Оршил
2024 оны статистик мэдээллээр Монгол Улсын бүртгэлтэй 99,138 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Бүртгэгдсэн аж ахуйн нэгжүүдийн 70% нь Нийслэл хот руу шилжих хөдөлгөөний чиг хандлага ажилглагдаж байна. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагааны төвлөрөл бий болгож байна.
Тэгвэл Аж ахуйн нэгжүүдийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотын төв бүс болох Сүхбаатрын талбай 1.3 км-ийн радиуст төвлөрдөг нь энэ бүсийг бизнесийн үйл ажиллагааны төв болгож байна
Тус бүсд 150 гаруй барилгын төслүүд 600,000м2 гаруй оффис үйлчилгээний талбай байдаг байна.
УБ хотын аж ахуйн нэгжүүдийн өсөлт нь орчин үеийн стандарт шаардлага хангасан таатай ажлын байрны өндөр эрэлт хэрэгцээг өдрөөс өдөрт бий болгох гол хүчин зүйлүүдийн болоод байнаа.
Энэ бүгдийг нэг дор цогцлоосон, олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт Монголд баригдахаар төлөвлөгдсөн нь Улаанбаатар группийн ирэх онд ашиглалтад орох –
Их хотын төв цэгт сүндэрлэж буй ОФФИС, ҮЙЛЧИЛГЭЭ, ЭВЕНТ ХОЛЛ нэг дор төвлөрсөн “International Trade Center”. Бизнесийнхээ цар хүрээг тэлж, ирээдүйн харилцагч нартайгаа НЭГ ДОР үйл ажиллагаа явуулах боломжийг бид танд олгож байна.
Өнөөдрийн онцлох бизнес булангаар архитекторын шийдлээс ч чинадын инновац болон тогтвортой хөгжлийн шийдэл бүхий их хотын төвд сүндэрлэж буй International Trade Center -тай танилцаж бизнесийн орчноо нэг шат ахиулах боломжийн талаар олж мэдээрэй.
Бизнесийн нэр: International Trade Center
Хаяг: Гадаад харилцааны яамнаас Шангри-Ла явах замд Сүхбаатар дүүрэг, Эрүүл мэндийн яамны эсрэг талд
Үйл ажиллагааны чиглэл: Оффис, үйлчилгээ, эвент холл нэг дор төвлөрсөн “Олон улсын худалдааны төв”
Үүсгэн байгуулагч: “Улаанбаатар Групп” ХХК
Үүсгэн байгуулагдсан: 2022 он
Цахим хуудсууд:
СЭДЭЛ
Монгол улс сүүлийн арван жилд уул уурхайгаас хамааралтай байснаа өөрчлөхийг эрмэлзэж, технологи, инновац зэрэг шинэ салбаруудад анхаарал хандуулах болсон билээ. International Trade Center бол энэ өөрчлөлтийн нэг хэсэг. Монгол улс барилга, байгууламж, оффис орчны хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дээд зэрэглэлийн стандарттай байгууламжууд хомс байгаа нь ITC Tower-ийг барих сэдэл болсон юм.
Бидний гол зорилго бол орчин үеийн компаниудын хэрэгцээг илүү сайн ойлгож, тэдэнд зориулсан орон зайг бүтээж өгөх хүслээс эхлэлтэй. Өнөөдөр ажилтан бүрийн ажиллах орчин нь зөвхөн ширээ, сандал байхаа больж компаниуд бүтээмжийг дэмжих орчин, технологи, тав тухыг шаарддаг болсон. Тийм ч учраас бид бизнесүүдийн амжилтыг дэмжих цогц орон зайг бий болгож хэрэглэгчдэд зөвхөн нэг оффисын өрөө, байршил түрээслээд байгаа биш тухайн бизнесийг
тогтвортой авч явах орон зайг нь бүрдүүлж, урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалт нь байх үндсэн санаанаас бизнесийн санаа урган гарсан.
ЯЛГАРАЛ
Хөл хөдөлгөөн ихтэй, хэзээ зам хааж, хэзээ зогсоол хайж хотоор нэг туучих нь таашгүй хотод ажиллаж, амьдардаг бидэнд зогсоол маш чухал. Тиймээс ITC Tower нь 106 автомашины багтаамж бүхий дулаан зогсоол төлөвлөсөн ба энэ нь зогсоолын тоогоор хотын төвийн оффис барилгууд дунд Шангрила төвийн дараа буюу хоёрдугаарт орж байгаа юм.
Түүнчлэн барилгын дотоод орчныг эрүүл, аюулгүй байлгах нь дараагийн чухал хэсэг. Оффисын ажилчид, түрээслэгч нар ширээн дээрээ хэчнээн янзын агаар шүүгч тавьж, маск зүүгээд гаднаас орж ирэх агаар бохирдолтой байхаар утгагүй. Тиймээс барилгыг цогцоор нь агааржуулалтын системийг сайжруулах шаардлагатай тул бид үүн дээр онцгой анхаарал хандуулж ажилласан. Бид гурван давхар шүүлтүүр бүхий гаднын бохир агаарыг шүүж цэвэр агаараар хангах LG брэндийн тоноглолтой агааржуулалтын системийг төлөвлөсөн нь бидний уг бүтээн байгуулалтын онцлох хэсэг гэж бодож байна.
ITC TOWER гэж юу вэ?
ITC Tower нь нэг өндөр барилга гэхээс илүү орчин үеийн бизнесийн экосистем гэж бид үздэг. Бүтээмж, тав тух, инновацыг хослуулсан шийдэл ч гэж хэлж болно. Төслийн хувьд Улаанбаатарын А+ бүсэд байрлалтай, нийт 27,700 м² талбайтай 17 давхар бүхий барилга.
Гэхдээ ITC Tower-ийн гол үнэ цэн нь орчин үеийн бизнес эрхлэгчдэд зориулагдсан тохижилт, шийдэл гэхэд хилсдэхгүй. Бид капсул зочид буудал, хүчилтөрөгчийн өрөө, кабин оффисуудыг барилгадаа багтаасан ба энэ нь бүтээмжийг нэмэгдүүлж, ажилтнуудын тав тухыг юун түрүүнд эрхэмлэж буй байдал. Судалгаагаар богино хугацааны амралт авсан ажилтнууд 30 хувиар илүү бүтээмжтэй, 50 хувиар илүү анхаарал төвлөрөл сайтай ажилладаг нь тогтоогдсон байдаг ба дэлхий нийтээрээ ажилчдын сэтгэл ханамж, тав тухыг эрэлхийлэх болсон энэ үед нүдээ олсон шийдэл гэж харж байгаа.
Хүчилтөрөгчийн өрөө ялангуяа эд агаарын бохирдол дунд ажиллаж амьдарч буй их хотын иргэдэд нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалт. Тус өрөөнд орсноор ядаргаа багасаж, танин мэдэхүйн үйл ажиллагаа сайжирч, сэргэдэг. Капсул зочид буудлыг зөвхөн аялагчдад зориулж бус томоохон хотуудын жишгээр ажилчид "power nap" хийж өдрийн цагаар эрч хүчээ сэргээхэд зориулагдсан орчин байгаасай гэж бид хүссэн.
Товчхондоо, ITC Tower бол ердийн оффисын барилга биш орчин үеийн, завгүй хотын амьдралын бүхий л шийдлийг цогцлоосон төв.
ОДОО
Манай барилга зөвхөн оффис зориулалтаас гадна арга хэмжээ зохион байгуулах талбайг санал болгодог. Томоохон арга хэмжээ, өдөрлөг, хурал, сургалт зохион байгуулахад байршил, багтаамж, лифт, дотоод засал гээд архитекторын шийдэл маш чухал байдаг.
Одоогоор 7.2 метрийн өндөр таазтай лобби болон 75 метрийн урттай үйлчилгээний гудамж бүхий сонирхолтой хэсгийг барьж байгуулахад төвлөрч ажиллаж байна. Энэ хэсэгт уран бүтээлчид бүтээлээ байршуулах боломжтой ба үйлчлүүлэгчид амарч, урлагийн бүтээл таашаах тансаг хэсэг байлгах гэж хичээж ажиллаж байна. Мөн 1200 м2 талбай бүхий, хамгийн сүүлийн үеийн интерьер дизайнтай, нэг дор 500 хүнийг хүлээн авах хүчин чадалтай хүлээн авалтын танхимыг бид санал болгож байгаа юм. Германы WELLS брэндийн өндөр хурдны 7 цахилгаан шат нь нийт 7630 кг ачаа буюу 108 хүнийг нэг дор тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд ачаалал ихтэй үед хурдан, саадгүй очих ажилчдын цагийг хэмнэсэн шийдэл болж байгаа юм.
Монгол Улсад 2022 оны жилийн эцсийн байдлаар 115115 хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байгаа бөгөөд тэдний ихэнх нь нийтийн орчинд нэвтрэх, үйлчилгээг ашиглахад хүндрэлтэй байдаг. Манай төсөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үүднээс барилгын дотоод зохион байгуулалт, нэвтрэх системийг тэдэнд бүрэн хүртээмжтэй байдлаар шийдсэн. Тиймээс бид барилгын зураг төслөөс эхлэн олон улсын стандарт, зөвлөхүүдтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саадгүй, төвөггүй нэвтрэх, ашиглах боломжийг олгосон нь нийгмийн хариуцлагын чухал илэрхийлэл болж байна.
ИРЭЭДҮЙ
Судалгаагаар ажлын орчинд тохиромжтой дэд бүтэц, үйлчилгээтэй орчинд ажилладаг хүмүүсийн бүтээмж 15-30 хувиар нэмэгддэг болохыг харуулсан байдаг. Мөн оффисын ажилчдын 78% нь өдөр тутмын шаардлагатай үйлчилгээг хурдан шуурхай авах боломжтой орчинд ажиллахыг илүүд үздэг байна. Энэ зөвхөн ажилчдын бүтээмж төдийгүй сэтгэл ханамжид ч мөн адил эергээр нөлөөлдөг гэдгийг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж байна.
Тиймээс цаашид барилгын 1-3 давхарт конвиненс дэлгүүр, сүлжээ ресторан, лоунж, кофе шоп, банк санхүү, нотариат зэрэг үйлчилгээний байгууллагууд байрлах бөгөөд энэ нь бизнес эрхлэгчдэд тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна оффисын ажилчдад шаардлагатай үйлчилгээг хурдан шуурхай авах боломжийг бий болгоно. Ингэснээр ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, цагийг хэмнэх зорилготой.
ЭРСДЭЛ
Өмнө хэд хэд дурдсанчлан бид нэлээд шинэлэг технологийг барилгадаа шингээх гэж хичээсэн. Энэ нь нэг талаараа засвар үйлчилгээний зардлыг нэмэгдүүлдэг, тиймээс бид тэрхүү эрсдэлээс урьдчилан сэргийлж тогтмол засвар үйлчилгээг хянах Олон улсын хөрөнгийн менежментийн (IPM) стандарт мөрдөж ажилласнаар өдөр тутмын үйл ажиллагааг хэмнэлтэй, үр ашигтай байлгах боломжтой болсон.
Түүнчлэн энэ төрлийн бизнесийн томоохон эрсдэл нь түрээслэгч нарыг олох, талбайгаа хоосон түгжихгүй байх явдал. Зах зээлийн хувьд аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгч нарт оффисын талбай түрээслэх хэрэгцээ байхаас гадна, хотын төвд ойр, хэрэглэгчдэдээ хүрч үйлчлэх байршил чухал байдаг. Түрээслэгч нарын хувьд түрээсийн үнэд илүү төвлөрч хямдхан газар олж түрээсэлдэг ч их засвар хийх шаардлагатайгаас болж ялгаагүй их зардал гаргадаг. Харин хотын А+ зэрэглэлийн оффис барилгуудын хувьд эрэлт тогтвортой ба үнэ цэнээ хадгалсаар байдаг. Өмнөх жилүүдийн оффисын худалдах үнийн өсөлтийн статистикийг харахад Сүхбаатар дүүрэг дахь оффисын худалдах үнэ жил тутам 8.7% өсөлттэй байгаа нь бидэнд угаас зах зээлийн хувьд эрэлт, хэрэгцээ их байгаа тул үнийн хувьд тоглолт хийж, үнээ бууруулах, хэрэглэгчдээ олох гэж хүчрэх асуудал нэг их тулгарахгүй болов уу гэж таамаглаж байна.
Хэрэв DOWNTOWN бүсэд Худалдаа, Үйлчилгээний талбай сонирхож байвал 7777-9989 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
0 сэтгэгдэл