Оросын үнэн алдартны сүмийн тэргүүн, Москвагийн Патриарх Кирилл жирэмсэн эмэгтэйчүүдэд захидал илгээж, үр хөндөлт хийлгүйгээр төрүүлэхийг уриалж байна. Төрийн мэдлийн Риа Новости агентлагийн мэдээлснээр, Москвагийн Гэгээн Алексис Метрополитан эмнэлэгт үзлэгт хамрагдаад жирэмсэн болсон нь тогтоогдсон эмэгтэйчүүдэд уг захидлыг олгожээ.
Энэ нь Оросын эрт төрөлт, өнөр өтгөн гэр бүлийг бий болгох замаар хүн амын өсөлтийг дэмжих үйл ажиллагаа гэж зохион байгуулагч Наталья Москвитина тайлбарлав.
Түүнчлэн Москвагаас гадна Оросын 16 бүс нутгийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт Патриарх Кириллийн захидлыг аравдугаар сараас эхлэн илгээсэн байна. Уг захидал нь жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан тусламжийн хавтасны нэг хэсэг бөгөөд бүс нутгийн засаг дарга нарын захидлыг хамтад нь хавсаргасан байдаг. Мөн орон нутагт байрлах үнэн алдартны сүмийн байршил, шинээр төрсөн эх хүүхдэд зориулсан санхүүгийн дэмжлэг үзүүлдэг арга хэмжээнүүдийн жагсаалтыг багтаажээ.
Патриарх Кириллийн захидалд "Гайхамшигт Бурханы ивээлээр шинэ хүн дэлхийд ирэхэд бэлтгэгдэж буй онцгой цаг үеийг та яг одоо туулж байна. Хүүхэд мэндлэхийг хүлээх нь догдлол, аз жаргалаар дүүрэн байдаг билээ. Гэхдээ бидний эзэн Есүс Христийн хэлснээр ‘Зүрх сэтгэлээ бүү зовоо, бүү ай'" гэсэн байна.
Зохион байгуулагч Москвинтина үүнийг санаачилсан бөгөөд "Сайн уу, ээж ээ!" гэх энэхүү төсөл нь 2022 онд туршилтын хугацаандаа Мордовийн Бүгд найрамдах улсад үр хөндөлтийг 42 хувиар бууруулахад тусалсан гэж сайшааж байна.
3,569.17






















































Холбоотой мэдээ