Энэ өдрийн сүүлчийн тоглолт “Хасын Хүлэгүүд”-ийн эсрэг “Налайх Бизон”. Өөрөөр хэлбэл Б.Билгүүн, Т.Санчир нар бие биенийхээ өөдөөс тулна. Монголын сагсны холбоо үг мэт л болсон тэднийг хамтад нь харах цөөхөн тоглолтын нэг нь энэ байх болно.
“Хасын Хүлэгүүд” баг өнгөрсөн долоо хоногт гурван тоглолтыг хийж хожигдолгүй амжилтаа хадгалсан бол бизончууд Бодонст дийлдсэн. Гэхдээ тэд тухайн тоглолтоос хойш тэс өөр баг болсон гэхэд хилсдэхгүй. Энэ улирал тун чиг өнгөлөг байсан Лхагвацэнд болон онооны лидэр Рэйли Росс нарыг багаасаа явуулав. Рэйли Россын хувьд оноо авах тал дээр асуудалгүй ч чухал мөчүүдэд хариуцлагыг өөр дээрээ үүрэх тал дээр асуудалтай харагдаж байлаа. Мөн түүний хамгаалалт, байрлал гээд багтаа тохирохгүй байсан зүйлс олон. Харин одоо тэд асуудлаа шийдсэн гэж хэлж болох байх. Учир нь тэд монголын лигийг сайн мэдэх Жастин Мосс болон Кайри Уолкер нарыг эгнээндээ нэгтгэжээ. Ингэснээр тэд ямар ч багтай оноонд уралдахад асуудалгүй болсон ч зөрөөд хамгаалалт хэр байх вэ гэдэг сонирхолтой. Учир нь налайхчууд энэ улиралд 85.1 оноог өрсөлдөгч багтаа алдаж буй үзүүлэлтээр лигт сүүлээсээ хоёрт бичигдэж байна.
Харин Хүлэгүүд ойрхон олон тоглолт хийгээд буй учир ядралт их байгаа нь мэдээж. Ачааллаас үүдэж бэртэл гэмтэл ч тэдэнд тохиолдож эхлэв. Гарааны холбогч Б.Барсболд болон Д.Мөнхтүвшин нар өнөөдрийн тоглолтод лав оролцохгүй. Мөн тэд улирал эхэлснээс хойш нэг импорт тоглогчтой л зүтгэсээр. Сүүлийн тоглолтуудыг харахад Жордан Толбертын хувьд маш их эрч хүч гаргаж, ачаалал ихтэй байгаа нь харагдаж байлаа.
Иймээс бид шинэхэн импортуудаар хүчээ зузаатгаад буй “Налайх Бизон” баг, хүнд хуваарь нь үргэлжилж буй “Хасын Хүлэгүүд” багтай ойрхон өрсөлдөөн үзүүлэх боломжтой гэж таамаглаж байна. “Налайх бизон” +11.5 хandicap.
Зочин 8 цагийн өмнө 202.126.89.153
Импорт тоглогч гм алиа марзан үг хэрэглэхээ боливол яасан юм бэ.Монгол байтугай дэлхий нийтээрээ хэлдэг, ярьдаг хэллэг байдгийг мэдмээр л юм.Импортын бараа байдаг болохоос импортын хүн,тамирчин гэж сонсоогүй л юм байна