“Амгалан дулаан станц” ТӨХК-д саатал гарснаар тодорхойгүй хугацаагаар дулаан тасрах мэдээ өчигдөр /2024.12.02/ гарсан. Баянзүрх дүүрэгт байрлах тус дулааны станц нь хотын зүүн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүд буюу 50 мянган айлын орон сууцыг дулаанаар хангадаг юм.
Энэ талаар “Амгалан дулаан станц” ТӨХК-ийн Техникийн албанаас тодруулахад “2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр 12:24 цагт “Амгалан дулаан станц” ТӨХК-ийн туслах тоноглол компрессор №1-ийн статорт богино залгаа үүсэж, сүлжээний усны насосын хүчдэл бууралтын хамгаалалтын тусламжтайгаар зогсоосон.
Сүлжээний усны насос зогссон тохиолдолд зуухнуудад ус эргэлдэх боломжгүй болдог ч эдгээр саатлыг технологийн хамгаалалтаар зохицуулсан. Үүссэн гэмтэл, саатлыг үе шаттайгаар засварлаж, станцын үйл ажиллагааг 30 минутын дараа хэвийн хэмжээнд оруулсан” гэлээ.
Түр саатлын үеэр Амгалан дулааны станцаас дулааны эрчим хүчний хангамж авдаг айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудад ямар ч хязгаарлалт хийгээгүй байна. Техникийн түр зуурын саатлыг осол, аваар гэх мэтээр тайлбарлаж, олон нийтийг айдаст автуулах нь зохимжгүй бөгөөд бодитой мэдээллийг найдвартай эх сурвалжаас авч, нийтэд дамжуулах нь чухал байна гэж мөн мэдэгдэв.
Г.ХОРОЛ
Иргэн БЗД 25Р ХОРОО, 63Р БАЙР 2024-12-03 66.181.177.186
БЗД 25Р ХОРООНЫ 63 Р БАЙР ӨДӨРЖИН ХАЛААЛТГҮЙ БАЙНА.ОДОО Ч МӨН АДИЛ. ИНГЭЭД ХӨЛДӨӨВӨЛ ТӨЛБӨР АВЧ БАЙГАА ТА НАР ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭГЭЭРЭЙ!!! ОЛОН АЙЛЫН АМЬДРАЛ ЯРИГДАЖ БАЙГАА ШҮҮ!!! ЭНЭ ТОГЛООМ БИШ ШҮҮ!!!
Иргэн БЗД 25Р ХОРОО, 63Р БАЙР 2024-12-03 66.181.177.186
БЗД 25Р ХОРООНЫ 63 Р БАЙР ӨДӨРЖИН ХАЛААЛТГҮЙ БАЙНА.ОДОО Ч МӨН АДИЛ. ИНГЭЭД ХӨЛДӨӨВӨЛ ТӨЛБӨР АВЧ БАЙГАА ТА НАР ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭГЭЭРЭЙ!!! ОЛОН АЙЛЫН АМЬДРАЛ ЯРИГДАЖ БАЙГАА ШҮҮ!!! ЭНЭ ТОГЛООМ БИШ ШҮҮ!!!
Нэргүй 2024-12-03 66.181.190.205
АН-ыхны бариад өгсөн 65000 айл өрх, албан байгууллагын дулааны асуудлаа шийдэж байгаа ганц ДС-ыг аятайхан ажиллууллаад байж чадахгүй пяз-нууд юмаа. Гацаа Чойжилсүрэн ллараа Мөнхөө гэж мэргэжлийн бус өлөн хулгайч тавьж бхаар аятайхан мэргэжлийн хүн тавьчихаач.