"Хавдрын шинэ эмнэлгийн дэд бүтцэд 7.9 тэрбум төгрөг төсөвлөжээ

"Хавдрын шинэ эмнэлгийн дэд бүтцэд 7.9 тэрбум төгрөг төсөвлөжээ

"Хавдрын шинэ эмнэлгийн дэд бүтцэд 7.9 тэрбум төгрөг төсөвлөжээ
Энэ талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс тодруулахад "Хавдрын шинэ эмнэлгийн зураг төслийг хийх компани шалгарсан. Үүнээс гадна нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд дэд бүтцэд холбогдсон газрыг шийдэж өглөө. УИХ-ын зарим гишүүд 2025 оны улсын төсөвт хавдрын шинэ эмнэлгийн санхүүжилтийг тусгуулахаар гарын үсэг цуглуулж байна.
Ирэх жилийн төсөвт шинэ эмнэлэг барих барилгын төсөв гэхээсээ илүүтэй зураг төсөл бэлэн болоход дэд бүтэц, хашаа, тог цахилгааны асуудлыг шийдэх 10 орчим тэрбум төгрөгийг тусгуулах хүсэлтэй байгаа юм. Эмнэлгийн барилга барих төсөв биш.
Шинэ эмнэлэг рүү зам тавих шаардлагатай болно. Өмнө нь яригдаж байсан Баянзүрх дүүргийн Чулуутын аман дахь газартаа хавдартай өвчтөнөө эмчлэх сувилал буюу хөнгөвчлөх эмчилгээний төв барьж байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Хөрөнгө мөнгөний асуудал хэрхэн шийдэгдэх нь үү. Одоогийн Хавдар судлалын эмнэлэг нь Улаанбаатар хотын зүүн бүсийн иргэдэд хавдрын эмчилгээ үйлчилгээг үзүүлэх бол шинэ эмнэлэг нь хотын баруун бүсэд буюу Сонгинохайрхан дүүрэгт тусламж үйлчилгээг үзүүлнэ. Нийслэл хотын хүн ам хамгийн олонтой хоёр дүүрэгт хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр үзүүлэх боломжтой болно гэж харж байна" гэв.
3.7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ДУРАНГИЙН ТӨВ БАЙГУУЛНА
Шинэ эмнэлэг барихад нийт 450-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Хавдрын эмнэлгийн хана нь зузаан буюу цацраг идэвхит бодит ялгардаггүй байхаас гадна туяа, цөмийн төвтэй байх гэх мэт олон улсын стандартад нийцсэн хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд хэлж буй.
Одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн барилга нь 1981 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан.
Тэр цагаас хойш нэмэлт барилга барьж, өргөтгөөгүй гэдгийг эмнэлгийн удирдлага хэлж байсан юм. Хавдар судлалын үндэсний төвийн арын хэсэгт өргөтгөлийн ажлыг хийж, 3.7 тэрбум төгрөгөөр олон улсын стандартад нийцсэн дурангийн төв байгуулж байгаа юм. Уг өргөтгөл нь 2025 онд ашиглалтад орох гэнэ.
Н.ЭРДЭНЭХҮҮ: ӨДӨРТ ХАНДАЖ БУЙ ӨВЧТӨНҮҮДИЙНХЭЭ АРААС ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА

"Өмнө нь жилд 6500 орчим хорт хавдар оношлогддог байсан бол энэ жил 7200 болж нэмэгдсэн. Удахгүй 8000-д хүрнэ. Харин хорт хавдрын шалтгаант нас баралтыг нэг түвшинд барьж чадаж байгаа. Бид нас баралт, өвчлөл хоёрын зайг холдуулж чадаж байгаа ч байраа томруулж, эмчилгээндээ орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлмээр байна. Монголын эрүүл мэндэд дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, ажилтнуудаа сургах хэрэгтэй.

Гэтэл бид бүхэн өдөрт хандаж буй өвчтөнүүдийнхээ араас гарч чадахгүй байна. Мөн эмчилгээний өртөг нь бага учраас илүү ажлыг хийж, хэрэгжүүлж чадахгүй байна.

Эмнэлгийнхээ барилгыг өргөтгөж, хэмжээг нь томруулахаар олон жил хичээж байна. Энэ жилээс шинэ эмнэлэг барих газрын асуудал шийдэгдсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд яригдсан шинэ эмнэлгийн асуудлыг шийдэж чадвал 7-8 жилийн дараа орчин үеийн агааржилттай, эмчлүүлэгчдийн шарх нь бохирддоггүй, хагалгааны дараах хүндрэл үүсэх эрсдэлгүй ажилчдадаа болон үйлчлүүлэгчдэд ээлтэй эмнэлэгтэй болно гэж найдаж байна" гэдгийг ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.179.26.222

ацнууд хавдарын эмлэгт 7 тэрбум номинд 13 тэрбум төсөвлөж бгаа ю мдаа

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.168

Одоогийн 22 яамнаас 15-ийг нь татан буулгаад, мэргэжлийн 7 яамтай, цомхон бөгөөд чадварлаг Төртэй үйл ажиллагаа явуулъя. Соёлын яам эд нар 500+ тэрбум төгрөгөөр гараа угааж байна.

Avatar

dalaihuu 2024-12-04 66.181.164.23

Гаслах хэрэггүй жунгаагийн шээс минь жингийн цуваа явдагаараа явж орчин үеийн эмнэлэг баригддагаараа баригдана

Avatar

Нэргүй 2024-12-04 66.181.176.14

Бүгдээрээ эмнэлэгт хэвтэх юм биз дээ ҮХЭРнүүд ! Ярьдаг юм нь өвчин авилга хогийн улс төрчид. Цэвэрлэгээ хийж шинээр эхлүүлмээр бна

Avatar

Нэргүй 2024-12-04 66.181.190.205

ТЭЦ-2 эхний жилийн 1 наядыг төсөвт тусгуулчих л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж