VS: Д.Энхтүвшин, О.Амартүвшин

VS

VS: Д.Энхтүвшин, О.Амартүвшин

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим/МҮХАҮТ/-ын шинэ ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд болж, "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од олонхийн саналаар сонгогдсон. Гэхдээ энэхүү сонголт шударга бус нөхцөлд болж өнгөрлөө гэдэг шүүмжлэл өрнөсөн. Учир нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байсан тус танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг дээрх сонгууль болохоос ердөө нэг хоногийн өмнө Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас цагдан хорьсон. Болж өнгөрсөн үйл явдлыг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Энэ үйлдлийг “санаачлагч” нь “үр дүнд” хүрэх шиг боллоо. Орон нутгийн төлөөлөгчдийн саналыг хайрцаглах замаар бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй , бизнес хийж үзээгүй, АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүн асан, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ. Үнэнд хурдан гүйцэгдэхийг хүсье” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан О.Амартүвшин “Хариуцлагагүй мэдэгдэл хийсэн Д.Энхтүвшин гишүүн уучлал гуйх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлээд байна. “News” агентлаг энэ удаагийн VS буландаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайдын зөвлөх О.Амартүвшин нарын байр суурийг онцоллоо.


 

 

 

 Д.Энхтүвшин:
УИХ-ын гишүүн

-Асуудал байсан байж болно, тэрийг заавал сонгуулийн өмнө өөрөө ялахын тулд ийм байдал үүсгэсэн нь надад ёс зүйгүй үйлдэл юм шиг санагдсан.

Бодит байдал, үр дүнгээс харахад Л.Төр-Од л гэж  харагдаж байгаа. Тэр АТГ-ын Олон нийтийн зөвлөлд байсан, олон хүнийг авлигын хэргээр мэдүүлэг өгч, асуудал үүсгэж явж байсан. Өргөдөл гомдол өгдөг хүн байгаа.

Баривчилгааг өмнө нь ч юм уу аль эсвэл сонгуулийн дараа хийж болох байсан. Энэ үйл явдлыг сонгуультай давхцуулан хийсэн нь ёс зүйгүй үйлдэл. Нэр дэвшиж байгаа хүмүүсийг хооронд нь хагаралдуулах гэсэн,  иймэрхүү хүсэл зорилго байв уу.

Энэ байгууллагыг бизнес эрхэлж байсан хүн удирдмаар байгаа юм. Гэтэл нэг ч олигтой бизнес хийж үзээгүй, төрийн байгууллагуудаар дэнгийн эрвээхэй шиг үсэрч явж байсан хүнээр удирдуулдаг болно гэдэг бизнесийн байгууллагын хувьд би өмнөөс  нь их харамсаж байна.

Манай дүрэм нь өөрөө бас их асуудалтай.  Цаашдаа Танхимын хуулийг өөрчилж, бизнесийн төлөөллийн байгууллагын төлөөлөх чадварыг өөрчлөхгүй бол энэ байдал мөддөө өөрчлөгдөхгүй. Танхимын тухай хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцэж, бизнесийн төлөөллийн байгуллагын бүтцийг сайжруулах ёстой гэж бодож байна.

О.Амартүвшин:
Хот байгуулалт орон сууцжуулалтын сайдын зөвлөх 

-МҮХАҮТ бол төрийн байгууллага биш төрийн бус байгууллага.

Д.Энхтүвшин гишүүн өөрөө өөр бодолтой байсан байж болно. Тэр хувь хүний сонголтын асуудал. Бусдын сонголтыг буруутгаж болохгүй. Нэгэнтээ хуралд эрхийнхээ дагуу зориод ирсэн хүмүүсийг “Та нар буруу сонголт хийлээ гэж хэлэх нь өөрөө өнөөдрийн ардчилсан нийгэмд байж болохгүй.

Түүнийгээ улстөржүүлээд тэр буруутай, тэр тусмаа Ерөнхий сайд нөлөөлчихлөө гэж хариуцлагүй үйлдэл гаргах нь зохисгүй байсан. Өөрөө бизнес эрхлэгч биш УИХ-ын гишүүн болсон.

Танхимын цаашдын үйл ажиллагаа хэвийн явахын тулд магадгүй буруу өгсөн ойлголтыг зөв болгохын тулд Д.Энхтүвшин гишүүнийг ул суурьтайгаар асуудалд хандаад мэдэгдлээ зөв болгоод  уучлал гуйгаад  үйл ажиллагааг хэвийн болгоход анхаараасай гэж хүсч байна.

МҮХАҮТ-ыг удирдана гэдэг бол өөрөөсөө маш их цаг, сэтгэл зарцуулж хийдэг ажил. Амаргүй ажил. Энд ямар нэг ашиг хонжоо гэдэг зүйл байхгүй.

Сайн зөв хийж чадвал хувь хүний өөрийн бий болгох түүх, нэр хүндийн асуудал. Ажиллаж чадахгүй бол эсрэгээрээ чөлөөлөгдөнө. Жил гаруйн өмнө МҮХАҮТ -ын хурал болж, оролцсон нийт гишүүдийн олонх дэмжээд Д.Энхтүвшинг ерөнхийлөгч болгосон. Би ч асууж байсан, танхимын гишүүд ч сануулж байсан. “Улс төрийн сонирхол байгаа юу” гэж асуухад “Тийм сонирхол байхгүй л” гэсэн.Тийм ч учраас дэмжлэг авсан байх. Бизнесийн салбарыг төлөөлж чадах, зовлон жаргалыг ойлгох хүн гэж хүлээж авсан байх. Би ч тэгж бодож байсан. Удалгүй УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл байх нь зүйтэй гэдэг хуулийн үзэл санаа явж байсан. Тэрний дагуу ч болсон байх. Гэхдээ өмнөх УИХ -аар УИХ-ын гишүүний хийж болох, болохгүй ажилтай холбоотой зөрчил үүссэн.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гишүүн 7 цагийн өмнө 103.57.92.113

Орон нутгаас 400 хүн авчирч сонгууль өгүүлсэн нь үнэн. 750 хүнээс орон нутгийн хайрцагласан 400 хүн хэнийг ч захиалгаар сонгох байсан. Ийм юм хийх юм бол сонгууль хийж яадаг юм амартүвшин?

Avatar

Хотын хамгийн ашитай цэгт дээр суусан тул хамгаалав 12 цагийн өмнө 103.57.94.211

,,,Амартүвшин хувийн ашиаа хамгаалж тэсэлгүй дуграв бололтой

Avatar

Нэргүй 2024-12-04 139.5.218.179

Д.Энхтүвшин M-С-S-ийн хүмүүжилтэй хүн ор тас буруу, бусармаг юм ярихгүй!!!

Avatar

Нэргүй 2024-12-04 66.181.181.36

ene hoer l***r 2uulaa MCS ini l gulugnuud. jujgee boli

Avatar

Zochin 2024-12-04 202.9.46.141

МҮХАҮТанхим нь Ардчилал нэрийн Анархизм үүссэн 1990 оноос хойш Улс төрждөггүй цорын ганц Төвийг сахисан , Өөрийн хуультай сайхан байгууллага, ажилсаг, эвсэг хамт олон байсан юм аа!!! Амартүвшин Та Ерөнхийлөгч болж орж ирээд улс төржилтийн Загалмайлсан эцэг болж Энэ байгууллагыг УИХ-д орох сонгуулийн штаб, Ардчилагч нэртэй анархистуудын Оффис болгосныг энд цохон тэмдэглэмээр байна. МҮХАҮТанхимын үе дамжин бэлтгэгдсэн боловсон хүчин хамт олныг халж, ажлыг самарсан. Үнэн үнэнээрээ сайхан!🤦

Avatar

S 2024-12-04 66.181.177.164

SEXSEER XUSNEER VANXANDI80955877BOOWN XXNO

Avatar

зочин 2024-12-04 103.212.118.198

Амартүвшин чи танхимын ерөнхийлөгч хийх хугацаандаа өчнөөн хүн ажлаас халж их хэмжээний мөнгийг зувчуулсан даа, шалгаад гаргаадл ирээсэй дээ

Avatar

-ylcuuno ; 2024-12-04 132.194.13.88

– gadargn; – ###- ;
– tandalt, -a/x;

Avatar

- OBP-; -ylcuun xamgaaltadcp-, ( -yygyyl, ###/8+6;) - zublujdyndaac;- uupcduuc; 2024-12-04 132.194.13.88

– ylcuunaap, atm kmr+@- (kdp Dotop ni baix );

– security ni -oopcduuxs ni baix; +zrgtsn 86. lumt;# 1,2,3000 (gadniFzailyylax, sanaatai sanaagyi Ubchlyylexuig zailyylax, xuux xyrtel;
– tex,texnt, programaa xyychuixaa uurchulgyi,opoldyylgyi baix. -cctoolyyp
– zgbr Xanan, -## @ ## ? -/ / ))
– ZLB tsndxp cpk,
– cr # # drshy my, OC xynui NURAALTAND, GADNIXND ARDPLMCT, songogdoj gyilchni xolboltoor, trkni zamdror,

Avatar

Нэргүй 2024-12-04 66.181.176.224

ene malan bomboo zailaachee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж