Орос, Германыг холбосон Дружба дамжуулах хоолойн нэг хэсэгт гэмтэл гарч, газрын тос бага хэмжээгээр гоожиж байсныг Польшийн шугамын оператор "PERN" илрүүлсэн байна. Тодруулбал, тус улсын баруун хэсгийг дамжин өнгөрөх хоолойд гэмтэл гарч, задралт өгсний улмаас газрын тос алдагдаж эхэлжээ. Гэхдээ нийлүүлэлтэд нөлөөлөх хэмжээний газрын тос алдагдаагүй тул засварын ажлыг эхлүүлэхээр түр хугацаанд Дружба хоолойг хаах болсон байна. "PERN" -ийн мэдээлснээр, "Өнгөрсөн долоо хоногийн Бямба гаригт/2024.12.01/ Германы газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хүрдэг баруун хэсгийн хоёр хоолойн нэгэнд буюу Пневи хотын ойролцоох түүхий нефтийн хоолой шингэн алдаж байгааг тогтоосон. Гэмтсэн хоолойн шахуургыг яаралтай зогсоосон бол хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангадаг хоёрдугаар хоолойгоор газрын тосны нийлүүлэлт үргэлжилж байна" гэжээ.
Дружба бол өдөрт хамгийн ихдээ 2 сая баррель дамжуулах хүчин чадалтай дэлхийн хамгийн том дамжуулах хоолойн нэг юм.
"PERN" ямар шалтгааны улмаас гэмтэл гарч, гоожиж эхэлснийг олж тогтоохоор ажиллаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд дамжуулах хоолой ямар ч аюулд өртөөгүй гэж олон нийтийг тайвшруулав. Мөн гэмтэл гарсан хоолойг солих ажлыг эхлүүлэх үед газрын тосны хангамжид нөлөөлөхгүй гэж онцолжээ.
Уг дамжуулах хоолойн сүлжээ 1960-аад онд эхэлсэн бөгөөд 5,500 км урттай.
Уралаас Беларусь, Украиныг дамжин өнгөрч Европ руу газрын тос шахдаг байна. Орос 2022 онд Украиныг түрэмгийлэх болсноор Герман худалдан авалтаа зогсоож, Европын холбоо Москвад хориг тавьсан байдаг. Гэсэн хэдий ч Унгар, Словак, Чех зэрэг төв Европын орнууд Оросын эрчим хүчний хангамжид түшиглэдэг тул Дружба хоолойг хориг арга хэмжээнээс түр чөлөөлсөн. Өнгөрсөн оны найм болон аравдугаар сард Дружба хоолойгоос мөн адил газрын тос алдагдаж байсныг илрүүлсэн бөгөөд хэсэгчлэн хааж байжээ.
Оноч 11 цагийн өмнө 66.181.190.220
Хориг тавина ч гэж…ОХУ шиг том улсад хориг үйлчлэхгүй…Хятад, Энэтхэг-т хориг тавих тухай ярихгүй…яагаад гэвэл ямар ч хориг үйлчлэх боломжгүй…Ираныг хоригоор суулгаагүй байж, яаж ОХУ-ыг суулгах юм бэ? анхнаасаа энэ худал байсан….жаахан хоролсон л байх… Хориг гэдэг чинь Монгол шиг улсыг л өвдөг дээр нь сөхрүүлж магадгүй.
Нэргүй 7 цагийн өмнө 103.212.117.132
Хориг тэр дорхоноо нөлөөлдөггүй юм.. Хоригын хор уршиг нь дунджаар 4-5 жилийн дараа л айхтар мэдэгддэг юм..
Нэргүй 3 цагийн өмнө 23.129.64.171
Байгалийн нөөцтэй улсад хориг нээх нөлөө байхгүй, харин технологийн нөөцтэй улс хоригт эмзэг байдаг! кк
өөө 11 цагийн өмнө 66.181.164.23
Улаа шагайсан хэдэн хүүхэд улс болж тоглож байхым даа,