НЭМЭЛТ 20:30
Өмнөд Солонгост үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор засгийн газрын хэд хэдэн албан тушаалтан огцрох өргөдлөө өгсөн. Батлан хамгаалахын сайд Ким Ён Хён ч бас тэдэнтэй нэгдэн өргөдлөө өгчээ. Тэрбээр олон нийтийг төөрөгдүүлж, бухимдуулж байгаадаа уучлалт хүссэн байна. Мөн цэргийн дэглэмийн хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж хэлжээ. Юн Сук Ёл өргөдлийг хүлээн авах хүртэл Ким үүрэгт ажлаа хэвээр үргэлжлүүлнэ.
Ким Ён Хён Батлан хамгаалахын сайдаар ажиллаад хэдхэн сар болж байна. Гэсэн ч цэргийн онц дэглэм тогтоох Юн Сук Ёлын шийдвэрт түүнийг нөлөөлсөн гэж үзэж байна. Солонгосын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар тэрбээр өөрийн биеэр энэ санаагаа ерөнхийлөгчид санал болгож, улмаар Мягмар гаригийн орой цэргийн командлагчдад тушаал өгсөн аж.
Үндэсний ассамблейн байрны гадаа сөрөг хүчний намууд жагсч буй бол энгийн иргэд Юн Сук Ёлыг огцрохыг шаардаж, ерөнхийлөгчийн ордоныг чиглэн жагсч байна.
НЭМЭЛТ 17:00
ХҮН БҮР ЮН СУК ЁЛД УУРЛААГҮЙ
Хүн бүр Юн Сук Ёлд уурлаагүй. Тодруулбал, зарим улстөрч түүнийг дэмжиж байна. Юныг дэмжигчдийн нэг болох Өмнөд Солонгосын ерөнхий сайд асан Хван Кио Ан импичментийг эсэргүүцэж байна. Мөн тэрбээр Юн Сук Ёлын шийдвэрийг цуцлахыг дэмжсэн Үндэсний Ассамблейн даргыг баривчлахыг уриалжээ. Бусан хотын зөвлөлийн гишүүн Пак Жонг-Чол мөн дайны байдал зарласныг идэвхтэй дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Дэгү хотын дарга Хон Жун Пё импичменттэй санал нийлэхгүй байгаагаа фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.
НЭМЭЛТ 16:05
ӨМНӨД СОЛОНГОСЫН ЗАРИМ АЛБАН ТУШААЛТАН ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ ӨГӨВ
Юн Сук Ёлын ахлах зөвлөхүүд засгийн газрын бүрэлдэхүүнийг бүхэлд нь огцруулах санал тавьсан билээ. Тэгвэл ерөнхийлөгчийн бүх ахлах нарийн бичгийн дарга нар, мөн түүний Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Үндэсний бодлогын газрын дарга нар бүгд огцрох өргөдлөө өгчээ. Юн Сук Ёл хүлээн зөвшөөрвөл огцрох хүсэлт хүчин төгөлдөр болох юм.
Мөн тус улсын идэвхтнүүд өнөөдрөөс эхлэн ерөнхийлөгчийг огцрохыг шаардан орон даяар олон хоног эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын хоёр дахь том хот Бусанд идэвхтнүүд ирэх долоо хоногоос өдөр бүр жагсахаар төлөвлөжээ. Харин баруун өмнөд Гванжу хотод өнөө орой 1000 орчим иргэн жагсах төлөвтэй байна. Зүүн өмнөд Дэгү, Похан болон Чежү арлын өмнөд хэсэгт мөн жагсаал болох төлөвтэй байна.
НЭМЭЛТ 15:20
ЦЭРГИЙН ОНЦ БАЙДАЛ ДАХИН ЗАРЛАЖ МАГАДГҮЙ ГЭВ
Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мён ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, хамтдаа тэмцэхийг уриалж байна. Тэрбээр "Нөхцөл байдал дээрдээд ирмэгц эрх баригч нам дахин цэргийн онц байдал зарлаж магадгүй гэж би бодож байна. Өнгөрсөн шөнө болсон явдал бол ард түмний эсрэг хийсэн эргэлт" гэжээ.
