“ДиКаприог алгадсаныхаа төлөө шоронд орно гэж бодсон”

“ДиКаприог алгадсаныхаа төлөө шоронд орно гэж бодсон”

“ДиКаприог алгадсаныхаа төлөө шоронд орно гэж бодсон”

“Wolf of Wall Street” кинонд Леонардо ДиКаприогийн эхнэрийн дүрд Маргот Робби тоглодог. Тэрбээр дүрийн сонгон шалгаруулалтын үеэр Леонардо ДиКаприог үнсэх ёстой байсан ч оронд нь алгадаж орхижээ. Энэ талаар Маргот “Talking Pictures” подкастад оролцох үеэрээ хошигнон ярьсан байна. Хамтран тоглогчоо алгадсан нь халдлагын нэг хэлбэр учраас баривчлагдаж ч магадгүй байсан гэж тэр хэлэв.

Азаар ДиКаприод ч, найруулагч Мартин Скорсесед ч энэ хэсэг таалагдсан аж. Тиймээс Маргот Робби энэ сонгон шалгаруулалтаас дүр аваад зогсохгүй гав дөнгөгүй гарч ирж чадсан байна.

Энэ хэсэгт тэр ДиКаприогийн нүүр рүү ус цацдаг. Гэвч алгадана гэж кино зохиолд нь байгаагүй. Уг нь Маргот Робби зураг авалтын үеэр ДиКаприог үнсэхээ, найзууддаа тэр талаар ярихаа тэсэн ядан хүлээж байсан аж. Гэвч яг цаг нь тултал түүнийг алгадаж орхисон гэж дурсав.

Маргот Роббигийн алгадалтын дараа хэсэг нам гүм байдал ноёлсон бөгөөд ДиКаприо, Скорсесе нар инээлдэж “янзтай боллоо” гэж хэлэх хүртэл үргэлжилжээ. Гэсэн ч түүний санаа амраагүй бөгөөд өөрийгөө нэг бол дахин ажиллах эрхгүй болно, эс бол шоронд орно гэж бодсон байна.

Мэдээж Маргот Робби шоронд ороогүйг хэлэх нь илүүц болов уу. Тэр цагаас хойш Маргот Робби Холливудад улам од болон гялалзаж, Оскарын шагнал хүртэл хүртсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-03 139.5.218.208

Dicapriotoi shoniig tsug ongoruuleed ene hereg namjjee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж