Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2024.12.03/ “Тавантолгой түлш” компанид ажиллах үеэрээ “чойжин” буулгалаа.
Тэрбээр “Танайхыг түшиглэсэн хэд хэдэн төрлийн бизнес явж байна шүү. Миний чихний хажуугаар дэлсч байна.
Мидлинг буюу барьцалдуулагч нийлүүлье гэдэг бизнес явдаг юм байна. Шуудай нийлүүлье гэдэг бизнес явдаг юм байна. Тээвэрт нь оруулаад өгөөч гэдэг бизнес явдаг юм байна.
Хэдүүлээ цаашид ийм зүйлээ өдөр, өдрөөр багасгая. Ирэх жилийн зургаан сарын 1-нээс тээвэр бидэнд хамаагүй, агуулах хамаагүй болно. Борлуулагч өөрөө хүссэн цагтаа хүссэн хэмжээгээрээ машин хөлслөөд, түлшээ аваг. Тэрнийхээ нэмүү өртгөө нүүрсний үнэд шингээг. Яагаад анхнаасаа халамжийн бүх төрлийн бодлого уялдуулсан юм. Бид нар хүүхэд байхдаа нүүрс түлдэг л байсан. Айлууд нүүрсээ өөрсдөө авдаг л байсан. Хагалж бутлаад түлдэг л байсан. Гэтэл нүүрсийг нь нэг хэмжээтэй болгоод, савлаад, хашааных нь хажуу талд хүргэж өгөөд, агуулахад хадгалаад. Утаа буурсан уу буураагүй. Өөрөөр хэлбэл, хэдүүлээ бодлогын энэ алдааг засахгүй энүүгээрээ явбал олон нийтийн бухимдлыг барьж дийлэхгүй шүү.
Нүүрсний хулгай-2 гэдэг том баримт дэлгэгдэж шалгагдах вий. Өмнөх асуудлаа аудитаар шалгуул, үүнээс хойш хулгай гарах нүх сүвийг хааж явъя. Мөн компанийн 50 хувийг цомхотгоно” гэж мэдэгдээд байна.
Нийслэлийн гэр хороололд түүхий нүүрс түлэхийг хориглосноор Засгийн газар 2019 онд “Тавантолгой түлш” компанийг байгуулах шийдвэр гаргасан. Дээрх шийдвэрийн хүрээнд “Тавантолгой түлш” компани нь Эрчим хүчний яаманд харьяалагдаж ажиллаж байсан бөгөөд 500 гаруй хүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Алдагдал ихтэй ажилладгаас болж, өр зээлэндээ баригдсан.
“Тавантолгой түлш” компанийн 500 гаруй ажилтан нь нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн яндан хөөлөх, зуухны бүрэн бүтэн байдлыг шалгах зэрэг ажлыг хийдэг.
Улирлын чанартай ажилладаг гэх мэдээллийг албаныхан өгч буй. Гэвч нүсэр бүтцээр ажиллахын хэрээр шахааны бизнес цэцэглэсэн гэх асуудал хөндөгдөх болсон. Тэгвэл Улаанбаатар хотын захирагч энэ бүхэнд шүүмжлэлтэй хандаж байгаагийн зэрэгцээ шинэ менежмэнтээр ажиллуулах болно гэдгээ зарлаад байна.
Г.ХОРОЛ
Хотын иргэн 7 цагийн өмнө 202.131.249.106
Түүхий нүүрс шатааж байгаа аймгийн төвүүдийг хар, аймшиг шүү дээ ямар дурак нь түүхий нүүрс утаа багатай хоргүй гээд байгаа юм
Иргэн 11 цагийн өмнө 66.181.178.252
энэ сүлэсээ үсчүүлнэж байгаагын цаана ямар луварын төлвөлгөө явагдаж байгаа бол!!!
УЦБ 2024-12-03 66.181.184.113
Түүхий нүүрсийг халахад энэ үйлдвэр чухал үүрэг гүйцэтгэсэн шүү.
"Гуя дагуулж хүзүү" гэдэг зарчмаар зарим удирдлага нь ашиг хонжоо харсан тал бол бий байх.
Энэ үйлдвэр агаарын бохирдлыг бууруулах шилжилтийн үеийн үүргээ биелүүлж байгаа, одоо харин технологийг сайжруулах, өрсөлдөөнийг бий болгох, түлшний үнийг үе шаттай чөлөөлөх замаар хувьд шилжүүлэх шаардлага бийдээ.
Хохриогч 11 цагийн өмнө 66.181.178.252
түүхий нүүрс халах нэрээр мөнгө угаахдаа та нар хэлэн хүн, нялахсыг амийг нь золиослолоо!!!!
Зочин 2024-12-03 59.153.114.239
Итгэхэд хэцуу л байна Оюунэрдэнэ нуурсний сонсголын мороор юу хийсэн юм Энхбаярыг сайдаас зайлуулж нуурсчдЭд буулт хийсэн уу
Зочин 2024-12-03 122.201.31.252
ШАХМАЛ ТҮЛШЭЭ БОЛЪЕ ОО. ХИЧНЭЭН ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОЖ БАЙНА ВЭ
Нэргүй 2024-12-03 202.55.188.41
энэ хийцгүй новшд жэнко гэж орилхоос өөр гарч ирэхгүйгээс хойш худлаа хулгай энэ тэр шаагаад юу хийдэг байнаа
Обоб 2024-12-03 103.57.94.143
Яахав утаа бол мэдээж буурна. Харин менежментийг нь өөрчлөх хэрэгтэй. Өмнөх яамны зарим дарга нарын суганы үснүүд олон байх.
Эрдэнэ 2024-12-03 66.181.186.151
😝😝😝😝😝😝😝😝
B.shn 2024-12-03 103.168.34.56
nuursnii hulgai chini yasan ym Amarshn Ganhuygaar tug tahiad busd tor nehegch aalznuud chini devsheed tansaglaad yvaa bizdee ? 2 dahi tansag jujigee nairuulah ym uu ?
зочин 2024-12-03 66.181.160.50
Угаасаал Монгол хүн ямарч сайн зүйлийг мушигсаар мушигсаар авьлага , бузар булайгийн үүр уурхай болгож орхидог шдэ … Тэрэндээ бөөөрррррр нэг төрөлхийн авяастай шдэ
Нэргүй 2024-12-03 59.153.112.49
Поромжилж чадаж бгаан шү. Чи эхлүүлээ биз дээ , мэдэн будилж
Нэргүй 2024-12-03 59.153.113.25
УТА БУРАГҮИ ТҮХИ НҮРСЭ ТҮЛЭЧ ХАЛАМЖ ЗОГСО
Хотын иргэн 7 цагийн өмнө 202.131.249.106
Түүхий нүүрс шатааж байгаа аймгийн төвүүдийг хар, аймшиг шүү дээ ямар дурак нь түүхий нүүрс утаа багатай хоргүй гээд байгаа юм