С.Бямбацогт: УИХ түүхэндээ анх удаа эвгүй байдалд орлоо

С.Бямбацогт: УИХ түүхэндээ анх удаа эвгүй байдалд орлоо

С.Бямбацогт: УИХ түүхэндээ анх удаа эвгүй байдалд орлоо

УИХ дээр Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийг хүчингүй болгосноос олон сөрөг үр дагавар гарч, хүндрэл үүсгэж байна гэх шүүмжлэл өрнөж, түүнийг дагаад алдааг, бие биедээ тохсон хэл ам тасрахгүй үргэлжилж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2024.12.03/ Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт УИХ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан юм.

Тэрбээр “УИХ 34 жилийнхээ түүхэнд анх удаа ийм эвгүй байдалд орчихлоо. Бид анхаарах ёстой. Яагаад ийм байдалд орчихов.  Яагаад төсвийг дахин хэлэлцэхээр болов. Засгийн газар бас анхаарах ёстой. Нэг удаа асуудал үүслээ гээд өнгөрөх биш цаашдын үр дагаврыг бодох ёстой. Ийм байдалд орохгүйгээр шийдэх гарц бололцоо байсан.

УИХ түүхэндээ Монгол Улсын төсвийг 34 удаа баталсан, хугацаандаа баталдаг байсан. Төсөв дээр Ерөнхийлөгч бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар хориг тавьдаг байсан.  Тэр үед хоригийг УИХ авдаг зарим тохиолдолд авдаггүй.

Улсын нэгдсэн төсөв дээр энэ хугацаанд Ерөнхийлөгч нарын 10 гаруй удаагийн хориг тавигдсанаас зургаан удаагийнх нь бүхэлд нь хориг тавигдсан түүхтэй.

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд Засгийн газар саналаа өгөөд явах бололцоо байсан. Харамсалтай нь, шинэ дэг болгоод шинэ төсвийн хууль оруулж ирээд явж байна.

Д.Заяабал гишүүний хэлдэг үнэн, төсвийн хуулийн хууль тогтоох процесс явж байсан. Хууль хүчин төгөлдөр болоогүй байхад Төсвийн хуулийг хүчингүй болгосон. Ингэхгүйгээр хоригийг хүлээж аваад Төсвийн байнгын хороо хэлэлцээд Засгийн газраас саналаа аваад явсан бол илүү хялбар, асуудлыг урьд явж байсан жишгээр шийдэх бололцоо байсан. Цаашдаа анхаарах ёстой, илүү нухацтай хандахгүй бол ийм алдаа дахин дахин гараад байж мэдэх нь.

Аймаг, нийслэл, сум дүүрэг дээр төсвөө энэ ондоо багтаагаад шахуу батлах асуудал үүсч байгаа. Зарим аймгууд мэдээлэлгүйгээс төсвөө хэлэлцээд явж байна, асуугаад байна. Тийм учраас Засгийн газар юм уу, Сангийн яам “Энэ хугацаанд төсвийг батлах байх. Түүнээс хойш та нар  төсвөө хэлэлцээрэй” гэдэг чиглэлийг өгөхгүй бол асуудал үүсэх нь байна шүү.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ -ын гишүүдийг тал талаас нь шахаад хүнд байдалд оруулж болохгүй. Орж ирсэн төслийг дэмжсэн нь хүнд байдалд ордог, дэмжээгүй нь буруу юм хийчихсэн юм шиг байдалд ордог. Ийм байж болохгүй. Хэн манлайлал үзүүлэх ёстой юм олон сонгогдсон гишүүн, хэн манлайлал үзүүлэх ёстой юм, Засгийн газарт орж ажиллаж байгаа УИХ-ын гишүүн сайд нар. Энэ бүхэн дээр онцгой анхаарч ажиллахгүй бол УИХ -ын босгыг давахад амаргүй болсон гэдгийг тал талдаа ойлгох цаг нь болсон гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн парламентад таван удаа дараалан сонгогдож байгаа гарын таван хуруунд багтах гишүүдийн нэг. Энэ хугацаанд тэрбээр Хууль зүй дотоод хэргийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын алба хашсаны зэрэгцээ Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд анх удаа парламентад сонгогдсон шинэ "цэрэг". УИХ-ын гишүүнээр сонгогдохын өмнө МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар хоёр жил орчмын хугацаанд ажилласан юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 6 цагийн өмнө 202.131.230.162

Бямбацогт гишүүн санй ажиллаж байгаа. ялануяа Ховд нутгнийхаа хөгжилд дорвитой ажилласан шүү. Цаашид сайн ажиллана гэдэгт эргэлзэхгүй бна. Энэ төсвийн хувьд УИХ ажлаа л хийж бна.

Avatar

Зочин 7 цагийн өмнө 185.220.100.245

ГЭМГҮЙ ЦАРАЙЛСАН ХАР АВИЛГАЧ ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМАНД БАЙХДАА Ч АВЛИГИЙН ЭЦЭГ БОЛСОН ХАР АВИГАЧ НИЙТИЙН ХӨРӨНГӨ ХӨГЖЛИЙН БАНКНААС ДАВУУ БАЙДЛАА АШИГЛАЖ АВСАН ХҮҮГҮЙ ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ҮҮ ХАР АВИЛГАЧ

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 191.97.52.42

Чи зам тээврийн сайд байхдаа авилга ын мундаг мастер байсан даа.

Avatar

Нэргүй 2024-12-03 202.126.88.200

Энэ хүний боловсролд, ёс зүйд итгэдэггүй. Уучлаарай. Наймааны урагт мундаг л хүн

Avatar

Нэргүй 2024-12-03 202.9.40.213

Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

Avatar

сонгогч 2024-12-03 202.9.46.143

МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж эхэллээ….

Avatar

Нэргүй 2024-12-03 59.153.115.142

3 сая, 30 сая 300сая ялгаагүй тодорхой үйлчилгээний байгууллагууд хэрэгтэй байх. Хүн нь олшрох тусам салбарууд нь л нэмэгдэх байх

Avatar

Нэргүй 2024-12-03 59.153.114.56

Бямбацргтын тулхтай гэж юу байдаг бэ.Шуналын тулам улам баяжаад байгаа хулгайч чиздээ.

Avatar

Nurdev 2024-12-03 103.168.34.56

5 udaa 20 jil bolhod bodon gaihai shig l hoshoortoi bolj , ene alich namd hamaagui ymaa shurguulj chaddag hulgaich ulsad gai tarij mungu tsohihoos uur chadvar bhgui !

Avatar

Нэргүй 2024-12-03 202.9.46.72

unun shuu byambatsogt gej haltaisan shunalyntulam bird

Avatar

Зочин 2024-12-03 202.21.109.11

ДАНДАА Л ЭВГҮЙ БАЙДАЛД БАЙЖ АВИЛГА ХУЛГАЙГАА ХАЙЦААРСАН ХУУЛЬ ӨӨРСӨДДӨӨ ЗОРИУЛЖ ҮЙЛДВЭРЛЭЖ ХУУЛГҮЙ ЮМ ШИГ БОЛГОО БИЗДЭЭ ЭНЭ УЛСЫГ …ОДОО БҮР НЭГ ХӨНЖИЛД ОРЖ СӨРӨГ ХҮЧИНГҮЙ

Avatar

Хотын уугуул 2024-12-03 103.212.117.131

Энэ Амарбаясгалан ажлаа мэдэхгүй, мэдлэг чадвар дулимагхан амьтан байна даа.

Avatar

Нэргүй 2024-12-03 59.153.114.97

Унтаж унтаж байгаад сэрсэн юм шиг гар бх юм…. Бас бажгар 10 балин талдаа…ххх

Avatar

Иргэн 2024-12-03 66.181.165.93

Өмнө нь төсвөө нүдээ аниад баталдаг байсан, эсэргүүцэх хүнгүй хэлгүй дүлийчүүд байсан. Одоо сөхөөд яриад эхлэхээр маш үрэлгэн төсөв баталдаг байж дээ. Засч залруулаад зөв чигт нь оруулах хэрэгтэй. Чадваргүй нөхдүүд нь зайгаа тавьж өгөөчээ.

Avatar

Нэргүй 2024-12-03 202.72.245.121

нэг л их зэрэг зиндаа хуучин шинэ ярьсан хүмүүс. Монгол улсын хөгжилд юу гийгүүлсэн хар гуйлгачид вэ. МАН гэж хар ёроолгүй ангал сөнөвөл таарна

Avatar

ичмээр дамшиг 2024-12-03 202.179.22.28

энэ бид хоёр эвгүй байдал гэж мэдэх үү,хуцаж байгаан шүү. Хувийн шунал нь дэндсэн гар .

Avatar

Бүгд хулгайч 2024-12-03 49.0.158.110

Түүхэндээ сайн ажилласан түүх байхгүй ха ха.Бүгд хулгайч, улс орноо худалдагсад, бүх зээлийн сан, нүүрсний хулгай, цар тахлын үед ч ард түмнээсээ хулгайлж байсан урвагчид.Энэ бүх хулгай луйврыг хийсэн хүмүүс хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэж бүгд хүний адаг гэдгээр цоллогдоно.Үр хүүхдүүд ч адил.Үйлийн үр хаалга андуурдаггүй.

Avatar

Нэргүй 2024-12-03 59.153.86.198

МУУ БАЛИН ХАМАРТ КОМПАНИ ДЭЭРЭЭ АЖЛАА ХИЙЛГЭЧЭЭД ҮЛДЭГДЭЛ МӨНГӨӨ ӨГӨХГҮЙ ГЭРЭЭНИЙ ЧИНЬ ХУГАЦАА ДУУССАН БНА ГЭЭД НОВШРООД ҮНЭН ЗЭВҮҮН ГАР 88171151

Avatar

санаа 2024-12-03 202.9.40.38

Түүхэндээ эх орны төлөө ийм цар хүрээтэй ажлыг Таныг УИХ гишүүн байх хугацаанд огт төлөвлөж зориглож гүйцэтгэх алхам хийж б сангүй харин хуйвалдсаар завшсаар ирсэн. Дэвшүүлсэн төсөлд нийтээрээ шамдан орж гүйцэтгэвэл үр нь нийт иргэдэд хүртээмжтэй.

Avatar

Нэргүй 2024-12-03 202.21.107.11

МАНай хуучин гишүүд бааварлаад шинэковуудаа доош нь хийж байгаад гоё төсөв батлуулах гэсэн чинь байдлыг бүр дордуулах шивдээ

Avatar

Уншигч 2024-12-03 45.117.35.40

Ард иргэдийн итгэлийг олох чухал, олсон итгэлээ даах чухал болохоос хэн чанга хашгирсанаараа анхааралд өртөх биш УИХ-д суугаагийнх төсөв батлах, хууль санаачлахдаа илүү анхаарч Бямбацогт гишүүн шиг баймаар байна. Энэ хүн шиг ядаж олон хууль санаачлан батлуулж, бодитой төсөв суулгуулж түүнийгээ бүтээн байгуулалт болгож ажиллах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-12-03 45.117.35.40

Туршлагатай тулхтай ийм гишүүн нь манлайлаад бусдыгаа уриалах явдал дутагдаад байгаа юм даа

Avatar

Saihanbileg 2024-12-03 45.117.35.40

Зөв л сануулга хэлж байна, праламентаа хамгаална гэдэг чинь цаагуураа ардчилалын зарчимаа хамгаалж байгаа хэрэг шүү энийг анхааралтай сонсож тусгаж авах хэрэгтэй

Avatar

Бат Дорж 2024-12-03 45.117.35.40

Туршлагатай хүн зөв л юм ярьж байна

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 185.220.100.245

Суганы үс кккк

Avatar

Уншигч 2024-12-03 202.126.88.217

Ийм асуудал болоход Бямбацогт гишүүн өөрөө хаана байсан юм. Төсвийг сайжруулах талаар юу ч дугарахгүй, ахиухан батлуулаад ахиу идэхийг бодсоноос биш алдагдалгүй, үр ашигтай болох талаар нь чимээгүй хараад сууж байсан шүү. Одоо битгий попор, намынхаа даалгавараар хайрцагдаж орэ ирээд хүч түрээд мөнгө цавчих боломжоо хангадаг байсан нь багасах шинжтэй болохоор дургүй байгаа бололтой дог шүү

Avatar

Нэргүй 2024-12-03 202.126.90.177

G

Avatar

Nyamaa 2024-12-03 45.117.35.40

Нэгдэн нийлээд хамтраад дуу болон үйлдлээ хүчтэй болговол асуудлууд дорхноо шийдэгдэнэ нэг л их салж бутарсан улс байх юм даа

Avatar

Нэргүй 2024-12-03 203.91.115.40

Бишээ. Сүүлийн 15 жилд бугшсан идээ бээр өнөөдөр хагарлаа. Болоогүй. Энэ идээ бээр хуримтлагдахад Бямбацогт чиний болон танай Ховдынхны хувь нэмэр чамгүй шүү. Хамгийн их оролцоотой гарууд нь өр төлөөсөө удахгүй төлнө дөө. Харж л байя!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж