Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар хуралддаг товтой. Уг тов ёсоор өнөөдөр Засгийн газар 14.00 цагт хуралдахаар тогтсон байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ. Хэдийгээр Ерөнхий сайд гадаад айлчлалтай байгаа ч Засгийн газрын хуралдаанаар цаг үетэй холбоотой хэлэлцэх асуудлууд олон байгаа учраас цахимаар оролцох юм байна.
Засгийн газрын хуралдаанаар 2025 оны төсвийн зарлагыг бууруулж, дахин өргөн барих төсөв болон бусад 10 гаруй асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцэн баталсан Монгол Улсын 20245 оны төсөв болон хамт өргөн мэдүүүлсэн холбогдох хуулиудад хориг тавьсантай холбоотойгоор Засгийн газраас дахин ирэх оны төсвийн төсөлд тодотгол оруулах шаардлага тулгарсан юм. Тиймээс Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. 2025 оны улсын төсөв, холбогдох бусад хуулиудын төслийг 2024 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Про 9 цагийн өмнө 66.181.178.251
Хүчилтөрөгчийг бууруулна гэв үү?нүүрсхүчлийн хий байлгүй
Нэргүй 10 цагийн өмнө 202.126.89.219
Төсв цөөн хэдэн үмхий хулгайч манж хужаагууд тийм ийм юм барин засна гэж хулгайлдгүймаа хогиын хулгайч манж хужаагуудыг пайз зүүж дуусга2.
Нэргүй 11 цагийн өмнө 202.126.90.227
ЗГ гайгүй бгаа
сдөс 12 цагийн өмнө 59.153.86.209
Данх огцрох өргөгдлөө өгсөн үү
И 2024-12-04 103.168.34.146
Одооноос огцрох асуудлаа ярьж бай.
Нэргүй 2024-12-04 103.212.119.179
Оюун-ЭРдэнэ монголыг огт боддооггүй, яаж албан тушаалтайгаа үлдэх вэ л гэж боддог нохой байж, мэдлэгтэй залуусыг сонгож томилж чаддаггүй, өвгөн эмгэчүүлээ тойрч албан тушаал өгч байгаа зэргээс харахад тэр бол аймхай хулчгар н**ш
Нэргүй 2024-12-04 66.181.190.205
Данхановыг огцруулах хэрэгтэйболно шүү