
Хаан Альберт II Бельгийн улс төрийн гол намуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзасны дараа хэлэлцээрийг зохицуулж, тохиролцоонд хүрэх асуудлыг шийдэхийг хууль тогтоох танхимын хоёр ерөнхийлөгчэд даатгах шийдвэр гаргасан аж.
Эвслийн засгийн газрыг тэргүүлж байсан Элио ди Рупо огцорсон нь улс төрийн хямралыг улам гүнзгийрүүлж, сонгууль болж өнгөрснөөс хойшхи гурван сарын хугацаанд ялагч, ялагдагч тодроогүй байна. Бодит байдал дээр хямрал зөрчил нь Бельгийн франц хэлээр ярьдаг бүс болон фламандчуудын хоорондын зөрчлөөс үүдэн гарч байгаа ажээ. Фламанчдууд илүү эрх мэдэл хүсч байгаа ба ядууран сульдаж буй франц хэлтний бүсийнхэн энэ байдлаас болж, Бельги улс сарнин бутрахад хүрэх бий хэмээн болгоомжилж байгаа ажээ.
Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг