Цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай шинэ баллистик пуужингаар Украинд цохилт өгсний дараа Оросын цөмийн зэвсгийн асуудал дэлхий нийтийг сэрэмжлүүлэв. Уг халдлага нь Украины зүгээс АНУ болон Их Британид үйлдвэрлэсэн пуужингаар Оросын нутаг дэвсгэрт цохилт өгсний хариу үйлдэл гэж Москва мэдэгдсэн юм. Оросын гурван жил орчим Украины эсрэг явуулж буй дайны хамгийн хурцадмал байдал нь ерөнхийлөгч Владимир Путин ердийн цөмийн бус довтолгооны эсрэг цөмийн хариу арга хэмжээ авахыг тулд Москвагийн цөмийн хэлэлцээрийн өөрчлөлтийг баталснаас хэдхэн хоногийн дараа болсон байдаг.
Тиймээс цаашид Украин төдийгүй Орост цохилт өгөхөд зэвсгээ ашиглахыг зөвшөөрсөн барууны орнууд өөрсдөө бай болж магадгүй болжээ.
Мөн Оросын цэргийн командлал өнгөрсөн Пүрэв гаригт /2024.11.28/ Украинд цохилт өгөх байг сонгож байна гэж мэдэгдсэн. Энэ нь ойрын ирээдүйд Киев дэх засгийн газрын байруудыг онилж магадгүй гэх болгоомжлолыг төрүүлсэн юм.
ОРОСЫН ЦӨМИЙН ЗЭВСГИЙН НӨӨЦ
Стокгольмын Энх тайвны судалгааны олон улсын хүрээлэнгийн (SIPRI) 2023 оны тайланд дурдсанаар, Орос болон АНУ нь дэлхийн нийт цөмийн зэвсгийн бараг 90 хувийг эзэмшдэг. Гэсэн хэдий ч Орос улс бусад орноос илүү хамгийн олон буюу ойролцоогоор 5580 цөмийн цэнэгт хошууг эзэмшдэг. Энэ нь дэлхийн нийт нөөцийн 47 хувьтай тэнцэж байна гэж Америкийн эрдэмтдийн холбоо гуравдугаар сард мэдэгдсэн юм. Харин АНУ-ын Конгрессын судалгааны албаны мэдээлснээр, Орост байрлаж буй цөмийн цэнэгт хошууны тоо 1710 байна.
Үүний 326 орчим нь тив хоорондын баллистик пуужин (ICBM), 12 баллистик пуужингийн шумбагч онгоц (SSBN), 192 шумбагч онгоцоор хөөргөх баллистик пуужин (SLBMs) болон 58 стратегийн бөмбөгдөгчөөс бүрдсэн гэж мэдээлжээ.

Орос улс 2023 онд стратегийн цөмийн хүчнийхээ албан ёсны мэдээллийг АНУ-тай хуваалцахаа больсон байдаг. Гэхдээ тус улс нь АНУ-ын стратегийн цөмийн чадавхитай ойролцоо түвшинд байж, "Шинэ Эхлэл" гэрээний хязгаарлалтыг мөрдсөн хэвээр байгаа гэж Москва мэдэгджээ.
ШИНЭ ОРЕШНИК ПУУЖИН
Өнгөрсөн долоо хоногт Украинд цохилт өгөхдөө Оросын ашигласан “Орешник” нэртэй дунд тусгалын шинэ баллистик пуужин нь цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай аж. Ямар ч агаарын довтолгооноос хамгаалах систем секундэд 10 метрийн хурдтай буюу 2.5-3 километрийн хурдтай довтолж буй Орешникийг саатуулж чадахгүй Путин хэлж байсан. Мөн уг пуужинд олон арван цэнэгт хошуу, байлдааны хошууг тээвэрлэх боломжтой гэж өнгөрсөн долоо хоногт илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхдөө сайрхсан байдаг.
Путин хэлэхдээ "Цөмийн цэнэгт хошуу байхгүй, ашигласны дараа цөмийн бохирдол үүсгэхгүй гэсэн үг. Тийм учраас үй олноор сүйрэлд хүргэдэггүй" гэж онцолжээ.

Гэхдээ цэргийн шинжээчдийн үзэж буйгаар, Днепр довтолгоонд ердийн цэнэгт хошуу ашиглаж байсан бол Орешник нь цөмийн цэнэгт хошуу тээх боломжтой учир цөмийн цохилтод төгс тохирох пуужин юм. Орешник пуужин нь гурваас зургаан цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай гэж цэргийн шинжээч Виктор Баранец "Комсомольская правда" сонинд бичсэн бол Украины тагнуулын алба зургаан хошуутай гэж мэдэгджээ. Москвад төвтэй "Үндэсний батлан хамгаалах сэтгүүл"-ийн редактор Игорь Коротченко төрийн мэдлийн ТАСС агентлагт хэлэхдээ, тухайн өдрийн Украинд өгсөн цохилтын видео бичлэг дээр үндэслэн судлахад Орешник нь бие даан удирддаг олон тооны байлдааны хошуутай.
БУСАД ЗЭВСГҮҮД
Орос улс стратегийн пуужин, хэт авианы зэвсгийг багтаасан олон төрлийн цөмийн зэвсэг, дамжуулах системтэй. Стратегийн пуужингийн хүчний нэг тулгуур нь ойролцоогоор 12,000 километрийн тусгалтай, бие даан онилдог хэд хэдэн зэвсэг тээвэрлэх чадвартай тив хоорондын баллистик пуужин болох "RS-24 Yars" юм. Түүнчлэн, баруунд "Сатан 2" гэж нэрлэдэг "RS-28 Сармат" пуужин нь 18,000 километрийн тусгалтай бөгөөд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай. Үүнийг байлдаанд ашиглах ажлыг хэрэгжүүлж байна гэж өнгөрсөн долоо хоногт ТАСС мэдээлжээ.
Оросын хэт авианы нисдэг тэрэг Авангард нь ердийн болон цөмийн техникийг хамтад нь зорьсон газар хүргэж чаддаг. Ямар ч пуужингийн довтолгооноос өөрийгөө хамгаалах маневр хийж, цагт 32,000 км-ийн хэт авианы хурдтай явж чаддаг байна. Үүнийг "МиГ-31" сөнөөгч онгоцонд суурилуулсан, 3000 км хүртэлх тусгалтай агаараас хөөргөдөг пуужин болох Кинжалтай хослуулж болдог байна.

Циркон пуужин нь Оросын хэт авианы хүчин чадлыг далай тэнгист өргөжүүлж, 1000 километрийн тусгалтай, тэнгисийн болон хуурай газрын объектуудыг онилдог. Мөн цөмийн пуужинг хөөргөх боломжтой Булава шумбагч онгоц байдаг бөгөөд энэ нь бэхэлсэн баллистик пуужинг 8000 километрийн зайнд хөөргөх чадалтай.
Агаарын орон зайд "Ту-95МС", "Ту-160" зэрэг стратегийн бөмбөгдөгч онгоцнууд нь "Х-101" болон өөр нэг хувилбар болох "Х-102" зэрэг цөмийн хошуут далавчит пуужингуудыг хөөргөх гол систем болж өгдөг. Стратегийн зэвсгээс гадна Орос улс байлдааны талбарт ашиглах зориулалттай тактикийн цөмийн зэвсгийн асар их нөөцтэй. Эдгээрт нисэх онгоцоор хүргэх цэнэгийн хошуу, их бууны систем, 500 км хүртэл тусгалтай "Искандер-М" зэрэг богино тусгалын пуужингууд багтаж байна. Тухайн зэвсгүүдийн талаарх нарийвчилсан мэдээлэл ил тод биш ч Оросын бүс нутгийн батлан хамгаалах стратегид чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
3,602.33






















































Холбоотой мэдээ