Энэ өдрийн NBA-ийн эхний тоглолт дорнод бүсийн дээрх хоёр багийн хооронд явагдана. Энэ улиралд аль аль нь сайнгүй байгаа ч бүрэлдэхүүний хувьд тэд эрс тэс ялгаатай. Улирлын өмнө филигийн залуус аваргын фаворитуудын нэгээр нэрлэгдэж байсан бол одоогоор драфтын тэргүүн өрсөлдөөнд явж буй. Үүний гол шалтгаан мэдээж бэртэл гэмтэл. Багийн их гурвал болох Жөүл Эмбийд, Пол Жорж, Таярис Майкси нар ээлжлэн гэмтэж хамтдаа хэдхэн тоглолтод л тогложээ. Гэхдээ тэд энэ үед нэгэн шинэ залууг гаргаж ирсэн нь Жаред Маккэйн. Өнгөрөгч драфтын ангийн 16 дах сонголт тэрбээр багт шидэгчийн байрлалд тоглож чадна гэдгээ харуулаад байгаа.
Энэ улиралд Жаред Маккэйн 16 оноо, 2.5 самбар , 2.6 оновчтой дамжуулалт
Мөн Пол Жорж сүүлийн тоглолтод бэртлээсээ эргэн ирсэн бол Максигийн сайн тоглолт үргэлжилж хожил байгуулсан. Удахгүй Жөүл Эмбийд ирэхээр тэдний нөхцөл байдал улам л дээрдэх биз.
Харин Шарлотт хотын шумуулнууд сүүлийн таван тоглолт дараалан ялагдав. Улирлыг 6:14 амжилттай үргэлжлүүлж байгаа тэд ирэх тоглолтуудад дахиад л хожигдохоор харагдаж байна. Учир нь энэ улиралд 30:5:5 үзүүлэлт дундажлаж байсан багийн лидэр Ламело Болл дөрвөн долоо хоног тоглох боломжгүй болсон. Гэхдээ бэртсэн тоглогч зөвхөн тэр биш. Багийн хамгаалалтын гол тулгуур Грант Уиллиамсын улирал дууссан бол довтолгооны чухал сонголт Майлс Бриджес болон Тре Манн нар уг тоглолтыг өнжинө.
Иймээс бид Филадельфиа 76 баг хожих сонголтыг санал болгож байна.
Нэргүй 2024-12-04 59.153.115.150
Эмбийд явцгүй болсоон