Нэг.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2025 оны улсын төсвийг хоёр дахь удаагаа УИХ-д өргөн барихаар болов. Парламентын засаглалд шилжсэнээс хойшхи анхны тохиолдол энэ юм. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан анхны төсөв болов.
УИХ-аас 2025 оны улсын төсвийн орлого 33.9 их наяд, нийт зардал 35.8 их наяд, алдагдал нь 1.9 их наяд төгрөг байхаар баталсан. Гэвчиг Сангийн сайд Б.Жавхлангийн “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд суурилсан төсөв парламентын босго давсан ч Ерөнхийлөгчийн хоригийг давж чадаагүй.
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан үндэслэлийг нь Тамгын газрын дарга Г.Занданшатар хэвлэлд тайлбарлахдаа “Гадаад зах зээл, түүхий эдийн үнэ, валютын нөөц, төсвийн хуримтлалаа н төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх нь зүй ёсны шаардлага” болохыг тодотгосон.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ, Засгийн газар дуулгавартай хүлээж авсан нь улс төрийн тодорхой шалтгаануудтай байсан. Гэхдээ гол асуудал нь улсын төсвийн алдагдал нь байв уу, аль эсвэл улс төрийн эрх ашиг нөлөөлөв үү гэдэг нь анхаарлын тэмдэг. 2019 оны төсвийг 2.1 их наяд, 2020 оны төсвийг 2.08 их наяд, 2021 оны төсвийг 2.2 их наяд, 2022 оны төсвийг 2.4 их наяд, 2023 оны төсвийг 1.5 их наяд, 2024 оны төсвийг 1.5 их наядын алдагдалтай баталсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн зургаан жилийн төсвийн алдагдалтай харьцуулахад 1.9 их наяд тийм ихдээ орохгүй.
Тэр тусмаа 2025 оны улсын төсөв нь улс орны хөгжлийн шанг татах 14 мега төслийн эхлэлийн цэг болно гэж Засгийн газрын тайлбарласан. Тэгэхээр улсын төсвийг “унагаасан”-ы арын асуудал нь 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуулийн угтвар байж мэднэ. Угаасаа ч Монголын улс төрд өрнөж буй үйлдэл болгон зорилготой, үг болгон эзэнтэй.
Төсвийг зардлыг бууруулна гэвэл төрийн албыг цомхотгоно гэж Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн зүгээр ч нэг ярьчихаагүй нь ойлгомжтой.
Хоёр.
Улсын төсвийн 70 гаруй хувь нь урсгал зардал буюу цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжинд зарцуулагддаг. Ердөө 20 гаруй хувь хөрөнгө оруулалтынх. Гэхдээ Ч.Номингийн ваучер, Ц.Даваасүрэнгийн бяслагийн үйлдвэр нь нэн шаардлагатай хөрөнгө оруулалт биш. Засгийн газар энэ мэт жижигхэн асуудлаас болж том зорилгоо унагааж байхаар зүгээр л хасаад хаях хэрэгтэй. Тэрчлэн төсвийн зардлыг бууруулъя гэвэл төрийн албыг цомхон хийгээд чадварлаг болгох ёстой юм.
2023 оны нэгдсэн тоон мэдээллээр төрийн 4239 байгууллагад 226.4 албан хаагч ажилладаг байна. Нийт ажиллах хүчний 18.2 хувийг эзэлдэг. Гээд тооцвол төрийн албыг төрийнхнөөс цэвэрлэх эдийн засгийн шаардлага, улс төрийн шахалт нэгэнт үүсчээ.
Үнэндээ нэг хүний хийх ажлыг Монголд долоон хүн хийдэг гэх яриа онигоо мэдээж биш. Төр нүүрс ухаж, диллер хийж, гудамж цэвэрлэж, хувцас оёж, сонин, сэтгүүл хийж юугаа хийдэг байна аа. Хувийн хэвшлээр хийлгэчих бүх ажлыг төр өөрөө булааж хийдэг. Зардал мөнгө нь томордог.
Жишээ нь, “Тавантолгой түлш” компанид 500 гаруй хүн ажилладаг, тэдний нэг хэсэг нь хийдэг ажил бол яндан хөөлөх. Айлын яндан хөөлдөг ажлыг төр хийнэ гэдэг нь эмгэнэл. Иймэрхүү төсвөөс цалинждаг, яг ямар үүрэг зорилготой нь ойлгомжгүй ажлын байр төрд цөөнгүй. Тэр мөртлөө төрийн алба улстөрчдийн төрлийн алба болсон. Ургийн модоо төрд ургуулаагүй улстөрчийг олох нь өвснөөс зүү хайхаас ч хэцүү.
Иймээс Л.Оюун-Эрдэнийн эхлүүлэн төрийн албанд хийх реформ улстөрчдийн ургийн модыг унагааж дийлээгүй унасан. Улстөрчид харин чиг “Алтан улиасыг хуга мөргөдөг эвэр чинь аль вэ? Алсын газраас тоос гаргадаг туурай чинь аль вэ” гээд сууж байсан нь худлаа биш юм.
