"Billboard" чарт Мягмар гаригт /2024.12.03/ дуучин Бейонсег 21 дүгээр зууны хамгийн агуу поп одоор нэрлэжээ. Бейонсегийн сүүлийн 25 жилийн нөлөөлөл, хувьсал зэргийг харгалзан үзэж ийн тодруулсан байна.
Бейонсе бол Грэммийн шагналыг хамгийн олон буюу 32 удаа хүртэж, дээд амжилт тогтоосон уран бүтээлч. Түүний энэ онд гаргасан "Cowboy Carter" цомог багагүй амжилт олсон тул ирэх нэгдүгээр сард энэ амжилтаа улам ахиулах төлөвтэй байна.
"Billboard"-ын чартын түүх ч бас Бейонсетой салшгүй холбоотой. Тодруулбал, түүний есөн дуу "Hot 100" чартын нэгдүгээр байранд, топ 10-т нь 24 дуу нь орж байжээ. Мөн түүний анхны "Dangerously In Love" цомгоос эхлээд нийт найман цомог топ 200 цомгийн жагсаалтыг тэргүүлж байсан.
"Billboard" өнгөрсөн наймдугаар сараас хойш сүүлийн 25 жилийн шилдэг 25 поп уран бүтээлчийг шалгаруулж эхэлсэн. Тэдний жагсаалтаар Тейлор Свифт хоёрдугаар байранд, Рианна гуравдугаар байранд ороод байна. Мөн Адель, Ариана Гранде, Жастин Бибер, Канье Уэст, Бритни Спирс, Леди Гага, Дрэйк нар эхний 10-т багтжээ. Цаашилбал, эхний 25 байранд "Bad Bunny", "The Weeknd", "One Direction", Майли Сайрус, Эминем, Ашер, Кэти Перри нар орж байна.
Холбоотой мэдээ