Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн магнат Труонг Ми Лан дэлхийн хамгийн том банкны луйврыг зохион байгуулсан хэргээр цаазын ял авсан. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандсан ч дахин ялагдсан юм. Гэхдээ Вьетнамын хуулийн дагуу өдгөө 68 настай Труонг Ми Лан луйвардсан нийт мөнгөнийхөө 75 хувийг эргүүлэн төлж чадвал цаазын ялыг бүх насаараа хоригдох ялаар солих боломжтой аж. Анхан шатны шүүх дөрөвдүгээр сард болж, Труонг Ми Ланыг тус улсын тав дах хамгийн том зээлдүүлэгч Сайгон арилжааны банкнаас 10 гаруй жилийн хугацаанд 44 тэрбум ам.долларын зээл, бэлэн мөнгө авсан болохыг тогтоожээ. Үүний 12 тэрбум ам.долларыг завшсан гэж прокурорууд үзэж, санхүүгийн хамгийн ноцтой гэмт хэргийг үйлдсэн учраас цаазаар авах ял оноох нь тохиромжтой гэсэн юм. Гэсэн хэдий ч Труонг Ми Лан ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, давж заалдах шатны шүүхэд хандсан боловч Мягмар гаригт цаазаар авах ялыг бууруулах үндэслэл байхгүй гэх хариу авчээ.
Харин залилсан 12 тэрбум ам.долларын дөрөвний гурван хувь буюу есөн тэрбум ам.долларыг буцааж өгвөл цаазаар авахаас зайлсхийж чадна гэж шүүхээс мэдэгдсэн байна.
Залилангийн хэрэгт буруутгагдаж эхэлснээсээ хойш Труонг Ми Лан заримдаа эсэргүүцэл үзүүлдэг басан бол давж заалдах шатны шүүх дээр гэмшиж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр улс эх орондоо их хэмжээний хохирол учруулсандаа гэмшиж, ичиж байна гэж хэлсэн бөгөөд авсан мөнгөө эргүүлэн төлөх талаар үргэлж бодож явдгаа илчилжээ. Труонг Ми Лан анх баривчлагдах үедээ "Van Thinh Phat Group"-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан.
Түүний хамсаатан гэх 85 хүнийг мөн адил баривчилж, дөрөвт нь бүх насаар хорих ял оноосон бол нөхөр, зээ охин зэрэг үлдсэн хүмүүс 20 жилийн хорих ял авчээ.
Труонг Ми Ланы өмгөөлөгчид шаардлагатай есөн тэрбум ам.долларыг олохын тулд аль болох хурдан ажиллаж байна гэж мэдэгдэв. Гэвч түүний хөрөнгийг эрх баригчид царцаасан тул бэлэн мөнгө болгоход маш хэцүү болжээ. "BBC" агентлагийн мэдээлснээр, Труонг Ми Ланы эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгүүд нь царцсан тул өмгөөлөгчид нь мөнгө зээлүүлсэн хүмүүстэй нь холбогдож байгаа аж. Вьетнам улс цаазаар авах ялыг улсын нууц гэж үздэг. Тус улсад цаазын ялтай 1000 гаруй хүн байдаг бөгөөд дэлхийн хэмжээнд хамгийн их цаазын ял олгодог улс гэж хүний эрхийн байгууллагууд мэдэгдсэн. Вьетнамын эрх баригчид цаазаар авах ялтай хэчнээн хүн байгааг албан ёсоор мэдэгддэггүй бөгөөд ялыг гүйцэлдүүлэхэд олон жил саатдаг байна. Тиймээс Труонг Ми Лан цаазаар авхуулахаасаа өмнө есөн тэрбум ам.доллараа нөхөж төлөх боломж өндөр юм.
Нэргүй 2 цагийн өмнө 194.193.222.194
Хөгжлийн банк болон Сэргээн босголтын банк бас бус банкуудыг дампууруулж зээл аваад төлөөгүй гөлөгнүүдийг ингээд цаазаар аваад эхлэх хэрэгтэй юм уг нь. Даанч улстөрчид бүгд оролцсон болохоороо өөрсдийнхөө толгойг цаазын илдэн доор тавина гэж юу байхав. Бүх насаар нь хорих ялтай болговол мөнгө иддэг нь гайгүй болж магад
ххх 6 цагийн өмнө 202.9.46.25
манайхаар бол уих гишүүд эсвэл урангаа аниа юм биш үү
Нэргүй 2024-12-03 66.181.161.201
Дампуурсан юмуу эсвэл залилан юмуу. Вьетнамын банк санхүүгийн систем нь асуудалтай юм байх даа. Ийм их мөнгийг гулгуулнаа гэдэг чинь нэлээн олон хүний оролцоо шаардана биз дээ хамтрагчид нь ард нь үлдээд хөөрхий чуганцыг түлхчихсэн юм бишүү.
Нэргүй 2024-12-03 202.9.40.236
Манайд луйварчдыг энэ улс шиг ялладаг болоосой. гэвч манай луйварчид хүний эрх намын гишүүн гэж хүч түрж бусдаар өмгөөлүүлсээр байгаад зүгээр гарах байхдаа. Саяхан л шантаажчин Өнөрчимэгийг АН-ынхан өмөөрөөд бөөн юм болсныг бид бүгд харсан. Ийм байхад манай оронд шударга ёс яриад хэрэггүй.
Иргэн 2024-12-03 139.5.216.222
Хохирол тогтоох санхүүгийн тооцоолол ажиллаж байх үед олон сараар мөрдөнд сууж байсан хүний царай энэнээс дээр байх боломжтой гэж үү?
з 2024-12-03 202.9.46.233
тэрбумтан эмэгтэй хүний царай харагдахгүй л байна даа