Уг нь Монголын төр дижитал боллоо, барилаа гээд байсан хаана байна. “Цахим Монгол” үндэстэн гэх атлаа төрийн алба нь томорч, төсвийн зардал нь улам нэмэгдээд л байгаа. “Цахим Монгол” болж буй нь цаадах бас нэг зорилго нь төрийн албыг цэгцлэх тухай биш байсан юм уу?! Монголын төрийн албыг жинхэнээсээ цахим болгож, төрийн албыг цомхотгож чадвал хамтарсан засаг нэг сумаар хоёр туулай буудлаа гэсэн үг.
Тиймээс улсын төсвийг улстөржүүлж, унагаасан дээр нь далимдуулаад Л.Оюун-Эрдэнэ улстөрчдийн ургийн модыг тайраад, тасчаад явчих хэрэгтэй. Ийм реформ хийж чадвал Л.Оюун-Эрдэнэд жинхэнээсээ баяр хүргэх ёстой юм.
зочин 12 цагийн өмнө 103.209.212.173
Төрийн албаны үүрэг гүйцэтгэгчээр 3 жил ажиллаж болдог юм уу. Соёл урлагын газрын үүрэг гүйцэтгэгч Мөнхзул МАН-д болон Номинд хууль үйлчлэхгүй нь жишээ байна.
зочин 2024-12-04 59.153.115.96
Цалин халамж нэмнэ гэдэг мөнгө хэвлэж эдийн засагт эргэлдүүлнэ гэсэн үг. Нямсүрэн асуудлыг зөв хөнджээ.
Жаргал 2024-12-04 66.181.181.126
ОюунЭрдэнээ Жишээ авах дуртай Америкаа хараарай Элон Макс Төрийг цомохтгох том төлөвлөгөө гаргаад ирсэн байна. Түүнийг судлах хэрэгтэй
сонгогч 2024-12-04 202.9.46.250
МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….
Нэргүй 2024-12-04 139.5.218.179
40 гаруй сая хүн амтай, сүүлийн олон арван жил эдийн засаг нь өөдлөхгүй явсан Аргентин улсын шинэ Ерөнхийлөгч нь 20 яамтай байсан Засгийн газрыг 9 яамтай болгож, улсын төсвөө 30 гаруй хувиар цомхтгоод одоо эдийн засаг нь суга өсөж байгаа жишээг та нар хар л даа?!! Сонгуулиар цүнх барьж гүйсэн хиа нартаа албан тушаал өгч, улсаа хорлож байдгаа хэзээ болих юм бэ?? Төрийн ЗАХИРГААНЫ албаны орон тоог дор хаяж 30% цомхотгох боломж бий!!!
Нэргүй 2024-12-04 139.5.218.179
Аргентин тэгэхдээ цомхтголд өртсөн албан хаагчдын ажил амьдралыг тэтгэх бодлого программ хэрэгжүүлсэн байна, зүгээр гудамжинд гаргаад хаячихаагүй!!!
өөө 2024-12-04 66.181.164.23
Нам дагасан олон цагаан гартнууд хөдөө гар мал маллаа, ногоо тарь, ажил хий, хий эргэж хүүхэн бар 2 хөөсөөр залуу нас чинь дууслаа
ХУУЛЬЧ 2024-12-04 202.9.46.219
ТӨРИЙН АЛБАН ХААГЧГ ГЭХЭЭР ЭРҮҮЛ МЭНД ,БОЛОВСРОЛ ,,ЦАГДАА ЦЭРЭГ,,ГЭЭД ҮРГЭЛЖЛЭНЭ Л ДЭЭ .,ТЭДНИЙ ДУНД СЭТГЭЛ ,ИТГЭЛ,,,чадвар чадамж ЗҮТГЭЛЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮН ОЛОН,,,БАС ТЭР АЛБЫГ НАМААС ТӨЛЖ БАЙГАА ӨР, ӨГЛӨГ ГЭЖ САГАЖ,,,, ОЙЛГОЖ ОГООРОХ НЬ Ч БАЙДАГ,. ТИЙМ БОЛОХООР УЛС ТӨРИЙН НАМУУД МОНГОЛД ТОМ АЖИЛ ОЛГОГЧ УРАГ ТӨРЛИЙН СҮЛЖЭЭГ ,,,ФЕОАДАЛЫН УЛС МАЯГААР ХӨГЖИЖ БАЙГАА НЬ БАЙГАА НЬ БАС ҮНЭН Л ДЭЭ.,,ТИЙМ БАЙХАД УЛСЫН ТӨСВИЙН ЗАРЛАГАА БАГСГАЖ.АЛДАГДАЛГҮЙ БОЛОХГҮЙ
Нэргүй 2024-12-04 103.9.90.131
Төрийн албан хаагчид чинв адилхан татвараа төлж байгаа Монгол Улсын иргэд шүү. Тэднийг цомхотгож ажилгүйчүүдийн тоог нэмж, цалингаа аваад амьдралаа тэжээж байсан өрх гэрүүдийг хямралд оруулах бодлого тийм сайхан бна уу. Ажлын байраар хангах тухай ярихаас ажлын байрыг цомхотгох тухай ярьмааргүй байна шүү.
Иргэн 2024-12-04 66.181.180.24
татварын мөнгөөр цалинжаад түүнээсээ ХХАОТ төлөх, үйл ажиллагаа явуулаад олсон орлогоосоо бүх төрлийн татвар төлөх чинь тэнгэр газар шиг ялгаатай шүү дээ
Иргэн 2024-12-04 66.181.170.226
Цаашид, Гааль, нийгмийн даатгал, татварыг нэгтгээд төсвийн орлого бүрдүүлэх нэгж болгох хэрэгтэй
Иргэн 2024-12-04 66.181.165.93
Аргентин гээд бэлэн шифи байна даа. Хятадаас суралцах зүйл ч байна. Дээр байгаа нөхдүүд хүсэхгүй л байвал юу ч хийгээд хэлээд нэмэргүй дээ.
зочин 2024-12-04 139.5.219.185
Эрх мэдэлтнүүдэд хүсэл байвал төрийг цомхотгож болноо. Дэлхийн олон орон төрдөө цомхотгол хийж байна.
Манайх яагаад хийж болохгүй гэж. Яамдаасаа эхлээд цомхотгол хийх хэрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороог татан буулгаад чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлэх, Зам тээвэр, Эрчим хүч, Холбоо, Барилга гээд баахан яамдыг нэгэтгээд Дэд бүтцийн яам байгуулж болно /Ийм яам байсан шүү, талийгаач С.Зориг толгойлж байсан/, цаашлаад Төрийн өмчийн хороог татан буулгах хэрэгтэй
Ард түмэн тэнэг биш ээ! 2024-12-04 202.21.104.2
Шантааж Даваасүрэн ядарсан албат, тэтгэврийн хөгшчүүдийн цалин, тэтгэврийг барьцаалж тэнэгтэж байхаар үр ашиггүй тансаг зардлыг хасуулах, цалин хөлсийг хасах биш нэмэх тухай ярьж суух ёстой албан тушаалтан юм. Гэвч энэ хүн угаасаа шантаажчин, улсын, иргэдийн эрх ашгийн эсрэг нэгэн гэдэг нь тодорхой болов. Цүү цүү..ккк Ямар их үрэлгэн зардалтай хурал семинарууд болж бн? Ямар их үрэлгэн зардлыг төсөвт суулгав? Ямар их мөнгийг гоё гоё төсөл боловсруулах нэрээр идэж ууж хоосон цаас бичиж байна? .
Зочин 2024-12-04 202.126.91.157
Терийн эрс цомхотгож, хучтэй, чадвартай болгох хэрэгтэй!!! Ямар ч шаардлага яам ( соелын г.м), газар, хурээлэн хирээс хэтэрсэн, терийн сургуулиудыг ч цэгцлэх цаг хэдийнээ болсон!!!
Өвгөн Балдан 2024-12-04 66.181.176.14
Ж.Нямсүрэн их тааруухан бичээч байна шүү гэж бодогдохоор мэдээлэл байна. . Нямсүрэн нь ч бичээгүй байж болно л доо. Хэн нэгэн улс төрчийн жорлонгийн цаас биз. Утга санаа нь зөрчилтэй үгстэй нийлмэл өгүүлбэр. Ганцхан ойлгомоор санаа нь төрийн албыг цомхотгох шаардлага юмуу даа. Энэ нь зөв л дөө.
Иргэн 2024-12-04 66.181.189.211
Монгол шиг хүн ам цөөтэй улсад хүчтэй цомхон төр хэрэгтэй! Аливаа улсын хөгжил иргэн нь баян бас хүчтэй Хувийн хэвшилд тулгуурлаж байдаг! Гэтэл манайд яаж бна… татвар төлөгчдийнхөө мөнгөн дээр цалинждаг хувалзнууд болчдог! Ингээд бүгдээрээ төрд ажиллах юм бол хэн баялаг бүтээх юм бэ?! Мэдээж төсвийн зардал ихсэнэ! Төр нь бас хөрөнгө оруулалт нэрээр ажлыг нь булаагаад авчихна, тэнд нь бөөн хулгай луйвар! Одоо болоо шдэ худалч популистуудаа!!! Зайлаачээ!!!
ккк 2024-12-04 202.21.104.2
Хувийн хэвшлээ унагааж дуусгасан юм чинь одоо төрийн хэвшлээ унагааж дуусгаад амар сайхандаа жаргах уу даа..ккк
Зочин 2024-12-04 202.126.89.153
Гэвчиг—гэвч,гэээд- ингээд