.3.3.инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
  • 34.4.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг Засгийн газар батална.

СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ:

Энэ хуулийн 8.2, 8.3 болон 8.4 дүгээр зүйл заалтыг хүчингүй болгоно.

  • 8.2.Үндэсний соёлын агуулгыг түгээх, таниулах болон соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг төрөөс үнэ төлбөргүй олгоно.
  • 8.3.Энэ хуулийн 8.2-т заасан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг 16-18 насны иргэнд жил бүр олгоно.
  • 8.4.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан үндэсний соёлын агуулгыг дэмжих, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичиг олгох, хянах, хэрэглэгчийн статистик мэдээлэлд үндэслэн хязгаарлалт тогтоохтой холбоотой журам болон эрхийн бичгийн санхүүжилтийн хэмжээг Засгийн газар батална.

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ:

Энэ хуулийн дөрөвдүгээр бүлгийг хүчингүй болгох гэнэ. Ингэснээр Соёлын яамны дэргэдэх Кино урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг сонгон шалгаруулалтыг зогсоох юм. Уг хуулийн дөрөвдүгээр бүлэгт,

  • 12.1.Кино бүтээх үйл ажиллагааг төрөөс дэмжих зориулалт бүхий Кино урлагийг дэмжих сантай байна.
  • 12.2.Кино урлагийг дэмжих сан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эх үүсвэрээс болон гадаадын киног Монгол Улсад гаргасны ашгийн 2 хувиас бүрдэх бөгөөд уг сангаас дараах хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ.
  • 12.2.1.эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилт;
  • 12.2.2.эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл олгох.
  • 12.3.Энэ хуулийн 12.2-т заасан хэлбэрээр дэмжлэг үзүүлэхэд улсын төсвөөс шаардагдах хөрөнгийн хэмжээг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, тухайн жилийн улсын төсөвт тусгаж батална.
  • 12.4.Энэ хуулийн 12.2-т заасан санхүүжилтийн хувь, хэмжээг Засгийн газар тогтооно гэж заажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
6
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ха ха ха 2024-12-04 103.145.234.83

тэгээд яг хэдийг, юу юуг хассан бэ, сэтгүүлч гуай. Юу ч ойлгосонгүй.

Avatar

Ганбаатар 2024-12-04 103.10.21.106

Соёл болон спортоо хасмаар юм. Тэр кино урлагыг дэмжих хууль ч гэх шиг. Хууль батлаж хэдэн саяыг авдаг дуулдсан. Тэр хуулиар нь хийгдсэн кино ч гэж үзээгүй хараагүй сонсоогүй. 1300 сая хүнээс бэлтгэгдээд шигшээд гарч ирсэн тамирчидын өөдөөс 4 сая хүрэхгүй хүнээс бор зүрхээрээ дасгалжуулагч нь ажилийн хажуугаар бэлтгэлээ хийлгээд цалингын зээл аван төрийн далбаагаараа нулимсаа арчаад зогсож байгаа тамирчидаа дэмж. Гуйж байна

Avatar

Нэргүй 2024-12-04 202.131.238.26

хулгайч алуурчны ичих нүүргүй хулгайч охин

Avatar

зочин 2024-12-04 66.181.180.253

Соёлын сайд рүү дайрч доромжлоод, ёс зүй, соёл, зөв иргэншил зэрэг чухал зүйлд чиглэсэн арга хэмжээнүүдийг унтраагаад байгаа нь зөв юм уу Харин үүнд онцгой анхаарах цаг болсон юм биш үү, Монолд хүн чанар сайн сайхан бүхэн аймшигтай сүйрч, ёс зүйгүй зэрлэг авирт араатнууд л олширч байна,Барууны хамаг муу муухай бүхэн дэлгэрч байна, Энэ аймшигт үзэгдлээс ядаж хүүхдүүдээ,өсвөр үеэ аврах хамгаалахыг бодох цаг болсог юм биш үү

Avatar

Нэргүй 2024-12-04 66.181.181.89

Соёлын асуудалд фашистууд л харгис ханддаг. Монгол соёлын зардлыг танах дээрээ хүрээгүй байна. Ер нь бүх салбарын төсвийг туйлшрагчдын амаар хасч таарахгүй.

Avatar

Наранбаатар 2024-12-04 163.172.152.31

Зөв зөв. Үр ашиггүй дэмий зардлуудыг нь хасаад хүүхдэд үнэхээр хэрэгтэй бодит амьдралтай зүйлүүдийг нь л үлдээсэн нь дээр. Жишээ нь: Янз бүрийн урлагийн сургалтууд харагдсан тэрийг нь заах хүн нь байдаг ч юм уу? үгүй юм уу ? даа гэж эргэлзэхээр.

Avatar

Нэргүй 2024-12-04 66.181.182.33

Соёлн яамтай яамгүй болно зүгээр наад яажгий хар хүүхнээ огуоруул өөрийн эдлэндээ өөрн хөрөнгөөр замаа тавь авгай мээн

Avatar

зочин 2024-12-04 66.181.180.253

Хамгийн зэрлэг араатнууд л ийм бохир зүйл хэлж ярьж бусдыг доромжилдог, Ийм зэрлэгүүд улам олширсоор,бид ч хууртсаар,

Avatar

dalaihuu 2024-12-04 66.181.164.23

Ходоод нь ххоосон өлмөн зэлмүүн гутал хувцасгүй хүүхдүүд юун соёлтой манатай эхлээд хоол унд дулаан байр дараа нь эцэг эхийг нь ажил орлоготой болгоо, орлоготой болсон гэр бүл аандаа соёлжих бусуу

Avatar

Нэргүй 2024-12-04 103.242.47.254

Энэ соёлын яам гэж хэнд ч юунд хэрэггүй яамаа татан буулга. баян айлын эрх охин эрхлүүлэхийн тулд монголын татвар төлөгчид хэтэрхий их мөнгө төлж байна. энэ яам байгуулагдаад монголчуудын соёл яаж дээрдсэн юм

Avatar

Нэргүй 2024-12-04 103.212.119.192

БУДАТАИ ХУРГА ИДЭСНИ ТӨЛБӨРҮ ЭЦГИГЭ ДУРАИСАН ШУНАЛИН ДЭВ СУКАГ ОГЦРУУЛ ТӨСВИНХ Н ТАЛИГ ХАС

Avatar

Нэргүй 2024-12-04 202.9.40.168

Одоогийн 22 яамнаас 15-ийг нь татан буулгаад, мэргэжлийн 7 яамтай, цомхон бөгөөд чадварлаг Төртэй үйл ажиллагаа явуулъя. Соёлын яам эд нар татвар төлөгчдийн 500+ тэрбум төгрөгөөр гараа угааж байна. Ямар ч хэрэггүй яам.

Avatar

Нэргүй 2024-12-04 202.126.89.155

эсрэгээр яамдууд орон тоогоо нэмж эхэлсэн гэнэ лээ…

Avatar

Номин гэгч наримгар чавка зайл 2024-12-04 66.181.184.15

Энэний сайд гэж юу байсан юм.

Ард түмнийг их дарлаад байвал нэг л өдөр тэсрэнэ дээ.

Avatar

Соёл, урлагийн бодлогын цөм нь Үндсэн хууль биш юм уу? Бодлогогүй яамыг ард түмэн яах гэж тэжээх вэ? 2024-12-04 202.21.104.2

Соёл урлагын салбар нийгмийн сэтгэлгээ, ёс зүй, төлөвшилд шууд бусаар нөлөөлөх чухал салбар. Нэг ёсондоо хуучнаар бол үзэл суртлыг чиглүүлэгч, одоогийнхоор бол соён гэгээрүүлэх үүрэгтэй.Гэтэл энэ улсад хүний оюун санаанд чиглэсэн ямарч бодлого алга. Нуль хүчирхийлэлтэй бүдүүлэг контентыг ямар ч цензургүй үйлдвэрлэж бн. Сайдаасаа авхуулаад гадны инфлүүнсэр нэртэй хогнуудыг шүтэж хэлбэрддэг. Ийм нийгэмд өссөн хүүхэд ямар хүн болох вэ? Үндсэн хуульд хүнлэг, энэрэнгүй нийгэм бүтээнэ гэсэн бгаа..

Avatar

Наранбаатар 2024-12-04 163.172.152.31

Харин тийм шүү. Ёс суртахуун бол хүний хамгийн их эрхэмлэх ёстой үнэт зүйл. Соёлын яам л уг нь ирээдүйн иргэдийн ёс суртахуун, үндэсний үзлийг төлөвшүүлэх ёстой юм байгаа юм. Гэтэл хүмүүс ойлгохгүй " хайран мөнгө үрээд" энэ тэр гээд байх юм.

Avatar

Ха ха ха 2024-12-04 202.126.89.155

ёс суртахуун, үндэсний үзлийг төлөвшүүлэх зөв боловч утаатай тэмцэлтэй адил замхарна дөө

Avatar

Нэргүй 2024-12-04 202.9.40.168

Хамтарсан Засгийн газар байгуулагдмагцаа 2024 оны төсөв 27 их наяд байхад тодотгол оруулж, гурван их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн 30 их наяд болгосон. Гэтэл дахиад ирэх оны төсвийг 35.8 их наяд төгрөгийн зарлагатай баталсан. Нэг ёсондоо өнгөрсөн 3-4 сарын хугацаанд 8.6 их наяд төгрөгөөр төсөв нэмэгдэнэ гэдэг аюултай үзүүлэлт… Төсвийг 1 их наядаар биш 9 их наядаар хасах ёстой.

Avatar

Нэргүй 2024-12-04 103.212.117.43

Идэж барахгүй хөрөнгөтэй байж Улсын мөнгө идэх гээд үхэх нь ээ. Үгүй мөн их ШУНАЛ аа

Avatar

Зочин 2024-12-04 59.153.114.59

Аялал жуулчиллыг өөр яаманд нэгтгээд соёлын яамыг татан буулгахад монголчууд нэг хэсэгтээ л амьдраад байна. Харин эрчим хүчгүйгээр нэг өдөр ч хэцүү болно.

Avatar

Нэргүй 2024-12-04 202.131.234.123

гэрээ бариад нүүрэсээ ухаж түлээд амьдарна

Avatar

Нэргүй 2024-12-04 66.181.187.212

eronhiilogch sain um hiisen shuu

Avatar

Zochin 2024-12-04 202.21.111.170

Даахгүй нохой булуу хураана. Юун ч олон салбарыг нэг дор нэгтгэсэн яам бэ. Соёл, аялал жуучлалын яам байхад Номинд хангалттай ажил байв. Спорт гэсэн бөөн хэрүүл, мөнгө нэхсэн асуудлыг Номин барахгүй. Залуучуудын яам гэж худлаа нэр зүүсэн мөнгө үрэх салбар. Нийгэм, хөдөлмөр хамгааллын яаманд харьяалагдах асуудал. ЭНэ хэвээрээ байвал "ахмадын яам "байгуулах нь удахгүй. Оюун-ЭРдэнэ уналаа даа. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр….

Avatar

Зочин 2024-12-04 202.9.40.78

Номин номин дэлгүүрийн үйлчлэгч хийвэл таарна.

Avatar

Нэргүй 2024-12-04 202.131.225.242

Номин гэж нармигар шар хүүхнийг огцруул. Монгол эйч дийнхээ захирлыг хийж явбал барав.

Avatar

ххх 2024-12-04 202.9.46.25

яг үнэн тэнэг хүүхэн тэр авч үлдэх гэж чичирч байгааг нь харсан биз дээ сэжгийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж