Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутгаар нэн их болон их эрсдэлтэй, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунд зэрэг болон их эрсдэлтэй байхаар байна.
Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт /2024.11.27/ өвөлжилт, хаваржилтын бэлтгэл байдлын талаар мэдээлэл хийхдээ "Улсын хэмжээнд хүнс хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой нийслэл болон 21 аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, тодорхой мэдээлэл солилцож, үүрэг чиглэл өглөө. Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна. Тэглээ гээд эрсдэл гарахгүй гэсэн үг биш. Өвөлжилтийн бэлтгэлийн хувь өндөр байдаг ч гэсэн өвлийн улиралд хур тунадас, эрсдэлтэй нөхцөл байдал бий болдог.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээг хийж үзэхэд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь гэсэн аймгууд гантай зуссан учраас зудын эрсдэл өндөр гарсан. Ялангуяа Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин маш их байна.
Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд зудын эрсдэл их буюу дунджаас дээш байх дүгнэлт гарсан. Ялангуяа арванхоёр, нэгдүгээр сард энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад хүйтэн, ахиу хур тунадас орохоор төлөвтэй байна. Тийм учраас бид аймаг орон нутагт бэлэн байдлыг хангах, "Шинэ хоршоо" хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнтэй болгох чиглэлд анхаарна. Цаашид зөвлөмж гаргаж, малчдад дэмжлэг үзүүлэх, зудын эрсдэлийг газар дээр нь дүгнэж, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах шуурхай бүлгүүдийг томилж, 21 аймаг, 330 суманд ажиллуулна. Аймаг орон нутгийн удирдлагуудаар ахлуулсан таван бүлэг ажиллаж байна. УОК-ын дэргэдэх Шуурхай штаб өнөөдрөөс 24 цагаар ажиллаж, орон нутагт заавар чиглэл өгч ажиллана гэсэн юм.
Нэргүй 4 цагийн өмнө 103.212.116.234
олон жиптэй намын бэлэг очно, архи, бууз ахиу бэлтгэ. баян малчдыг зуд хэт нэрвэгдэг шүү. өө архи, бууз.
Нэргүй 2024-12-03 85.233.56.62
100 жилүүддээ хэт анхаараад, зуд болдогийг мартацгаасан дамшгууд. Хэдхэн см цасан бүрхүүл тогтохоор л "будаа" болцгоодгоо хэзээ мартахгүй болох юм бол доо? Хард диск нь вирустчихсэн, ажилладаггүй олгойтнууд!
Иргэн 2024-12-03 66.181.189.122
ОБЕГ мэдээ гаргасан эх сурвалжийг хэлж бичиж байгаач ээ.
Зочин 2024-12-03 66.181.176.253
Ховд Говь-Алтай Баянхонгор гээд энэ зун хур бороотой сайхан зун л болсон шүү дээ энэ малчид гэж бидний өмнөөс өөрийнхөө хувийн малаа маллаад байгаа юм шиг хүмүүс байх юмаа зуны гурван сар хөлстэй морь уралдуулж уралдуулж найр наадам хэлчихээд жаахан цасны бараа харахаараа үхлээ хатлаа ч гэх шиг энэ зунжин л хотод бороо орж үер боллоо хотын биднийг хөдөөнийхөн тэр үед хүн гэж харсан билүү дээ
Нэргүй 2024-12-03 66.181.160.27
Улс даяар зуд болоод энэ 70-80 сая малын тал нь үхээд байгал дэлхийн нурууг нэг амраасай. Хаа сайгүй цөлжилт бэлчээрийн доройтол болж газар дэлхий улаанаар эргэсэн цөл болж дууслаа.
zochin 2024-12-03 64.119.31.179
Хөдөө аж ахуйн яам хаана бна аа?????????????????
Нэргүй 2024-12-03 66.181.183.232
Ар Хиагтад бгаа гэнэлээ ажилтнууд нь өглөө болгон виз авч, хил давж ажилдаа очдог гэнэлээ. Кх кх кх
зочин 2024-12-03 192.82.64.167
Завханы зүүн урд, Баянхонгорын хойд сумдаар цаг хүндрэх шинж өгөгдчихсөн, цаг алдалгүй малаа цөөлөх, шилжилт хийх, өвс тэжээл нөөцлөх шаардлага бий болсон, эрсдэлтэй гэж яриад байвал цаг алдаж эрсдэлээ даамжруулах магадлалтай
Зочин 2024-12-03 66.181.182.143
Зуд гэж мал бэлчээрээс идэш тэжээл олж идэж чадахгүй болж олноороо үхэж хорогдохыг хэлдэггүй юм уу. Энэ жил өвлийн эхэн сар нь дулаан цас багатай байхад юу болоод зуд болоод явчих.