Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл дөнгөж саяхан цэргийн онц байдал зарлаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр телевизээр мэдэгдэл хийхдээ "Дайны онц байдал нь Хойд Солонгосын талыг баримтлагч хүчнийг устгах болон үндсэн хуулийн эрх чөлөөний тогтолцоог хамгаалах зорилготой" гэжээ. Тус улсын сөрөг хүчин төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, бослого гаргах гэж байна гэж үзсэн тул ийнхүү дайны онц байдал зарлав.
Сөрөг хүчний Ардчилсан нам төсвийн тодотголын төслийг батлуулахыг оролдохын зэрэгцээ тэргүүн хатагтайг шалгаагүй гэх үндэслэлээр улсын аудитор, ерөнхий прокурорыг огцруулах санал ирүүлсний дараа Юн Сук Ёл ийм шийдвэр гаргажээ.
Энэ шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын удирдагч Ли Жэ Мён бүх хууль тогтоогчоо Үндэсний ассемблейд цуглаж, хуралдахыг уриалав. Гэхдээ Үндэсний ассамблейн гишүүдийг барилга руу нэвтрэхийг хориглосон тухай "Yonhap" мэдээлээд байна. Мөн ассамблейн гадаа цагдаа нар гарсан байгааг харуулжээ. Өмнөд Солонгосын хуулийн дагуу Үндэсний ассамблей санал хураалт явуулах замаар цэргийн дэглэмийг цуцлуулах боломжтой.
Эрх баригч Ардын хүчний намын дарга Хан Дун Хун цэргийн онц байдал зарласныг буруу алхам гэжээ.
Дайны онц байдал гэдэг нь онцгой байдлын үед иргэний эрх баригчид ажиллах боломжгүй гэж үзэж цэргийн эрх баригчид түр зуур дэглэм тогтоохыг хэлнэ. Дайны хууль хэрэгжсэнээр иргэний хэвийн эрхийг түдгэлзүүлэх, цэргийн хуулийн хугацааг сунгах зэрэг эрх зүйн үр дагавар дагуулах магадлалтай. Энэ нь онолын хувьд түр зуурынх ч гэлээ үргэлжлэх хугацаа нь тодорхойгүй байна.
Мөн дайны дэглэм зөрчсөн хүмүүсийг өчиггүйгээр баривчлах эрхтэй аж. Бүх хэвлэл мэдээлэл байлдааны дэглэмийн удирдлага дор ажиллана. Эмнэлгийн ажилтнууд, тэр дундаа дадлагажигч эмч нарыг 48 цагийн дотор ажилдаа буцаж орохыг тушаагаад байна.
Өмнөд Солонгост хамгийн сүүлд 1979 онд удирдагч Пак Чун Хи алагдсаны дараа цэргийн онц байдал зарлаж байжээ.
Нэргүй 1 цагийн өмнө 202.9.40.236
Өмнөдүүд дайн гэж хэт хөөрөөд сүржигнээд байх шиг санагддаг. Муу эр дайнд хөөрнө гэгч болоод байна даа.
AGUU ARDCHILSAN HOID SOLONGOS MANDTUGAI 5 цагийн өмнө 103.168.34.157
udahgui AGUU IH ARDCHILSAN HOID SOLONGOS ah nar maani HET IH GUREN AGUU OROS ah nartai maani niileed satan anusnikiin togloomiin uls boloh umnud solongosiig tsumiin puujingaar gazriin hursnuus archin hayah bolnoo !
Нэргүй 6 цагийн өмнө 202.9.46.135
yun suk yeol is tearing down korea.
Erka 6 цагийн өмнө 202.126.91.153
za amerkiin sugni us heree med ta nariin bailddag gej uy b.dag um piztanuud manai huuk shig amnaas tsaashgui g***
Ардчилал 8 цагийн өмнө 66.181.182.237
өвчтэй хүмүүс дэлхийгээр дүрэн
Нэргүй 8 цагийн өмнө 172.56.17.5
buruu erinhiilugch alai salbadai songoj buruudaj ba zelenski tei gar barina soliorol bolson Biden tai negdej hyadadiin esreg horig gej uuriin company uudaa horlono hoid solongos ruu dain zarlah gej erguutene Ukraine ruu tsereg zebseg yabuulna gej soliorolno solongos tsemtsegch ard ene erguugee solih bo
Сайшаалт Ерөөлт 9 цагийн өмнө 202.126.90.134
…СОЛОНГОСТ БАЙДАЛ УЛАМ Л ХЭЦҮҮ БОЛЖ БАЙНА ДАА..
Нэргүй 9 цагийн өмнө 192.42.116.176
Трамп ерөнхийлөгчөөр сонгогдонгуут өмнөд Солонгос нацист Киевт үзүүлэх тусламжийн яриагаа зогсоосон. Хэдхэн хоногийн өмнө нацист Киевийн БХ сайданцар Умеров өмнөд Солонгост очиж зэвсэгийн тусламжийн яриаг сэргээх гэж оролдсон боловч бүтэлгүйтэж хөөгдөж буцсан. Өмнөд Солонгосын еөк онц байдал тогтоож байгаад нацист алиалагч Зелятай сүүжилдэх гэж оролдсон боловч өөрөө ингээд онхолдлоо, ккк
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.183.253
Байдены утсан хүүхэлдэй, эзнээсээ ийм даалгавар авч л дээ.
Нэргүй 2024-12-03 202.126.91.150
Энэ со ёстой солиотой гар!яаж ч мэднэ
Нэргүй 2024-12-03 59.153.112.209
өө одоо Хүүк дурайнаа. кк. шинэ юм заагаад өгчихийн
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.160.49
Тэнэг байгаа гэж
Нэргүй 2024-12-03 221.160.203.148
за ямартай ч гишүүд бүгд энэ шийдвэрийг цуцлах санал бүгд өгсөн 190
энэ тэнэг өвгөн угаасаа одоо удахгүй ерөнхийлөгчийн эрхгүй болсон ккк
Нэргүй 2024-12-03 202.126.91.150
энэ удахгүй авилгын хэргээр ял ав ч шорнгийн Баньдмаа болно!Шоронгийн ерөнхийлөгч!хаха
Од 2024-12-03 221.160.203.148
юу сук ёл өөрт ашигтай талаар ийм хууль гаргаж байна тэрнээс хойд Солонгос ямар хамаагүй ээ яг манай 76 дархан эрх билүү нэг тийм хачин хууль гаргасантай адилхан
Нэргүй 2024-12-03 185.220.101.109
Өмхий хулмастай ороzууд хойдуудыг хөөргөж өмнөд Солнгосуудыг өдөөд эхэллээ. Гэхдээ эд нар хамас, хезбола шиг л дуусах болно.
Нэргүй 2024-12-03 103.97.2.184
мал шэвэл малын заяа гомдох биз!!!