Мөн Үндэсний ассамблейн гадна цугласан жагсагчид ерөнхийлөгч Юн Сук Ёлыг цэргийн онц байдал зарласан шийдвэрийнхээ төлөөсийг төлөхийг шаардаж байна.
НЭМЭЛТ 14:20
ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛ ХЭВИЙН БОЛЖ ЭХЭЛЖЭЭ
Юн Сук Ёл цэргийн онц байдал зарласан үйл явдлыг "улс төрийн газар хөдлөлт" гэж нэрийдэж байна. Энэ үйл явдлын дараа Өмнөд Солонгост өдөр тутмын амьдрал хэвийн болж эхэлж байгааг "CNN" агентлаг мэдээллээ. Тухайлбал, Өмнөд Солонгос руу нэвтрэх гол гарц болох Инчоны нисэх онгоцны буудалд өнөө өглөөний байдлаар ямар нэг нэмэлт хамгаалалт, шалгалт гараагүй байжээ. Мөн Сөүл хотын кафе, хоолны газрууд үдийн цайны цагаар урьдын адил оффисын ажилчдаар дүүрсэн байна. Улс төрийн үймээн самуун, эсэргүүцлийн жагсаал өрнөсөн ч нийслэлийн гудамжинд амьдрал хэвийн байна гэдгийг "CNN"-ын сурважлагч Ватсон газар дээрээс нь мэдээлэв.
Сөрөг хүчний зургаан нам Юн Сук Ёлыг огцруулахыг шаардсан хуулийн төслийг өргөн барьсан билээ. Уг хуулийн төслийг орон нутгийн цагаар 14:40 цагт тус улсын хууль тогтоох байгууллага болох Үндэсний ассемблейд өргөн мэдүүлсэн байна. Хуулийн төслийг Пүрэв гаригт Үндэсний ассамблейн нэгдсэн хуралдаанаар танилцуулж, Баасан юм уу Бямба гаригт явуулахаар төлөвлөж байна.
Өмнө дурдсанчлан, Өмнөд Солонгосын үндсэн хуулийн дагуу импичментийг олонх буюу нийт хууль тогтоогчдын гуравны хоёр нь батлах ёстой. Дараа нь уг саналыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэх ба шүүхийн зургаан гишүүн импичментийг хэвээр үлдээх санал өгвөл ерөнхийлөгчийг огцруулах юм.
НЭМЭЛТ 13:30
72 ЦАГИЙН ДОТОР САНАЛ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧИЛЖ БАЙНА
Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дак Сү болон бусад дээд албан тушаалтан үүсээд буй асуудлаар 14:00 цагт яаралтай хуралдах гэж байна. Юн Сук Ёл энэ уулзалтад оролцох эсэх нь тодорхойгүй байна.
Хууль тогтоогчид 72 цагийн дотор санал хураах хуулийн төсөл санаачилж байгаагаа мэдэгдлээ.
Цэргийн дэглэмийг цуцлах санал хураалтаас өмнөх богино хугацаанд 30 орчим зэвсэгт цэрэг Үндэсний ассамблейн талбай руу нисдэг тэргээр дор хаяж 24 удаа нэвтэрсэн тухай Үндэсний ассамблейн ерөнхий нарийн бичгийн дарга Ким Мин Ки мэдэгдсэн билээ. Шинэчлэгдсэн мэдээллээс харвал 230 орчим цэрэг эхлээд нисдэг тэргээр нутаг дэвсгэрт нэвтэрсэн бөгөөд өөр 50 цэрэг Үндэсний ассамблейн ханыг давсан байна. Цэргүүд эхэндээ хаалгаар орох гэж оролдсон ч бүтэлгүйтмэгцээ алх сэлтээр цонхыг хагалж, хүчээр нэвтэрсэн гэв.
НЭМЭЛТ 12:45
ИЙМ ҮЙЛ ЯВДАЛ БОЛЖ МАГАДГҮЙГ АРДЧИЛСАН НАМЫН ХУУЛЬ ТОГТООГЧ АНХААРУУЛЖ БАЙЖЭЭ
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлын ахлах зөвлөхүүд засгийн газрын бүрэлдэхүүнийг бүхэлд нь огцруулах санал тавьж байна. Юн Сук Ёлыг намаас хөөх санал гарсан ч эрх баригч намын хууль тогтоогчид янз бүрийн байр суурьтай байгаа аж. Мөн Ардчилсан намын томоохон зүтгэлтэн Пак Чан Дэ ерөнхийлөгчийг ажлаа өгөхийг уриалжээ. Тэрбээр “Юн нэн даруй огцрох ёстой. Дайн зарласныхаа төлөө тэр эх орноосоо урвасан хэргээс зайлсхийж чадахгүй. Тэр бүх хүмүүсийг цочирдууллаа. Тэр бол ардчилал, үндсэн хуульд заналхийлж буй аюултай нэгэн” гэжээ.
Ардчилсан намын хууль тогтоогч Ким Мин Сок зэрэг зарим улстөрч ийм үйл явдал болж магадгүйг саяхан анхааруулж байжээ. Тодруулбал, наймдугаар сард Ким Мин Сок Дээд зөвлөлийн хурлын үеэр” Юны засаг захиргаа дайны байдал зарлах онцгой байдлын төлөвлөгөө боловсруулж байна гэж үзэх үндэслэлтэй шалтгаан надад бий" гэж хэлж байв. Есдүгээр сард тэр энэ айдсаа дахин илэрхийлж, хэвлэлийн бага хурал хийсэн байна.
НЭМЭЛТ 11:20
ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ХАРИУЦЛАГА ТООЦНО
БНСУ-ын Үндэсний ассамблейн ерөнхий нарийн бичгийн дарга Ким Мин Ки цэргийн онц байдал зарлах үеэр хүмүүсийн бие махбодид учруулсан хохирол, хууль бус үйлдлийн төлөө цэргийн алба хаагчдад хариуцлага тооцно гэв. Мөн "Өнөөдрөөс эхлэн Үндэсний батлан хамгаалах яам, цагдаа гэх мэт хүмүүсийг Үндэсний ассемблейд нэвтрэхийг хориглож байна. Ерөнхийлөгчийн тушаалын дагуу Үндэсний ассамблейд нэвтэрсэн цэргүүдийн хууль бус үйлдлийг харуулсан камерын бичлэгийг удахгүй дэлгэнэ. Цэргийн дэглэмийг цуцлах санал хураалтаас өмнөх богино хугацаанд 30 орчим зэвсэгт цэрэг Үндэсний ассамблейн талбай руу нисдэг тэргээр дор хаяж 24 удаа нэвтэрсэн" гэлээ.
Эрх баригч Ардын хүчний нам олон цаг хуралдсаны эцэст 11:00 цагийн орчимд дуусчээ. Намын гишүүд хэлэлцэх асуудлын нэг, хоёрдугаар асуудал дээр үндсэндээ санал нэгдсэн ч гурав дахь асуудал маргаантай байгаа аж. Тиймээс өнөөдөр үдээс хойш дахин хуралдах болжээ.
Хууль тогтоогчид ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцруулах хуулийн төслийг өргөн барьж магадгүйг бид мэдээлсэн билээ. Тус улсын импичментийн үйл явц харьцангуй хялбар байдаг. Тодруулбал, Үндэсний ассамблейн 300 гишүүний гуравны хоёроос илүү нь буюу 201-ээс доошгүй саналаар импичмент зарлах ёстой. Импичмент батлагдсаны дараа Өмнөд Солонгосын засгийн газрын салбарыг хянадаг есөн хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл болох Үндсэн хуулийн цэцийн өмнө шүүх хурал болно. Шүүхийн зургаан гишүүн импичментийг хэвээр үлдээх санал өгвөл ерөнхийлөгчийг огцруулах юм.
НЭМЭЛТ 10:15
ВОНЫ ХАНШ САВЛАЖ БАЙНА
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл онц байдал зарласны дараа воны ам.доллартай харьцах ханш 1425-аас 1445 болж огцом савлав. Харин Үндэсний ассамблей онц байдлыг цуцалсны дараа 1418 вонд хүрч бага зэрэг чангарлаа.
НЭМЭЛТ 09:50
"ЮН СУК ЁЛЫГ БАРИВЧИЛ"
Ерөнхийлөгч Юн Сук Ёл цэргийн онц байдлын зарлигаа цуцалсан боловч Сөүл хотын ЁнДёнпо дахь Үндэсний ассамблейн гадна жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Иргэд гудамжаар бужигнаж, "Юн Сук Ёлыг баривчил" гэж хашгирч буйг "BBC" өнөө өглөө мэдээлжээ. -1 хэмийн хүйтэнд уриа лоозон барьсан иргэд гадаа жагссаар байна.
Ерөнхийлөгч Юн Сук Ёл өнөө өглөөний хуваарьт хурлыг цуцалжээ.
Өмнөд Солонгосын 40 орчим хууль тогтоогч Юн Сук Ёлыг огцруулах хуулийн төслийг өнөөдөр өргөн барьж магадгүй байна. "Ерөнхийлөгч Юн улс орныг хэвийн удирдаж чадахгүй болсон нь бүх ард түмэнд тодорхой харагдлаа. Тэр огцрох ёстой" гэж Ардчилсан намын ахмад гишүүн Пак Чан-Дае хэлжээ.
Мөн тус улсын хамгийн том үйлдвэрчний эвлэлийн нэг болох Солонгосын үйлдвэрчний эвлэлийн холбоо Юн Сук Ёлыг огцрох хүртэл ажил хаяхыг гишүүддээ уриалав. Тус холбоо нь нэг сая гаруй гишүүнтэй.
Гэхдээ өнгөрсөн шөнө болсон үйл явдлыг үл харгалзан Өмнөд Солонгос ерөнхийдөө хэвийн, тайван байдалтай байгаа аж. Хичээл, сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдана гэж өнгөрсөн шөнө Боловсролын яамнаас зарласан тул улс даяарх сургуулиуд нээгдсэн. Цаашилбал, төрийн үйлчилгээ, шүүх, дүүргийн тамгын газар, банкууд нээлттэй, хэвийн ажиллаж байна.
ЮН СУК ЁЛ ЦЭРГИЙН ОНЦ БАЙДЛЫН ЗАРЛИГАА БУЦААВ
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өчигдөр орой /2024.12.03/ цэргийн онц байдал зарлаж буйгаа мэдэгдсэн билээ. Тус улсын сөрөг хүчин төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, бослого гаргах гэж байна гэж үзсэн тул ийм шийдвэр гаргасан байна.
Энэ шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын удирдагч Ли Жэ Мён бүх хууль тогтоогчоо Үндэсний ассемблейд цуглаж, хуралдахыг уриалсэн. Гэхдээ Үндэсний ассамблейн гишүүдийг барилга руу нэвтрэхийг хориглож, ассамблейн гадаа цагдаа нар гарсан байв. Цагдаа нараас гадна ассамблейн байрны дээгүүр нисдэг тэрэг эргэлдэж, дээвэр дээр нь газардсан байна.
Үндэсний ассамблейн гадаа цуглагсад "Дайны дэглэмийг эсэргүүцэж байна", "Дарангуйллыг устга", "Хаалгыг нээ" гэх зэргээр хашгирч байжээ.
Өмнөд Солонгосын хуулийн дагуу Үндэсний ассамблей санал хураалт явуулах замаар цэргийн дэглэмийг цуцлуулах боломжтой. Үндэсний ассамблейн дарга Ву Вон Сик орон нутгийн цагаар 01:00 цагийн орчимд цэргийн дэглэмийг цуцлахыг хүссэн тогтоолоо өргөн барьжээ. Улмаар ассамблейн 300 гаруй гишүүний 190 нь санал хураалтад оролцож, бүгд дэмжсэн байна.
Ерөнхийлөгч дайны байдал зарлаж ард түмнээ цочирдуулсан Өмнөд Солонгосын парламентын гадна болон доторх эмх замбараагүй байдал үүссэн. Цагдаа нар болон жагсагчдын үймж буй зураг цахим орчинд харагдаж байна.
Цагдаа нар оруулахгүй байсан тул 1.5 метр өндөр хашааг давж байж орж ирэхээс өөр аргагүй болсон гэдгээ Өмнөд Солонгосын сөрөг хүчний төлөөлөгч Ли Сон Юн санал хураалтын өмнө ярьжээ.
Санал хураалтын дараа цэрэг цагдаагийн алба хаагчид ассамблейн байрыг орхин гарсан боловч гишүүд таралгүй шөнө дөл хүртэл хүлээсэн. Төлөөлөгчид парламентыг тараах оролдлого гарч магадгүй гэж болгоомжилсон байна.
Улмаар ерөнхийлөгч Юн Сук Ёл зарлигаа буцаах болсон тухай "BBC" шөнийн 03:30 цагийн орчимд мэдээлжээ. Тэрбээр "Би Үндэсний ассамблейн шаардлагыг хүлээн авч, засгийн газрын хуралдаанаар дамжуулан цэргийн байдлыг цуцлах болно” гэж өглөө 05:30 цагийн орчимд мэдэгдсэн байна.
Нэргүй 1 минутын өмнө 103.168.34.2
ХОЙД СОЛОНГОСТОО БУУЖ ӨГЧ НИЙЛЭХ БАЙХАА ..АНУ -С ХОЛДСОН ДЭЭР БОЛЛОО..
Ах 14 минутын өмнө 66.181.176.14
Юу болоод байгаа юм бэ, юу ч ойлгохгүй байна. Зодоон болоод байгаа юм уу.
shinee 3 цагийн өмнө 103.168.34.56
ene eruhiilegch Ukraind ailchilj ehelsnees hoish suudal n untsugsun , tendees butshad oros , hytadiin agaariin zam haagdaj barag nutagtaa oroh zaigui bolj bsn , odoo ogtsorhoos uur argagui bolj !
966 3 цагийн өмнө 103.57.95.142
энэ бол ухаантай ерөнхийлөгчийн суу заль том жүжиг байдагулсаа авардаг гарц натог хулхидаж байна .
Bon 5 цагийн өмнө 202.9.40.171
vonoor heden togrog hiib baij bezda
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.184.234
Өөрийн гэсэн үзэл бодолтой улсууд ийм л байдаг юм байна. манай нөхдүүд бол өлөн царайлаад мөнгө хаа байна тэнд л байдаг цайрсан новшнууд юм дөө
Нэргүй 1 минутын өмнө 103.168.34.2
ГӨЛӨГ МИНЬ ӨМНӨД СОЛОНГОС АМЕРИКИЙН КОЛОНИ ОРОН ШҮҮ…
Нэргүй 6 цагийн өмнө 45.117.35.45
тэмцэж чаддаг улс даа Яаж ч эргэж болно Иашинаа унах эрхгүй Монголчууд биш шүү
Нэргүй 6 цагийн өмнө 139.5.219.72
Юун жүжиг тавиад байна вэ? Баруун Европынхон ба өндөр хөгжилтэй орнуудын иргэд хуурамч жагсаал цуглаан хийж, Оросуудыг ба Монголчуудыг жагс гэж уриалдаг юм.
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.182.115
мал
Нэргүй 8 цагийн өмнө 172.59.185.249
ene erinhiilugch uu ogtsoruulah baih teneg hun yagaad songoj ba a USA zunuud soliorol tussan hun sonhoj Isreal Ukraine d dainiig hiisen usa magadgui s Korea g hoidru dainiig ehluuleh gej ene tenegiig songoj de
зочин 9 цагийн өмнө 66.181.189.174
ЮН Сук Ёл муу эр дайнд хөөрнө гэдэг Зеленскийн өрөөсөн болох гээгүй бол хойд хөрштэй эвийг эрхэмлэн ард иргэдээ дайн дажингүй амар амгалан эв найрамдал элэг бүтэн амьдрах арга бодох хэрэгтэй шд
Нэргүй 7 цагийн өмнө 192.82.92.204
За болидоо хойд хөршийн ганц тарган хүн болох дарангуйлагч мангар бацааны оролцоогүйгээр өмнөдүүд дотроо учраа олох байхаа, ардчилал, ардчилсан нийгэм чинь олонхи асуудлаа шийдэж эв эеээ хичээдэг юм.
Нэргүй 6 цагийн өмнө 45.117.35.45
хойд Солонгост очиж бүх хүнийг нь жинлэж үзсэн манай Нэртэй ч Нэргүй худал ярихгүй буурьтай Ануск даа
Нэргүй 12 цагийн өмнө 203.98.77.101
Эндээс нэг зүйлийг зөв ойлгох хэрэгтэй, Яагаад тушаал биелүүлж буй цэрэг цагдаагийнханыг буруутгаад байгааг ойлгохг үй юм. Ерөнхийлөгчийн зарлигийг биелүүлэх үүрэгтэй хүмүүс, тэр тусмаа дайны үеийн онц байдал зарласан тохиолдолд…. Тэрнээс цэрэг, цагдаагийнхан өөрсдөө сайн дураараа ирээд ийм байдлыг үүсгээгүй. Цэрэгт хариуцлага тооцно гэдэг бол парламентын гишүүн ямар мунхаг байгааг л харуулж байна. Тэрийгээ мэддэг бол энэ хууль юмандаа өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Нэргүй 6 цагийн өмнө 45.117.35.45
та минь очиж учрыг олохгүй бол өмнөд хэцүүдлээ
baldan 6 цагийн өмнө 109.250.229.153
Tsereg tsagdaa shuud tushaal bieluulj bas bolohgui l dee. undsen huuli, hunii erh bas bus nohtsol baidliig bodoltsoj baij tushaal bieluulne shde. Shuud haranhuigaar tushal dagana gej yer n bhgui. 70-s deesh nastanguudiig ustga esvel haraar ajilj bgaa mgl.chuudiig olj ustga gevel 'tushal bieluulii' geed garaad buudaad ehelj bolohgui l dee bas
Нэргүй 4 цагийн өмнө 59.153.115.110
Цэрэг цагдаагийнхан тушаал биелүүлэхгүй бол бас адилхан шийтгүүлнэ. Дагасан ч дагаагүй ч зүйл заалт нь өөр ч байж болно адил ч байж болно. Миний бодлоор бол том тушаалынхныг бол бүгдийг нь хуйхлах хэрэгтэй. Цэргүүдийг зүгээр орхих хэрэгтэй.
baldan 3 цагийн өмнө 109.250.229.153
Dargiin tushaal ch 'Tenger/Burhanii zarlig' ch bish l dee. Tushaal chin bas yamar neg logik, huuli yosnii gargalgaatai bh yostoi, tegej bj l dagaj mordono shdee. Tegehgui helsen bolgoniig n sohroor bieluulne gej bhguiee. Aav chin minii bulhaig ilchiheh geed bna aaviigaa buud gej darga chin tushaaval yahuu tsereg min?
Нэргүй 4 цагийн өмнө 59.153.115.110
Бусад улс яах вэ. Танай ерөнхийлөгч чинь дахин сонгогдохын тулд үндсэн хууль засуулах гээд байгаа сураг зарим хуудсуудаар бичээд удаж байна. Үнэн бол энэ нөхрөөс ялгаа алга.
ХУУЛЬЧ 2024-12-04 202.9.46.219
ЦЭРЭГ,,ЦАГДАА гэдэг эхээс төрсөн ХҮН ХОЙНО ,,,,, ХУУЧИН ШИГ СҮРЖИГНЭХГҮЙ ,,,,ТЭВЧЭЭРТЭЙ БАЙЖ УХААЛГААР ХАНДАЖ СУРЖ БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГГОСОН ШҮҮ ,,,,СОЛОНГОСЧУУДЫН нэг ҮЕ СОЛИГДОЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА. ,,,,,.,,,,,
Ehk oron ch 7 цагийн өмнө 91.74.21.196
Ugaasaa ard irgediinhee toloo sh dee Darga eneter humuusiin buliig do
L
O
Ohgui
БҮГД ХУД ХУД. ҮНЭН ЮМ ГЭЖ АЛГОО 2024-12-04 66.181.184.15
Ардчилал нэрийн дор иргэдийг төрийнх нь эсрэг ашиглаж төрийг нь хүчгүй болгож
өөрсөддөө ашигтай хувилбарт шилжүүлж ашиглахыг ХУЛХИ АРДЧИЛАЛ БУЮУ
АРДЧИЛАЛ НЭРТЭЙ ТЕХНОЛОГИ ГЭНЭЭ.
Хариулах
Нэргүй 2024-12-04 103.145.234.109
Өндөр ёс суртахуунтай иргэдтэй шүү дээ Ө.Солонгос улс.Манайхтай харьцуулалтгүй.Голдуу хөдөөний болхи,хар амиа бодсон сэтгэхүйтэй,тэтгэмж халамжинд найддаг тийм улс бол манайх.Боловсролтой өөдрөг цөөнхийг үргэлж гадуурхаж байдаг хөдөөний малнууд нь хотод сүрэглээд ороод ирсэн.Бас болоогүй маш атаархуу золбин зантай.Тэрийг нь улстөрчид нь гаргууд ашиглана.Тэнэг байх тусам улстөрчдөд ашигтай
Зочин 11 цагийн өмнө 202.55.188.38
Боловсролтой өөдрөг цөөнх гэдэг чинь арын хаалгаар их дээд сургуульд сурч хулгайн замаар баяжсан гэдэг нь сүүлийн 34 жилийн түүх харуулж байна. Цэдэнбал дарга шиг шунагийн сэтгэлгүй эх оронч хүн улсыг удирдах ёстойг ойлгох хэрэгтэй.
Нэргүй 6 цагийн өмнө 103.145.234.109
Наад чинь бол чиний л бодол
Нэргүй 6 цагийн өмнө 45.117.35.45
монголын ганц шилдэг удирдагч байсан гэдэгтэй хэн ч маргахгүй
Нэргүй 2024-12-04 66.181.184.147
Юн сок ёл украйны фашистуудыг дэмжиж их хэмжээний з****г нийлүүлж байсан дайны хэнээтэн
Нэргүй 12 цагийн өмнө 202.126.90.221
Эмээ уу,,,,дебыль ээ,,,
Нэргүй 6 цагийн өмнө 45.117.35.45
Хүн ингэж байгаад галзуурчихдаг юм гэдэг шүү Хяналтандаа эртхэн орж үз Төрд хэрэгтэй зайран шүү чи
Нэргүй 2024-12-04 66.181.184.147
Юн соз ёл дарангуйлагч диктатор болчихсон юм биш үү
Нэргүй 2024-12-04 202.126.89.176
Манай улсын байж байгааг хараарай .!! амьдрал гэж авах юмгүй .Тэмцэж чадахгүй хувиа хичээж , дорой царайлсан яацарсан ард түмэн бэ ? Иргэддээ ээлгүй төр.!!!! Солонгос улс гэж сонгодог жишээ байна шдэ…Өөрсдийнхөө төлөө , үр хүүхэд хойч ирээдүйнхээ төлөө тэмцэх хэрэгтэй байнаа
Боодог 5 цагийн өмнө 45.117.35.45
Со н eрөнхийлэгч нар ялтан л болдог доо
Bold o 2024-12-04 223.39.202.180
Манайх энэ данхар төртэй Данхан толгойт, хөлдүү архичин Хүрэлсүх 2 ыг огцруулах хэрэгтэй тэмцдэг ард түмэнтэй орон сайхан амьдардаг юм бна
Нэргүй 2024-12-04 66.181.160.85
ийм сэгнүүдийг устгах хэрэгтэй
Нэргүй 5 цагийн өмнө 45.117.35.45
хоёулаа устгая тэгэх үү
Нэргүй 2024-12-04 103.87.255.34
Тэмцэж чаддаг улс хөгжинө
Нэргүй 2024-12-04 202.9.46.135
this dog is destroying korea.
Нэргүй 2024-12-04 103.242.47.254
Байден өвөөг дагаж дальжигнадаг кимчи овоо тэнэгтэж ээ
Лхагва очир 2024-12-04 122.201.31.71
улс орон бүр өөрийн эрх ашгаа бүлэглэлиын эрх ашгаас дээгүүр тавихыг эрхэмлэх цаг улам ойртсоор . даяарчлал нэртээ шинэ колонлол нуран унаж бна даа
Хотын уугуул иргэн 2024-12-04 103.212.117.131
ерөнхийлөгч Юн Сук Ёл зарлигаа буцаагаагүй ээ. Харин парламент нь энэхүү хууль бус зарлигийг нь цуцалсан байна. Мэдээг сайн нягтлаж бичихгүй бол хүмүүст ташаа мэдээ тараагаад байна шүү. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн нэр хүнд шалдаа унасан байж, тэгээд өөрийн албан тушаалдаа үлдэхийн тулд ийм харгис цэргийн дэглэм тогтоох гэж ородлого хийлээ гэж гадаадын ХМХ-ээр мэдээлж байна.
Нэргүй 2024-12-04 203.17.23.197
Хий дөвчигнөсөнөөсөө болж огцрох болзлоо хангалаа