"УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уучлал гуйхгүй бол шүүхэд өгнө"

Хуучирсан мэдээ: 2024.12.03-нд нийтлэгдсэн

"УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уучлал гуйхгүй бол шүүхэд өгнө"

"УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уучлал гуйхгүй бол шүүхэд өгнө"

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, Хятад компанид давуу байдал олгосон тухай "Erennews.mn" сайтын ерөнхий эрхлэгч сэтгүүлч Э.Саруултөгс өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр нь 2024 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр 1/1 дугаартай албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан болон ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн нарт хууль бус даалгавар биелүүлэхийг үүрэгдсэн. Энэхүү албан даалгавар нь маш өндөр мөнгөн дүнтэй, хоёр компанийн маргааны асуудалд хөндлөнгөөс оролцож, шүүх эрх мэдлээс давсан, Хятад хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” компанид илт давуу байдал олгосон тухай мэдээлэл байсан юм. Ийн мэдээлэл гаргасны дараа Б.Энхбаяр сэтгүүлч Э.Саруултөгсийг нүүрсний хулгайч, шантаажилж мөнгө авсан гэж гүтгэсэн тул түүнийг шүүхэд өгч буй талаараа сэтгүүлч Э.Саруултөгс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Сэтгүүлч Э.САРУУЛТӨГС:

-Намайг энэхүү мэдээллийг нийтэлсний дараа Б.Энхбаяр өөрийн твитер хуудаснаа нүүрсний хулгайчдаас мөнгө авсан шантаажчин гэх зэргээр жиргэсэн. Өнгөрсөн оны аравдугаар сард зохион байгуулсан Нүүрсний гэх сонсголыг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа даргалсан. Тухайн үед тэрбээр “нүүрсний машинтай 40 сэтгүүлч байна” гэх ор үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж байсан. Хууль зүйн сайд гэх хариуцлагатай албан тушаал хашиж явсан хүн сэтгүүлчид, бүхэл бүтэн сэтгүүл зүйн салбарын нэр хүндэд халддаг, үүнд нь хууль үйлчилдэггүй байж таарахгүй. Надад хэн нэгнээс мөнгө авч, машинаар шагнуулж, шантааж хийсэн зүйл огт үгүй. Надад эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр 12 жил бичсэн туршлага бий. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй баримт дээр тулгуурладаг гэдгийг та бүхэн мэднэ. Иймийн учир Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаярыг уучлалт гуйхыг шаардаж байна, үгүй бол хууль шүүхийн байгууллагад хандаж, эцсээ хүртэл явна.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.ОТГОНБААТАР:

-МСНЭ-ийн ерөнхийлөгчийн хувьд сэтгүүлч болон салбарынхаа нэр хүндийг хамгаална. Алив нэгэн улстөрчийн ор үндэсгүй гүтгэлгээс болж, нийгэмд сэтгүүл зүйн салбарын нэр хүнд унаж байна. “Шантаажчин” гэх нэр томъёо сэтгүүлчийн нэртэй хамт явах болсон. Энд цугласан сэтгүүлч та бүхнийг ч хамтран ажиллаж салбараа хамгаалъя гэж уриалж байна. Бодит нэгэн явдлыг ярихад, өнгөрсөн зун арабууд шонхор шувуу хууль бусаар барьж байгаа тухай сэтгүүлчид тухайн газар дээр нь очиж мэдээлсэн. Тэгтэл тухайн сэтгүүлчдийг 500 сая төгрөг авсан гэдэг гүтгэлэг гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандаад худал гэдгийг тогтоолгосон. Бид сэтгүүл зүйн төлөө амь нэгтэй байх ёстой.

Д.Энхбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж