Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийг суллахыг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп шаарджээ. Түүнчлэн нэгдүгээр сард тангараг өргөхөөс өмнө суллахгүй бол барьцаалах ажилд оролцсон хүн бүр өндөр төлөөс төлнө гэж анхааруулсан байна. Газын зурваст дайн эхэлснээс хойш 40 мянган хүн нас барсан бөгөөд Хамаст барьцаалагдсан 100 гаруй хүн амьд эсэх нь тодорхойгүй байгаа юм. Эдгээр барьцааны хүмүүс дунд АНУ-ын иргэншилтэй израильчууд мөн адил байгаа бөгөөд гал зогсоох хэлэлцээр зогсонги байдалд орсон нь асуудлыг хурцатгаж байна.
Трамп "Truth Social" дээр "Хэрвээ намайг АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг бахархалтайгаар хүлээж авах 2025 оны нэгдүгээр сарын 20-ноос өмнө барьцаалагдсан хүмүүсийг суллахгүй бол Ойрхи Дорнод болон хүн төрөлхтний эсрэг эдгээр харгислалыг үйлдсэн хүмүүс там шиг төлөөс төлнө! Мөн АНУ-ын түүхэнд хэний ч мэдэрч байгаагүй цохилтыг амсах болно" гэжээ. Энэхүү мэдэгдэл нь Хамаст олзлогдсон Израиль гаралтай АНУ-ын иргэн Эдан Александрын Трамп болон Нетаньяхугаас гал зогсоохыг гуйсан бичлэг Бямба гаригийн орой цахим сүлжээнд цацагдсантай холбоотой юм. Хамас бүлэглэл уг бичлэгийг ил болгосноор Израиль, АНУ-ын холбогдох хүмүүс хэлэлцээрийг дахин эхлүүлэхэд нөлөөлнө гэж үзсэн бололтой.
Трамп 2017-2021 оны хооронд АНУ-ын холбоотон орнуудыг хүчтэй дэмждэг байсан.
Тэрбээр АНУ-ын Элчин сайдын яамыг Тель-Авиваас Иерусалим руу нүүлгэж байсан бөгөөд Сирийн газар нутагт байрлах Голаны өндөрлөгийг Израилийнх гэдэгт санал нэгддэг. Мөн Израиль болон Арабын орнуудын харилцааг хэвийн болгох үүднээс хэд хэдэн гэрээг хуурамчаар үйлдэж, олон улсын хууль тогтоомжийн дагуу хууль бус гэж тооцогддог Израилийн суурин газруудыг хурдацтай өргөжүүлэх зөвшөөрлийг олгосон байна. Энэ мэтчилэн хоёр дахь удаагаа ерөнхийлөгч болох гэж байгаа Трамп шинэ засгийн газраа Израилийг дэмжигч гишүүдээр дүүргэж байна.
зочин 6 цагийн өмнө 139.5.219.185
Сөргөлдөгч талуудын аль нэг талд гарч далдагнах хэрэггүй л дээ. Тэр тусмаа нэгдсэн улсын Ерөнхийлөгч хүн.
Нэргүй 2024-12-03 78.246.54.237
Оросыг эвгүйдвэл Трамп шууд тулна гэж үзнэ .
Нэргүй 2024-12-03 122.201.31.66
helsendee hureh hun de
Нэргүй 2024-12-03 103.212.117.75
Худалдааны төвийн 2 өндөр барилга мөн дээр нь батлан хамгаалах яам болох Пентагоныг нь онгоцоор мөргөж чаддаг исламчуудыг басаж байж Трамп өөрийнхөө эдлэнг бас мөргүүлэх нь дутаа юм болов уу ккк
Нэргүй 2024-12-03 109.70.100.70
Зөв шүү Путлерын хажууд бурхан л гэсэн үг.
Нэргүй 2024-12-03 66.181.160.75
Мэдрэл
Нэргүй 2024-12-03 66.181.182.74
Савсага трамп ч дээ,,,,,мэдэхгүйдээ,,,,””””дуутай тэнгэр хургүй,,,,цуутай хүүхэн хуримгүй””””н үлгэр л байхдаа,,,,
зочин 2024-12-03 66.181.160.50
Трамп ч хэлсэндээ хүрндээ …Путин шиг хоосон сүрдүүлэхгүйээээ
Нэргүй 2024-12-03 103.168.34.218
UNEN